“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, боловсрол, эрүүл мэнд, спорт, орон нутгийн хөгжилд чиглэсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус үйлдвэр нь 2025 онд боловсрол, спорт, орон нутагтай хамтран ажиллах чиглэлээр нийт 3.1 тэрбум төгрөг зарцуулсан бол 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 2.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, Хонгор сумын мини хөл бөмбөгийн талбайн барилга, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд инженерийн хөтөлбөр, мөн сагсан бөмбөг, волейбол, шайбтай хоккейн багуудын үйл ажиллагааг дэмжих зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.
Цаашид Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын биеийн тамир, спортын цогцолбор, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн дэмжлэг, нийгмийн даатгалын цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг төсөл, арга хэмжээг дэмжин ажиллахаар төлөвлөжээ. Ийнхүү “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны зэрэгцээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэнд, спорт, орон нутгийн хөгжилд чиглэсэн бодит хөрөнгө оруулалтыг хийж байна.
| “Дархан Төмөрлөгийн үйлвэр” 2.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |