Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, корона вирусийн хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо. ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АНДРЕЙ МИХНЕВ: “Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацийн Захирлуудын зөвлөлөөс баталсан 14.0 тэрбум ам.долларын санхүүжилтэд Монгол Улс багтаж байгаа юм. Нийт санхүүжилтийн 6.0 тэрбум нь Дэлхийн банкаас, үлдэх 8.0 тэрбум нь Олон улсын санхүүгийн корпорациас гарах бөгөөд эдийн засгийн хүндрэлд өртөж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд рүү түлхүү чиглэх юм. Монгол Улсад нэн шаардлагатай эм тариа, хамгаалах хэрэгсэл, сорилын тест зэргийг худалдан авахад зориулан эхний ээлжинд 27.0 орчим сая ам.долларын санхүүжилт олгогдох бөгөөд үүнийг богино хугацаанд, шуурхай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улс энэ амаргүй цаг үед дотооддоо шуурхай, оновчтой арга хэмжээ авч, вирусийг тархаалгүй, иргэдээ сайн хамгаалж байгааг Дэлхийн банкны зүгээс сайшааж байгааг мэдэгдэв. Түүнчлэн хэдийгээр вирусийн халдвар, тархалтын маш өндөр эрсдэл бүхий бүсэд оршдог боловч өнөөгийн нөхцөл байдал тун сайн байна гэсэн үнэлгээг олон улсын байгууллагууд өгч байна. Бидний хийсэн судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна гэж таамагласан ч корона вирусийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцсон сүүлийн судалгаагаар 2.4 хувь байна гэж гарсан. Тиймээс эдийн засгийн хямралаас сэргийлэх чиглэлээр шуурхай, зөв оновчтой бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Гэхдээ эдийн засгийн уналт, хямралын үед Монгол Улс зөв бодлого хэрэгжүүлж, сайн шинэчлэл хийж чаддаг гэсэн дүгнэлт байдаг. Энэ байдлаа хадгалж чадна гэдэгт Та бүхэнд итгэж байна УИХ-ЫН ДАРГА Г. ЗАНДАНШАТАР: Эрсдэлээс сэргийлэхийн тулд бид нүүрс болон бусад бүтээгдэхүүний экспортыг дэмжих, иргэдээ ажилгүйдлээс сэргийлэх, үйлдвэрлэл, бизнесийн салбарынханд татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хүнсний хангамжийг тасалдуулалгүй, тогтвортой байлгах зэрэг олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр Дэлхийн банктай бид нягт хамтран ажиллахдаа баяртай байх болно Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй 14.0 тэрбум ам.долларын шуурхай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлэх “Корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” 26.9 сая ам.долларын төслийн гэрээг хаврын чуулганы эхэнд яаралтай батлах болно гэдгээ мэдэгдээд, талархал илэрхийллээ
| Дэлхийн банкнаас Монгол Улсад корона вирусийн халдвартай тэмцэхэд зориулж 26.9 сая ам.долларын санхүүжилт олгоно |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |