Польш Улсын Кротошын бүс нутгийн үр тариа, эрчимжсэн мал аж ахуй, үрийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов. Айлчлалын хүрээнд Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, үйлдвэрлэлийн чадавх, технологи, практик туршлага болон хамтын ажиллагааны боломжуудтай танилцах зорилгоор төрийн болон орон нутгийн байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС), Мал эмнэлгийн ерөнхий газар, Дархан хотын Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “МонБулл Фарм”, “Спирт Бал Бурам”, “Хонин Нуга” бяслагны үйлдвэр, “Макс Агро”-гийн сүүний чиглэлийн үхрийн аж ахуй, мөн Баянчандмань сумын мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өрхийн аж ахуйд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Айлчлалын үеэр орон нутгийн засаг захиргааны төлөөлөл оролцож, тухайн бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог, боломж, цаашид хөгжүүлэх боломжтой хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.
Түүнчлэн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг (PAIH) хамтран Монгол, Польшийн бизнес уулзалтыг зохион байгуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хоорондын шууд харилцаа, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Тус ажлын айлчлал нь Монгол, Польшийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бодит төсөл, бизнесийн түншлэл, технологи, инноваци болон эрдэм шинжилгээний хамтын ажиллагаанд тулгуурлан өргөжүүлэх, хоёр улсын төрийн болон орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.
| Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбартай танилцав |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |