Аав минь надад “Хүний жаргал, зовлонг сайн ойлгож бай. Тэдний оронд өөрийгөө байсан бол яах бол гэж бодож бай” гэж захидаг байсан.
Өөрөө ч Соном нэрэндээ дуртай. Дэлгүүр орохдоо "Соном өвөө нь байна" гээд л хүмүүсийн өмнүүр, хойгуур гүйгээд л явдаг байсан.
Намайг сургуулийнхан, багш нар бүгд "Сономын Цэцэгээ" гэдэг байсан.
Аавынхаа тоглосон киног үзэхээр аав гэрт ороод ирж байгаа юм шиг санагддаг.
Миний аав ард олныхоо дунд Ардын жүжигчин юм шүү гэж боддог.
Би заримдаа санаандгүй “Ингэмээр байна, тэгмээр байх юм” гэхэд маргааш нь ч юм уу, хэдхэн хоногийн дараа миний хүссэн бүхнийг биелүүлж өгдөг байлаа.
Аав минь хүнд өөрийнх нь дутагдалтай тал, өөрт таалагдаагүй байгаа зүйлээ шууд хэлчихдэг байсан. Түүнийг нь зарим хүн хүндээр, буруугаар хүлээж авдаг байсан байх.
Намайг ангийнхаа хүүхдүүдтэй хичээлээ тарчихаад ороод ирэхээр аав “Миний хүүхдүүд яв. Музей үз, кино үз” гээд билетны мөнгө өгдөг байсан. Тэгээд бид нар пир гэж гүйж гараад л музей ордог байв.
Биокомбинатын ажилчид аавын автобусанд суух гэж хүлээдэг байсан гэдэг. Аавтай хамт автобусанд явсан хүмүүс инээсээр байгаад л буудаг байсан юм билээ.
Аав л гал тогооны ажлаа мэддэг байсан. Намайг сургуульдаа явахаас өмнө босоод галаа түлчихсэн, талх тариа бэлдчихсэн байдаг байв. Би орондоо цайгаа уучихаад л сургуульдаа явдаг байлаа.
1990-ээд оны эхээр аавд улсаас байр өгч байсан юм. Байрандаа орчихоод аав минь тун ч их баярлаж байсан даа.
“Охиныгоо орох оронтой болгочихлоо. Одоо аавд нь санаа зовох зүйл алга” гэж хэлж байсан.
Нарангийн энгэрийн оршуулгын газарт очоод манаачаас нь асууж байгаад аавынхаа оршуулгыг олсон юм. Хамгийн сүүлд аавтайгаа тэгж л уулзсан даа.
Амьдралынх нь эцсийн мөчид аавынхаа хөлийг хучиж, асарч тойглоогүй дээ өнөөдөр хүртэл харамсаж явдаг. Бүх амьдралаа надад зориулсан хүн шүү дээ.
| ЖҮЖИГЧИН Т.ЦЭРЭНЛХҮНДЭВ ГУАЙН ОХИН Ц.ЦЭЦЭГИЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |