-Сургуулийнхаа талаар яриа дэлгээч. Яагаад заавал энэ улсыг, энэ сургуулийг сонгох болсон бэ. Сонголтод тань юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Намайг Түмэнбаяр овогтой Номин-Эрдэнэ гэдэг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Төгсөөд телевизд ажиллаж байгаад одоогоор БНСУ-ын “Чунг Анг” их сургуульд бизнесийн удирдлагын хөтөлбөрөөр суралцаж байна. Манай сургууль улсдаа топ 10-т жагсдаг. Ер нь сурвал сурсан шиг сурчихъя гэж бодсон юм. Их сургуульд элсэлт хийхдээ дандаа топ сургиулуудад элсэлт хийсэн. Тэгээд Чунг-Анг их сургуульд эхний семистр 100 хувийн тэтгэлэгтэйгээр тэнцээд орсон. БНСУ-ыг сонгосон шалтгаан гэвэл сүйдтэй зүйл байхгүй. Их сургуулиа төгсөөд л гадаад явах сонирхолтой байсан. Бүр арван жилээ төгсөөд л гадагшаа явах хүсэлтэй байсан ч тухайн үедээ чадаагүй. Тэгээд гадаадад сурах хүсэл маань сэтгэлийн гүнд яваад л байсан юм. Төгссөнийхөө дараа телевизийн нэвтрүүлгийн албанд ажилладаг байсан юм. Хоёр жил ажиллах хугацаандаа миний мэргэжил болоод салбар маань хичнээн сайхныг мэдэрсэн. Надад таалагдаж байсан, өсөж дэвших ч боломжтой санагдаж байсан. Ингээд л ер нь гадагшаа яваад чадвараа дээшлүүлээд ирье гэж шийдсэн юм. Хэн нэгэн надад итгэл хүлээлгэвэл би авах чадалтай байх ёстой шүү дээ. Яг яагаад Солонгос гэвэл ойрхон санагдаж байсан. Ер нь гадарлана, ойр тойронд явж үзсэн хүмүүс олон, мэдээлэл ч их тэгээд л Солонгосыг сонгосон доо.
-Монголын боловсролын системээс ялгагдах хамгийн том ялгааг юу гэж харж байна?
-Монголд бол ихэвчлэн багш үүрэг даалгавар өгөөд оюутнууд түүнийг нь цээжлэх тогтоох эргээд шалгуулах аргаар явдаг шүү дээ. Багш төвтэй сургалтын арга барил. Солонгост их сургуулиуд багш төвтэй биш оюутан төвтэй, хэлэлцүүлэг төвтэй аргаар хичээллэж байна. Оюутан сурагчдыг өөрөө чөлөөтэй сэтгэж сурахад нь илүү анхаарч байна.
-Хэлний бэрхшээл болон соёлын ялгаанаас үүдэлтэй “шок”-нд орж байв уу? Түүнийг хэрхэн даван туулсан бэ?
-Анх бол хэл мэдэхгүй бэрхшээл зөндөө байсан. Гэхдээ солонгост хүмүүс хоорондын амьд харилцаа тийм ч түгээмэл биш учраас яг нүүр тулсан харилцаанаас эвгүй байдалд орсон тохиолдол яг санаанд байхгүй байна. Ямартай ч хүний хөл дээр санаандгүй гишгэсэн үедээ өөрийн эрхгүй гарыг нь хайгаад барьж авах гээд байдаг байсан. Энэ рефлекс хэдэн сардаа л арилахгүй байсан. Бас миний санаанд маш тод байдаг нэг үзэгдэл нь. Анх хэлний сургуульдаа явж эхлээд хичээлийн гурав дах, өдөр ч байлуу даа, анги руу орох гээд явж байтал хичээл ордог Солонгос багш коридорт таарснаа надаас түрүүлээд надтай бөхийж мэндэлсэн. Би шокк. Багшаа яагаад түрүүлж мэндлээд байгаа юм бэ. Ийм үзэгдлийг урьд нь харж байгаагүй юм чинь. Энэ үед их шокорч байсан. Мэдэхгүй бусад хүнд сүртэй биш санагдаж болох ч надад их л том гайхалт байсан юм.
-Оюутны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Хичээлийн хажуугаар ажил хийх эсвэл өөрийгөө хөгжүүлэх боломж хэр байдаг вэ?
-Ер нь хичээлтэй өдрөө бүтэн сургууль дээрээ өнжөөд л хичээлгүй өдрөө өдөр нь ажил хийж орой нь хичээлээ хийгээд л таарч байна. Яг миний хувьд бол одоохондоо өөрийгөө хөгжүүлэх цаг гарахгүй байгаа. Сургууль маань академик дарамт өндөртэй учраас метронд ч хичээлтэйгээ зууралдаад л таарч байна даа. Яахав өөрийгөө хөгжүүлдэг оюутнууд байгаа л байх гэхдээ боломж бол хомс.
-Сургуулийнхаа орчин, багш нарын харилцааны талаар хуваалцвал?
-Сургуулийн орчин бол бүх сургууль учиргүй шилэн барилгатай биш ч орчин давгүй шүү. Өвөл жаахан хүйтнийг эс тооцвол. Миний сурч байсан хэлний сургууль болон одоо сурч буй сургууль бол тухтай л санагддын. Кампус, номын сан гэх мэт. Онцлог гэвэл сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон нийтийн зар сурталчилгаанууд их харагддаг. Хамгийн тод жишээ охидын 00-д нууц камераас хэрхэн сэргийлэх, аюульай нөхцөлд ямар дугаараа холбогдох гэх мэт зарлал хуудсууд их байдаг.
Солонгос багш нарын нэг давуу тал нь оюутны сэтгэгдлийг сонсох болон даалгаварыг шалгахдаа эхлээд заавал давуу талыг нь хэлдэг, тэрнийхээ араас сул талыг нь хэлээд ингээд сайжруулчихвал болно гэдэг байдлаар хэлдэг. Энэ нь ямар ч сэтгэлзүйтэй оюутан байсан шүүмжээ хүлээн зөвшөөрөхөд нь тусалдаг гэхиймуу. Тэр багш даалгаварыг эхнээс нь л муу талыг нь яриад эхэлбэл засах сайжруулах хүсэл төрөхгүй шүү дээ. Тэгэхээр эхлээд сайн болсон хэсгийг нь онцолчихоор аан би болоод байгаан байна ахиад засаад болгочихъё тэгвэл гадэг байдлаао мотиваци авдаг. Одоогийн байдлаар миний уулзсан багш нар дундаас ямар ч хатуу үнэлгээтэй багш байсан хэзээ ч оюутан сурагчийнхаа хүсэл зоригийг мохоодоггүй. Сурагчдынхаа нас болон тухайн үеийнхнийхээ сэтгэлзүйн байдал тархиных нь хүлээн авчинд маш сайн тохируулж харьцаж чаддаг. Бодвол ахлах дунд сургууль нь адилхан л байлгүй. Манай улсаас эсрэгээрээ байдаг.

-Гадаадад сурснаар таны хувь хүний төлөвшилд гарсан хамгийн том өөрчлөлт юу вэ?
-Өөртэйгээ их сайн танилцаж байна. Хийж чаддаг болон чаддагүй зүйлсээ мэдсэн. Хамгийн гол нь би их дотогшоогоо хүн лдээ. Монголд ажилладаг байхдаа шинэ танилуудтай дотносож чадахгүй тэрнээсээ болоод жаахан зовдог байсан. Харин одоо би танихгүй хүний дэргэд очиж зогсоод шууд танилцаад л хэдэн үг төвөггүй сольчихдог болсон. Жаахан нээлттэй болж эхэлж байна. Нийгмийн харилцаанд амархан орж сурч байна. Энийгээ өөрчлөлт гэж бодож байгаа.
-Мэдээж гадаадад сурахад санхүүгийн асуудал чухал. Амьдрах зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Тийм ээ, би өөрөө л ажил хийхгүй бол хоосон хононо шүү дээ. Дээр дурьдсанчлан хичээлгүй өдрүүддээ бүтэн цагаар ажиллаж байна. Урьд нь Монголд гэртээ байхдаа цалингаа буухаар авч идэх амттан, авч өмсөх хувцасныхаа үнийг л бодоод суудаг байсан, одоо тог ус, байрныхаа түрээсийг л нэмж хасдаг болсон доо.
-Гадаадад сурахыг хүсэж буй залууст “Заавал бэлдэх ёстой” гэж хэлэх гурван зүйл юу вэ?
-Би бол англи хэл, сэтгэл зүй, эрүүл мэнд л гэж хэлнэ. Англи хэл бол заавал сурах ёстой хэл болчихсон. Бид нар одоо англи хэлнээс зугтаад ч амжилт олохооргүй болсон.
-Сургуулиа төгсөөд Монголдоо ирэх үү, эсвэл тэндээ ажиллах төлөвлөгөөтэй байгаа юу?
-Монголдоо очиж амьдрана. Сайн сайхан нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулна гэж боддог. Үр хойч маань үлдэх нийгэм шүү дээ.
-Та сошиал орчинд бичлэг хийж түгээдэг шүү дээ. Хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Яг жилийн өмнөөс эхэлсэн. Дүү нартаа мэддэг зүйлээ хуваалцах зорилготой.
-Ярилцлагын төгсгөлд үе тэнгийнхэн, дүү нартаа хандаж юу хэлэх вэ?
-Би гадаад явах гэж байгаа дүү нартаа бүр үнэхээр бодолтой сонголт хийхийг уриалахыг хүсдэг.

| Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |