Засгийн газраас шинэ бонд гаргаж, 2022 онд төлөгдөх Чингис бондыг дахин санхүүжүүлнэ. Шинэ бондоор 662.4 сая ам.долларын санхүүжилт босгох бөгөөд 4.25 хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатай талаар эх сурвалжууд мэдээлээд байгаа. Эдгээр нөхцөлүүд эцэслэн шийдэгдээгүй байгаа аж. Өнгөрсөн 2020 онд хугацаа тулсан, өндөр хүүтэй “Мазаалай”, “Чингис” бондыг хэсэгчилсэн байдлаар дахин санхжүүлэхээр Номад бонд гаргасан билээ. Энэ мэт манай улс өрийг өрөөр дарах бодлогоор хоёр ч бондыг шинэ бонд босгох замаар дахин санхүүжүүлэх болов. Эдийн засаг талаас уг шийдвэр хэр үндэслэлтэй талаар эдийн засагч Б.Лакшмигийн байр суурийг сонслоо.
-Засгийн газраас Чингис бондыг дахин санхүүжүүлэхийн тулд шинэ бонд гаргах талаар олон улсын эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Үүнд эдийн засагч хүний хувьд ямарбайр суурьтай байна вэ?
-Засгийн газар өрийг өрөөр дарах бодлогоор яваад байгаа. Чингис, Мазаалай бондыг дахин санхүүжүүлэхийн тулд Номад бондыг шинээр гаргасан шүү дээ. Урд хормойгоо, хойд хормойгоороо нөхөөд яваад байна. Эцэст нь энэ мэт дахин санхүүжилт босгож, шинээр бонд гаргалаа гэхэд үр өгөөж нь хэр байх вэ. Үүний тооцоо, судалгааг гаргах шаардлагатай юм болов уу гэж харж байгаа. Бид өрийг өрөөр санхүүжүүлсээр байгаа нь эдийн засагтаа илүү зардал гаргасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шинээр гаргасан бондын хүүгийн төлбөр болон эргэн төлөлтийн үр дүнд төгрөгийн ханшийн сулрал явагдана. Мөн эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Төлж байгаа төлөөс болон зардал нь илүү өндөр болно гэсэн үг. Энэ мэт дахин санхүүжилтын мөнгө, хүүгийн төлбөр зэрэг илүү зардлаар бид юу хийж болох байсан бэ гэдэг чухал. Хүүгийн төлбөрийг бид өчнөөг жил төлж байгаа шүү дээ. Төлөөд л байдаг, ямар ч үр өгөөж байхгүй болчихоод байна. Ер нь бонд гаргана гэдэг маш их зардалтай. Урьдчилсан зардал их гардаг.
Өрийг өрөөр солино гэдэг хугацааг нь л сунгаж байна гэсэн үг
Эдийн засаг хангалттай хэмжээнд өсөхгүй бол бондын үндсэн төлбөрийг төлж чадахгүй хүүг нь төлнө шүү дээ. Болдог бол бүсээ чангалж байгаад “гадаад өр”-нөөс салчихмаар байна. НҮБ-ын Хөрөнгө оруулалтын тайлангаас харвал манай улсын эдийн засагт орох байсан хөрөнгө оруулалтын 30 орчим хувь нь хилээ хааснаас болж орж ирээгүй гэсэн байна лээ. Тэгэхээр цар тахалтай холбоотой үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байгаа нь эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлж байна гэсэн үг. Дээрээс нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ, эрэлт өндөр байгаа. Гэвч түүхий эдийн үнэ өндөр байгаа энэ үед нөөц бололцоогоо ашиглаад түүхий эдээ аль болох их хэмжээгээр экспортлоод, гадаад хөрөнгө оруулалтаа татаат өрийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь харамсалтай байна.
-Иргэн бүр 27 орчим сая төгрөгийн өртэй гэх тооцоолол байдаг. Гадаад өрийн улмаас иргэдэд бодитойгоор ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хамгийн эхэнд нөлөөлөх хүчин зүйл бол төгрөгийн ханшийн сулрал юм. Төгрөгийн ханш суларна гэдэг маань цаашлаад инфляцид нөлөөлнө гэсэн үг. Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Тэгэхээр бондын эргэн төлөлтийг хүн ам нийтээрээ төлнө гэсэн үг.
Эдийн засаг хангалттай хэмжээнд өсөхгүй байгаа цагт мянга дахин хөнгөлөттэй зээл авлаа агээд үр дүнгүй
Хамгийн гол зүйл нь, бизнесийн орчноо дэмжээд, экспортоо төрөлжүүлээд, өрийн менежмэнт гарган эргэн төлөлтөө яаж, хэрхэн хийх вэ гэдэг төлөвлөгөө боловсруулбал гадаад өрнөөс салах боломжтой. Өрийг өрөөр дарна гэдэг бол“нүд хуурсан” арга болчихоод байна. Өнөө, маргаашаа аргацааж байгаагаас ялгаагүй.
-Манай улс ойрын жилүүдэд ямар бондын өр төлөх ёстой байна вэ. Төлөх боломж хэр байгаа бол?
-Ер нь бол бид үндсэн төлбөрөө төлөхгүй байгаа ч зээлийн хүүгээ байнга төлж байгаа. Чингис, Хуралдай, Гэрэгэ бонд гэх зэрэг таван бондын төлөлт үргэлжилж байна. Төлбөр төлөх боломж хомс байгаа байх. Энэ их хэмжээний төлбөрийг төлөхийн тулд анхнаас нь хуримтлал үүсгэж сайн төлөвлөх хэрэгтэй. Уг нь өрийн менежмент мөн зарцуулалтаа зөв хийвэл Монгол Улс удаа дараа өр тавих шаардлагагүй. Манай улс их баялагтай, түүнийгээ зөв эргэлтэнд оруулж чаддаггүй болохоор өрийн нөхцөл байдлаас гарч чадахгүй байна.
Энэ жил уул уурхайн суперцикл буюу дэлхийн түүхий эдийн үнэ өндөр байдаг үе эхэлсэн. Харамсалтай нь иймэрхүү суперцикл буюу мөчлөг маш богино хугацаанд тогтвортой байдаг. Тиймээс энэ хугацаанд аль болох их экспортолж мөнгө олох хэрэгтэй.
Тэр мөнгөнийхөө тодорхой хувиар хуримтлал үүсгэж, өрөө дарахад, эдийн засгийн бусад салбаруудаа төрөлжүүлэхэд зарцуулах нь зөв болов уу. Жишээ нь нэг жилийн өмнө буюу 2020 оны дөрөвдүгээр сард дэлхийн түүхий эдийн үнэ унаад багагүй сандарсан. Зэсийн үнэ нэг жилийн өмнө бараг 4000 ам.доллар хүрч байсан бол өнөөдөр 12000 ам.доллар буюу гурав дахин өссөн байна. Энэ жилийн хувьд зэсийн илүү өснө гэж таамаглаж байгаа.
-Өрийн дарамтад орсон улсад ямар эрсдэл үүсч болох вэ?
-Зээлжих зэрэглэл буурдаг, гадаад хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэх мэт асуудлууд бий. Зээлжих зэрэглэл буурснаар гадаадаас зээл авахад илүү өндөр зардалтай авна гэсэн үг. Төр болон хувийн хэвшил ч тэр ялгаагүй байхгүй. Өмнө нь өртэй байсан ч 2012 оноос эхэлсэн энэ бондын өрийг эргэн төлж дуусгахгүй, өрийг өрөөр дараад байгаа. Энэ хугацаанд төлсөн хүүгийн төлбөр нь зээл авах гэж гаргасан зардлын хэмжээнээс бараг илүү гарах байх.
| Эдийн засагч Б.ЛАКШМИ: Өрийг өрөөр дарна гэдэг бол НҮД ХУУРСАН АРГА |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |