Гадаад харилцааны сайдын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлд төсвийн төслийн үйл явцад салбар бүрээр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар заасан билээ. Засгийн газрын 2024 оны 93 дугаар тогтоолоор баталсан "Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам"-ын дагуу хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Сангийн яамнаас баталсан хуваарийн дагуу болсон энэ удаагийн хэлэлцүүлгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Санхүүгийн хэлтсийн дарга, Монгол Улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайдын 2027 оны төсвийн төслийг хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны сайдын багцын харьяа хилийн чанадад байгаа “Монгол иргэдэд туслах сан”, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" ТББ, Дипломат төлөөлөгчийн газрууд, “ЮНЕСКО”-гийн Монголын үндэсний комисс, Монгол-Оросын хамтарсан хилийн комисс, яамны газар, хэлтсийн удирдлага, холбогдох албан хаагчид оролцов.
Мөн Шадар сайдын багцын харьяа байгууллагууд болох Шадар сайдын ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, БХҮХ-ны Эрдэмтдийн зөвлөл, Цагааннуур, Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсүүд, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс, "Сайн иргэн, сайн ирээдүй" төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.Түүнчлэн Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж, 2027 оны улсын төсвийн төсөлтэй холбоотой саналаа танилцуулж, хэлэлцүүлэгт оролцов.
| 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |