Монгол түмний их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмын өсвөрийн бөхийн торгон дэвжээнд анх удаа, 16 насандаа зодоглох гэж буй Б.Сүхбатын ээж З.Сарантуяатай ярилцлаа.
-Сайн байна уу. Сайхан наадаж байна уу. Хүү тань анх удаа улсын наадмын торгон дэвжээнд гарсан тухай та цахим орчинд догдлол дүүрэн бичсэн байсан. Тэр мэдрэмжээ дахин хуваалцбал?
-Сайн байна уу. Баярлалаа. Хүү минь багаасаа үндэсний бөхөд дуртай байсан. Түүндээ сэтгэл зүрхээ зориулж, тууштай хөдөлмөрлөж ирсэн. "Ээж ээ, би энэ жил улсын наадамд барилдана" гэж хэлэхэд нь үнэхээр их баярласан. Энэ бол зөвхөн хүүгийн минь төдийгүй манай гэр бүлийн бахархалын нэг болсон шүү. Зурагтаар шууд дамжуулахгүй болохоор хүүгээсээ мэдээ хүлээгээд, догдлоод сууж байна.
-Хүүгээ үндэсний бөхөд дуртай болсныг хэзээнээс анзаарсан бэ. Танайд бөхийн удам бий юү?
-Манай удамд бөх хүмүүс бий. Өвөө нь сумын начин, аав нь сумын заан цолтой. Би өөрөө багаасаа жүдо бөхөөр барилдаж, модон барилдаан болон бусад спортын төрлөөр хичээллэж ирсэн. Авга талд ч том цолтой, сайн барилддаг бөхчүүд бий.
Аав, ээж нь спортын хүмүүс болохоор ч тэр үү, хүү маань ухаан орсон цагаасаа хөдөлгөөн ихтэй хүүхэд байсан. Бүр биднийг дагаж спортын ордонд очоод гантил өргөж үздэг хүүхэд байсан. Түүнийг нь хараад хөлд ормогц нь зодог, шуудаг, жанжин малгай өмсүүлээд наадмын талбайгаар дагуулан явж, үндэсний бөхтэй улам ойртуулж байсан болов уу.

-Наадмын өмнөх бэлтгэлд нь хэрхэн анхаарч, дэмжсэн бэ?
-Хүү минь Дархан аварга А.Сүхбатын галд Улсын начин Б.Дэлгэрсайханы удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангасан. Энэ жил Сэлэнгэ аймгийн хоёр ч сумын наадмын өсвөрийн бөхөд барилдаж, үзүүр, түрүү хүртэж урам дүүрэн Улсын баяр наадамд явсан даа.
-Улсын наадмын дэвжээнд анх удаа гарч буй хүүдээ юу гэж захиж, ерөөх вэ?
-Ялалт байгуулах тухай бодохоосоо илүү энэ сайхан дэвжээн дээр өөрийгөө таниулаарай гэж хэлмээр байна. Дараа дараагийн жилүүдэд энэ торгон дэвжээндээ дахин дахин гарч, аварга болтлоо тууштай хөдөлмөрлөөрэй үр минь. Би ер нь үг амьтай гэж боддог хүн. Тийм болохоор хүүгээ үргэлж том мөрөөдөлтэй байгаасай гэж хүсдэг. Хүү минь ч ээжийнхээ үгийг сонсдог, төлөв даруу, хөдөлмөрч хүүхэд. Сэлэнгэ аймаг руу барилдахаар явж байхдаа "Ээж ээ, би сумын заан цолтой болмоор байна. Гэхдээ арай жаахан байх шиг байна" гэж над руу ярьсан юм. Тэгэхэд нь "Чи чадна аа" гэж урам өгсөн. Хүү маань ч өөртөө итгэлтэйгээр зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж явааг харах үнэхээр бахархалтай байдаг.
Ташрамд дурдахад, З.Сарантуяа нь 2009 оноос пауэрлифтингийн спортоор хичээллэж, олон тэмцээн уралдаанд амжилттай оролцон дэд мастер цол хүртэж байжээ. Тэрбээр, 2022 оноос модон барилдааны спортоор хичээллэж, Дэлхийн аварга, Дэлхийн цомын аваргын тэмцээнээс хүрэл медаль, улсын 4 удаагийн аварга болж байсан туршлагатай тамирчин юм.

| З.САРАНТУЯА: Ялна гэхээсээ илүү өөрийгөө таниулж, аварга болтлоо энэ дэвжээндээ дахин дахин гараарай, миний хүү |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |