Зураач Г.Болдтой ярилцлаа. Тэрбээр Баянхонгор аймгийн Өлзийт суманд ажиллаж, амьдардаг уран бүтээлч билээ.
-Та Баянхонгор аймгийн Өлзийт сумын хаана нь төрсөн бэ. Таны удамд гарын дүйтэй, урлагийн авьяастай хүн байсан уу?
-Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Бийрийн хөндий гэдэг газар төрж өссөн. Нэртэй уртай хүн,төдийлөн байгаагүй ээ.Аав минь л бага байхад морь зурж өгдөг, түүнийгээ л хамгийн гоё зураг гэж биширч эхэлсэн дээ. Бас аавынхаа сийлсэн Монгол шатраар тоглож сурсан.
-Та сургуулиа төгсчихөөд хаана, ямар ажил хийж байв. Сүүлийн үед зургаа зурж байгаа юу. Сүүлийн үеийн бүтээлээсээ сонирхуулж болох уу?
-1990 онд УБДС-ийг зураг шугам зургийн багш мэргэжлээр төгссөн. Төгссөнөөс хойш Өлзийт сумдаа багш, хичээлийн эрхлэгч, захирал, засаг дарга ажил хийж байлаа. 2022 онд тэтгэвэртэй гарсан. Ажил албатай байхад бас төдийлөн зав муутай. Одооноос зурж байна даа.

/Дүүгийн хөрөг/

/Ногоон цав/
-Та ихэвчлэн байгалийн зураг зурдаг гэлээ. Зураг зурж байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ. Зурмааргүй санагдах үе байдаг уу?
-Голдуу байгалийн зураг, хөрөг зурдаг. Байгалийн зураг нь төрж өссөн нутаг ус. Бийрийг нуур, Эрдэнийн хөндий, Улаан уул, сумын төв, Шаргалжуутын гол, Түйн голын, Их Богд уул
-Сайн бүтээл хийхийн тулд аливаа зохиолч, уран бүтээлчид орчин нөхцөл, өнгө, улирал нөлөөлдөг гэдэг. Танд нөлөөлдөг зүйл бий юү. Сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Зураг зурж нэг эхэлбэл бараг бүхнийг мартдаг. Харин амандаа дуу аялдаг. Бүүр нэг баяр хөөртэй.Зургаа гоё болж байгааг мэдрэх хамгийн сайхан. Заримдаа зураг нэг санаанд хүрэхгүй тал гардаг.Тэр мэдрэмж аягүй хүнд тусдаг. Байгальд аялах дуртай. УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН үзэх сайхан. Яруу найраг унших, хөгжим сонсох бас их нөлөөтэй.
-Зураач хүнд өнгө маш чухал байх. Та ихэвчлэн ямар өнгө ашиглаж, бүтээлдээ зориулдаг вэ?
-Миний зургууд голдуу цэнхэр өнгө голлосон байдаг. Миний хамгийн дуртай өнгө цэнхэр. Цэнхэр тэрлэг ,дээл, цамц зангиа ..хувцас ихэвчлэн ийм,өнгөтэй. 3 хөх мэнгэтэй болоод тэр юм болов уу.
-Хөрөг зураг зурдаг уу. Хөрөг зурахын тулд юунд илүүтэй анхаарах ёстой байдаг вэ. Таны бусдаас ялгарах онцлог, арга барил юу вэ?
-Хөрөг зураг зурна аа. Гэхдээ тийм өндөр төвшинд биш. Дотоод сэтгэл зүй...гээд нарийн зүйл илрүүлж чадахгүй ээ. .Адилхан болгох талаасаа л. Өлзийтийн сургуулийн 100 жилийн 100 эрхэм", "Баянхонгорчуудын Монгол улсын соёл,иргэншилд оруулсан хувь нэмэр" сэдэв агуулгаар бүлэг хөргүүдтэй бүтээл бий.

/Өлийн даваан дээр/

/Номгон хайрхан/
-Зургаас гадна шүлэг, яруу найраг сонирхдог уу?
-Шүлэг яруу найраг сонирхдог. Гэхдээ уран зохиол, яруу найрагт хайртай бол муу бичсэнээс сайн уншигчийн гавъяа их гэдэг бодол зарчимтай. Өөртөө бол бичсэн юм бага сага бий. Харин бага залуугаасаа Монголын яруу найрагчдын сонгодог бүтээлийг их цээжилдэг байлаа.
-Тийм л нэг сайхан зураг зурах юм сан гэх мөрөөдөл байдаг уу, Ээжийгээ, аавыгаа гэх мэтчилэн?
-Ээж аавыгаа гэхээсээ илүү нутаг усаа млүү сайн зурах юмсан, чаддагсан бол Монголын Дүрслэх урлагийн бүтээлийн алтан санд орохоор бүтээх юмсан гэх гэгээн мөрөөдөл бий, бий. Төрж өссөн нутаг ус минь Бийр гэсэн нэртэй болохоор их бэлэгшээдэг. Яг манай энэ нутгаас МУУГЗ зураач Г.Цэрэндондог гэж байлаа. Алтан үеийн байгалийн нэрт зураачдын нэг. Нутгийн зураач тэр агуу хүнтэй амьд сэрүүнд нь ганц уулзаж байсан. Гэхдээ хамгийн сонин болоод билэгшээлтэй нь зүүдэнд ирж намайг зураг зурж байхад зэрэгцэн оролцож, Цагаан тосон будаг шахаад дуусгачих дөхөж билээ. Би жаахан будагандаа харамсах, харамлах аястай... Тэр зүүднээс хойш зураач болох авьяас онгод мэдрэгдсэн санагддаг.

/Шаргалжуутын гол/
| ЗУРААЧ Г.БОЛД: БИЙРИЙН НУУР, ЭРДЭНИЙН ХӨНДИЙ, УЛААН УУЛ, ШАРГАЛЖУУТЫН ГОЛОО ЗУРЖ БАЙХДАА СЭТГЭЛ ЯМАР ТЭНҮҮН, САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |