“Монголын сайхан бичигтэн-2019” улсын уралдаан 23 дахь жилдээ амжилттай болж өчигдөр аваргуудаа тодрууллаа. Тус уралдааны “Сайхан бичигтэн анги”, “Арванхоёрдугаар ангийн сурагчид”, “Бичлэгийн бус бүтээл”, “Мэргэжлийн багш нар”, “1-11 дүгээр ангийн сурагчид”, “Уран бичлэг”, “Насанд хүрэгчдийн” гэх ангилалд хот, хөдөөгийн 4000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлжээ. Уралдааны “Сайхан бичигтэн анги” ангилалд Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн 9а анги хоёр жил дараалан тэргүүлж байгаа бөгөөд анги хамт олноо амжилттай “сойсон” удирдагч багш Ц.Норпилтой ярилцлаа.
-Монголын сайхан бичигтэн улсын уралдаан жил бүр тодорхой сэдвийн хүрээнд болдог. Энэ удаа ямар онцлогтой болов?
-Энэ жил Б.Явуухулан найрагчийн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” шүлгийн хүрээнд тус тэмцээнийг зохион байгуулсан. Бид тухайн шүлгийн утга агуулгаар бидэнд үеийн үед уламжлагдан ирсэн Монгол гэрийг бэлгэдсэн бүтээлээ “сойсон”. Манай шавь тус бүр Чингисийн гэрэгэ хэлбэртэй хавтан дээр бичвэрээ бэх, үзгээр цэвэр сайхан бичиж оролцлоо.

-Хүүхэд бүрийн бичих, сурах арга барил өөр байдаг шүү дээ. Хүүхдийн бичих чадварыг яаж сайжруулдаг вэ?
-Миний хувьд 9а-даа зургадугаар ангиас нь хойш Монгол бичгийн хичээл заасан. Энэ жил дөрөв дэх жилдээ зааж байна. Хүүхэд бүрийг нэг хүн шиг цэвэр, сайхан бичигтэй болгоно гэдэг нэг сарын эсвэл нэг өдрийн хичээл зүтгэлийн үр дүн биш. Дөрвөн жилийн турш бага багаар ахиж, алдаа дутагдлыг нь хэлж засаж сайжруулсан. Үүний дүнд сурагчид хичээнгүй, жигд бичдэг болсон. Сурагчийн өөрийн хичээл зүтгэл, багшийн удирдлага, заавар зөвлөгөөнд тулгуурлан сайхан бичиж сурна. Мөн Монгол бичгээр бичих чин хүсэл эрмэлзэлтэй байж амжилтад хүрдэг.
-Уралдаанд оролцох явцад шавь нартаа ямар чадвар, туршлагыг суулгаж төлөвшүүлсэн бэ?
-Бид “Монголын сайхан бичигтэн” уралдаанд гурав дахь жилдээ оролцож байна. Жилийн жилд л тэмцээнд оролцож буй хамт олон, сурагчид, багш нараас туршлага судалдаг. Өмнөх жилийнхээс хэрхэн илүү сэтгэх вэ, сэдвийн хүрээнд ямар бүтээл хийвэл боломж байна вэ гэдгийг сайтар боддог. Ингэснээр хүүхэд бүр санаагаа илэрхийлдэг. Тэр ч утгаараа хүүхдүүд дайчин, хүсэл эрмэлзэлтэй болдог.

-Багш нарын хичээл заах, хүүхдийг сургах арга барил өөр өөр. Таны хувьд ямар арга барилаар шавь нартайгаа хичээллэж хэдий хугацааг зарцуулдаг вэ?
-Хичээлийн бус цагаар хүүхдийн тоо ихтэй, анги дүүргэлттэй байдаг учраас хичээлийн үндсэн цагтаа нягт сайн ажиллацгаадаг. Анх үсэг зааж эхлэхдээ л өдөр бүр дэвтрүүдийг нь хурааж үздэг. Хичээлийн цагт нэг бүрчлэн дэвтэр дээр нь бичиж өөрийгөө даган дуурайлгах байдлаар заадаг. Ингэснээр сурагчдыг сэдэлжүүлж Монгол бичигт дуртай болгодог. Мөн Монгол бичгийн бусад төрлүүдийг сурагчид дугуйланд явж сурах боломжтой.Тухайбал, бийрийн бичлэг, Угалзан бичлэг, Эвхмэл бичиг гээд төрөлжүүлэн сурах боломжтой.
-Энэ ангид Монгол бичгээр бичихээс гадна уран бичлэг, бусад төрлөөр бичдэг хүүхэд хэр олон байдаг вэ?
-Бийрийн бичлэгийн дугуйланд явдаг хүүхдүүд бий. Уралдаанд ангиа төлөөлөн сурагч Саруул бийрийн бичлэгээр бичсэн бүтээлээрээ оролцсон. Бийрийн бичлэгээр бичиж сурах хүсэл сонирхолтой хүүхдүүд дугуйланд явж хичээллэдэг. Үүнээс гадна ангиараа үзгээр цэвэр бичиж дадсан. Үүний илрэл бол тус тэмцээнд дэлгэгдсэн бичвэрүүд байлаа. Сурагчид уралдаанд оролцож амжилт гаргаснаар илүү эрч хүч, урам зоригтой болдог. Цаашид эх хэл, бичиг соёлоо илүү сонирхох, дээдлэх, судлах, үр хүүхдэдээ өвлүүлэх эрмүүн хүсэлтэй болдгоороо өндөр ач холбогдолтой.
| Ц.Норпил: Сурагч нэг бүрийн дэвтэр дээр бичиж өөрийгөө даган дуурайлгах байдлаар Монгол бичгийг заадаг |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |