Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын 8-р хуралдааныг 2026 оны зургадугаар сарын 1-ний өдөр Минск хотноо зохион байгууллаа.Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Монголын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Беларусийн хэсгийг Аж үйлдвэрийн сайд А.Е.Кузнецов нар тус тус даргалав.
Хуралдаанаар хоёр орны уламжлалт, найрсаг хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж, харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан тууштай хөгжиж байгааг талууд онцлон тэмдэглэв. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, боловсрол, аж үйлдвэр, байгаль орчин зэрэг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийлээ.
Түүнчлэн “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр” тун удахгүй хүчин төгөлдөр болж эхэлснээр монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг Беларусь Улсын зах зээлд нийлүүлэхээр болов. Ялангуяа самнасан ноос, ноолуур, боловсруулсан арьс, ширийг Беларусийн технологийг ашиглан олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай болгох юм. Гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгоно. Ийнхүү Беларусь Улс төдийгүй 180 гаруй сая хүн амтай Евро-Азийн эдийн засгийн холбооны зах зээлд нийлүүлэх зэргээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын 8-р хуралдааны хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Ю.Н.Горловтой уулзалт хийв. Уулзалтаар хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор ферм байгуулах зэрэг асуудлаар санал солилцов. Мөн Беларусийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүд болох Минскийн тракторын үйлдвэр, Минскийн автомашины үйлдвэртэй танилцав.
Улмаар Беларусийн автомашины үйлдвэр, “Крутогорье-Петковичи” сүүний цогцолбор, “Амкодор”, Беларусийн үндэсний биотехнологийн корпораци, “Беллегпром”, Арьс ширний үйлдвэрлэлийн нэгдлээр зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгээр протокол байгуулж, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд А.Е.Кузнецов нар гарын үсэг зурсан.
| Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хуралдаан боллоо |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |