“Шим Агро Ферм” ХХК нь Швейцар Улсын “Swissgenetics” компанийн төлөөлөгчдийг Монгол Улсад хүлээн авч, албан айлчлал, уулзалтыг амжилттай зохион байгууллаа. 1960 онд байгуулагдсан “Swissgenetics” нь үхрийн үржил селекц, генетикийн сайжруулалт, зохиомол хээлтүүлэг, бухын гүн хөлдөөсөн үр болон үр хөврөлийн үйлдвэрлэлээр мэргэшсэн, олон улсын нэр хүнд бүхий байгууллага юм.
“Шим Агро Ферм” ХХК нь тус байгууллагатай 2019 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна. Энэ удаагийн уулзалтаар дараах чиглэлүүдэд урт хугацаанд хамтран ажиллах боломж, цаашдын зорилтын талаар санал солилцлоо. Үүнд Монголын сүүний чиглэлийн үхрийн генетикийн чанар, ашиг шимийг сайжруулах. Өндөр ашиг шимтэй Швейцарын “Brown Swiss” үүлдрийн үхрийг Монгол орны нөхцөлд нутагшуулах юм.
Орчин үеийн нөхөн үржихүйн биотехнологийг нэвтрүүлэх. Үр хөврөл шилжүүлэн суулгах технологийг хөгжүүлэх болно. Технологи, мэдлэг, туршлагыг харилцан дамжуулах аж. Салбарын мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулах юм. Энэхүү уулзалт нь Монголын сүүний үхрийн аж ахуйн генетик нөөцийг сайжруулах, үржил селекцийн ажлыг шинэ шатанд гаргахаар ярилцав. Мөн малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт хугацааны, тогтвортой түншлэлийг улам бататгасан чухал үйл явдал боллоо.
| “Шим Агро Ферм” ХХК-д, Швейцар Улсын “Swissgenetics” компанийнхан зочлов |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |