Тэгвэл гаднын банк орж ирснээр дотоодын банкнууд үйл ажиллагаа, системдээ эерэг өөрчлөлт дэвшилт гаргах боломжтой. Мөн хадгаламжийн хүү өсөх, зээлийн хүү буурах, үйлчилгээний шимтгэл багасах, сүүлийн үеийн технологийн шинэчлэл, үйлчилгээний олон давуу тал нэмэгдэх магадлалтай. Мөн олон улсын зах зээлээс бага хүүтэй, урт хугацааны санхүүжилт авах боломж бүрдэнэ. Түүнчлэн экспорт, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой гэх эерэг тал ч яригдаж буй.
Гэвч шууд өрсөлдөөн үүсэж зээлийн хүү буурна гэдэг нь өрөөсгөл ойлголт гэдгийг эдийн засагчид илэрхийлсээр байгаа. Мөн банкуудыг зах зээлээс шахах, эрсдэл бий. Мөн гадаадын банкны олсон ашиг, ноогдол ашиг эргээд тухайн орныхоо эдийн засагт эргэлдэнэ. Хэрэв зохицуулалт сул байвал эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэх аюултай.
Өчигдөр “Гадаадыг банкийг оруулж ирэхийг дэмжих үү” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн. Хэлэлцүүлгийн үеэрх талуудын байр сууриа илэрхийлсэн.
МБХ-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.АМАР : Монгол Улсад гаднын банк орж ирснээр валютын эх үүсвэр нэмэгдэнэ. Мөн гаднаас хөрөнгө оруулалт татахад дэмжлэгтэй. Одоогийн манай улсад байгаа банкнуудын үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа хэсэгт гаднын банк үйлчлэх боломжтой. Дэлхийн томоохон банк орж ирсэн тохиолдолд дотоодын зах зээлийг шахах үзэгдэл явагддаг. Тэр эрсдэлээс сэргийлэхийн тулд аажмаар зах зээл рүү оруулдаг олон улсын жишиг бий. Өрсөлдөөнийг нэмэгдүүлэх гэж байгаад өрсөлдөөнгүй ганцхан гаднын банктай болж болохгүй. БНХАУ-д бол тодорхой хотуудад хязгаарлалтай гаднын банк оруулдаг.
Мөн УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ ирүүлж, гадаадын банк Монголд оруулж ирэх нь зөв, буруу эсэхээс илүүтэй дараагийн шатанд ямар үр нөлөөтэйг нухацтай хэлэлцэх нь чухал болохыг дурдсан байна.
Харин өнгөрсөн нэгдүгээр сард Дэлхийн эдийн засгийн форумын үеэр гадны зарим төлөөлөл манай улсад салбар банкаа нээх хүсэлтийг Сангийн сайд Б.Жавхланд илэрхийлсэн байдаг.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын санхүүгийн зах зээлд гаднын банк, гадны хөрөнгө оруулагч нарыг шинээр оруулж ирэх, өрсөлдөөнийг дэмжих юм. Энэ өрсөлдөөний эцсийн дүнд хэрэглэгч нарт хямд, бага хүүтэй, сайн санхүүгийн бүтээгдэхүүнийг санал болгох ёстой. Тэгэж байж хэрэглэгч нар хожно. Энэ асуудлыг бид маш олон жил ярьж байгаа. Энэ өрсөлдөөнд дотоодын банкууд таатай ханддаггүй. Гэхдээ эцсийн дүнд хэрэглэгч ялах ёстой. Үүнд төрийн зохицуулалт заавал байх ёстой. Хэт хол барууны томоохон банкууд манай зах зээлийг тоохгүй. Бид тэгж биеэ тоогоод хэрэггүй. Энэ бол амьдралаас хол. Харин Зүүн Европын бүс нутаг болон манай зах зээлд амжилттай ажиллаж байгаа банкуудыг сонирхож урилга өгч, Төв банкныхан ч үүнд идэвхтэй ажиллаж байгаа. Зах зээлдээ сайн ажиллаж байгаа банкууд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаагаа явуулах хүсэл сонирхлоо илэрхийлж байна. Бид ч мөн шаардлагатай мэдээллүүдийг өгч ажиллалаа. Бидний бодлого нээлттэй гэдгээ танилцуулж ажиллалаа" гэсэн билээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт Монголын Банкны Холбоо банкны салбарын 2025 оны банкны салбарын нөхцөл байдал хэрхэн өрнөсөн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр МБХ-ны ерөнхийлөгч О.Хүрэлбаатар “Гадаадын хөрөнгө оруулалттай төрөлжсөн банкны хууль 2023 оны тавдугаар сарын 1-нд батлагдсан. Гэвч энэ хууль өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна уу, хэрэгжих нөхцөл байхгүй байна уу гэдэгт анхаарал төвлөрүүлэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр дотоодын зах зээлээ хамгаалж үлдэх хэрэгтэй. Нэгт гадаадын хөрөнгө оруулалттай төрөлжсөн банкны хууль нь өөрийн хөрөнгийн хязгаарлалттай байх зохицуулалттай. Тухайн орж ирэх гэж буй банк нь ойролцоогоор 30 сая ам.долларын өөрийн хөрөнгөтэй эхлэх ёстой. Хоёрт дотоодод орж ирээд нэг зээлдэгчид 100 тэрбум төгрөгөөс доошгүй зээл олгосон байх ёстой. Энэ нь үндсэндээ гадаадын хөрөнгө оруулалттай банк томоохон мега төсөл дээр ажиллаж, зээл өгөх нь. Энэ хоёрын солбицол дээр гадаадаас банк оруулж ирэх асуудлыг нэлээд анхаарууштай авч үзэх ёстой" гэсэн.
| МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ |
|
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |