-Өнгөрөгч долоо хоногт 2026 оны нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэл гарсан. Манай эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд ямар түвшинд гарч ирэв?
-Нэгдүгээр улиралд эдийн засагт томоохон өсөлтгүй гарсан. Эдийн засгийн өсөлтийг бий болгох онцлох үзүүлэлт харагдсангүй. Зэс, алт, нүүрсний экспорт. Үүнээс төсвийн орлого, байгууллагын орлого бүрдүнэ. Эерэг шок болох гадны томоохон төсөл, түүхий эдийн үнэ өсөх зүйл алга. Гэвч нүүрсний нийлүүлэлт зогсоогүй байгаа нь сайн талтай.
-1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ алдагдал бол бага тоо биш. Юунаас үүдэж ийм алдагдалтай гарсан гэж мэргэжлийн хүний хувьд үзэж байна вэ?
-Төсөв чухам ямар хэмжээнд байсныг оны эцэст дүгнэнэ. Зарим бүртгэлийн асуудал байж болно. Үүнээс үүдэн одоохондоо алдагдал их гарч байх магадлалтай. Суурь таамаглал гэж бий. Манай улсын төсөв жил болгон өөдрөг төсөөлөл дээр гарч байдаг. Эрх баригчийн гол характер нь зардал тэлэх байгаад байна. Үүндээ тохируулаад зардлаа тултал нь эхлээд төлөвлөнө. Орлогоо өөдрөгөөр төсөөлнө. Төлөвлөсөн хэмжээндээ орлого олж чадахгүй байгаа учраас алдагдалтай ажиллах нь тодорхой. Жил бүр ийм асуудал үүссээр ирсэн.
-Сангийн сайд төсвийн тодотгол хийх эсэхийг ярилцана гэсэн. Төсөвт хийх нэн шаардлагатай юу?
-Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай харагдаж байна. Төсвийн тогтвортой байдлын хуулиараа тодорхой хэмжээнд хязгаарыг барьж явах хэрэгтэй. Уих-ын чуулганаар төсөвийн тодотгол орох тодорхой боллоо гэж харж байгаа. Орлого, зарлагаа ахиж тодотгох хэрэгтэй. Тогвтвортой байлгая гэвэл өөр арга байхгүй. Жил бүр өсөв батлагдах үеэр хэдэн эдийн засагч нар нь зөвлөнө. Гэхдээ улс төрийн шийдвэрээр ихэвчлэн төсөвлөгдөөд ийм зүйл болж байна. Цаашид төсөв хоосорвол цалин хөлсөө тавьж чадахгүй байх.
-Төсөвт тодотгол хийвэл бидэнд танах боломжтой ямар зардал байна вэ?
-Нэн шаардлагагүй төсөл, хөрөнгө орлогын зардлууд эхнээсээ танагдаж эхэлнэ. Дараа нь албан томилолтуудыг багасгана. Төрийн алба хаагчдын тоог бууруулна. Мөн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх дээр анхаарна. Гаднаас зээл авах, экспортоо нэмэгдүүлэх зэргээ орлого өсгөх арга замыг эрэлхийлэх байх.
-Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн валютын ханш бага багаарр нэмэгдэж байна. Энэ нь манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?
-Дэлхий нийтийн инфлацийн өсөлт 60-70 хувийн өсөлт газрын тосны үнээс хамаараад байдаг талтай. Мөн шатахууны хэрэглээг хязгаарлаад байгаа. Энэ нь хэрэглээний зардал өсөхөд томоохон үүрэг гүйцэтгэж байна. Шатахууны үнэ бол бүх бараа бүтээгдэхүүний суурь үнэ гэж явдаг. Шатахууны үнэ өсөхөөр бүхий л салбарын үйлдвэрлэлд нөлөөлдөг. Бизнесийн салбарын тээврийн зардал нэмэгдэхээр дагаад бүтээгдэхүүний үнэ өснө. Ялангуяа уул уурхай, барилгын салбарт тоног төхөөрөмжийг их хэмжээгээр ашиглана. Үйлдвэрлэл явуулж буй газрууд үнээ өсгөхөөс өөр аргагүй шүү дээ. Энэ нь инфляцад нөлөө үзүүлнэ гэсэн үг. Манай улс шатахууны хувьд 100 хувь ОХУ-аас хамааралтай. ОХУ төсвийн орлогынхоо дийлэнх хувийг дайнд зарцуулж байгаа. Тиймээс газрын тосны үнэ өсөх нь тэдэнд давуу талтай.
-Засгийн газраас татварын өртэй ААН-үүдийн дансыг нээсэн. Үүнийг юу гэж харж байна вэ?
-Монголд бизнес эрхэлж буй газрууд зэрлэг ургамалтай хөрсөнд үйл ажиллагаа явуулж байна. Тиймдээ ч татварын өрөнд унаж байгаа. Төрийн бодлого тогтворгүй.
-Өнгөрсөн өдрүүдэд 5-8 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан хэд хэдэн байгууллага хаалга барьсан. Үүнд юу нөлөөлж байна вэ?
-Татварын суурь орлого аж ахуй нэгжийг хөдөлмөрийн зах зээлд төр болон хууль дэмжиж байж үүснэ. Дэмжээд ирвэл орлого нь нэмэгдэж, тэр хэрээрээ татвар төлнө. Гэвч манайд энэ байдал хэрэгжиж чадахгүй байгаа болохоор аж ахуй нэгжүүд ээлж дараалан хаалгаа барьж байна. Аж ахуй нэгжүүд цөөрөөд байвал татварын орлого бүрдэхгүй гэдгийг ойлгоосой.
-Бид аж ах нэгжүүдээ хөгжүүлэх, тогтвортой байлгахын тулд эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах вэ?
-Бид үйлдэрлэгч орон биш. Тиймдээ ч Монголд бизнес эрхэлж буй залуус асар их дарамт, сорилтыг туулж явдаг. Эрх зүйн орчноор нь дэмжихгүй бол тэд дунджаар таван жил мөрөөдлийнхөө төлөө гүрийнэ. Тэгээд орхидог. Эх орноосоо зугтдаг.
| Г.БАТЗОРИГ: 2026 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |