Дэлхийн худалдааны байгууллагын, Худалдаа ба жендэрийн асуудлаарх албан бус бүлгийн ээлжит хуралдаан 2026 оны зургадугаар сарын 1-ний өдөр Швейцар Улсын Женев хотод боллоо. Тус хуралдаанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул оролцов. Монгол Улсад хэрэгжүүлж буй “WEIDE” Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих сангийн төслийн явц, үр дүнгийн талаар танилцуулж, мэдээлэл өглөө.
.jpg)
ДХБ, ОУХТ-өөс хамтран Монгол, Доминикан, Йордан, Нигер Улсад эхлүүлсэн тус төсөлд манай улсын 45 бизнес эрхлэгч эмэгтэй хамрагдаж, цахим худалдаа, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бүх төрлийн дэмжлэг туслалцааг авч байна.2026 оны зургадугаар сарын 2-ний өдөр Женевт төвтэй Олон улсын худалдааны төв, Монгол Улсын МҮХАҮТ-ийн хооронд байгуулсан “SheTrades hub Mongolia” санаачилгыг хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
.jpg)
Санамж бичигт МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, ОУХТ-ийн гүйцэтгэх захирал Памела Күүк Хамильтон нар гарын үсэг зурж, Монгол Улс, ОУХТ-ийн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцон, баяр хүргэж хэлэв.
Тэрбээр ОУХТ-өөс Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг туслалцаа, МҮХАҮТ-ын идэвхтэй үйл ажиллагааны илрэл болсон хамтын ажиллагааны энэхүү баримт бичгийн үр дүнд манай улсын жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн гадаад худалдаан дахь оролцоо, эдийн засгийн үр өгөөж үлэмж нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
| Женев хотод худалдаа ба жендэрийн ээлжит хуралдаан боллоо |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |