- Анх удаа байгалийн ухааны нэгдмэл олимпиадыг шилэн технологиор явуулна гэлээ. Үүнийг тайлбарлахгүй юу?
- Байгалийн ухааны нэгдмэл агуулга гэдэгт Математик, Физик, Хими, Биологи, Газар зүйн хичээлүүдийг хамруулж үздэг. ЕБС-ийн төгсөх ангийнхны дунд зохион байгуулж байгаа "Ирээдүйн эзэд" олимпиад хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт хамрах хүрээг хэлж болно. Нийслэлийн сургуулиуд хамгийн шилдэг гэсэн зөвхөн нэг сурагчаа шалгаруулж оролцуулна. Бүртгэлийг цахимаар хийж, баганан код бүхий мандат олгох юм. Өнөөдрийн байдлаар нийт 184 сургуулийн 12-р ангийн 184 хүүхэд бүртгүүлээд байна.
Хоёрдугаарт шалгалтын танхимд нэвтрэхээс эхлээд шалгалтыг засаж дүнг мэдээлэх хүртэлх бүхий л үйл ажиллагаанд мэдээллийн технологийг ашиглана. Тодруулбал, кодтой мандатаар нэвтэрсэн сурагчийн шалгалтын материалыг тэр дор нь засагч машинд уншуулж, дүнг 10 минутын дотор сурагч, эцэг эх, багш нарт нээлттэй мэдээлнэ. Үүнийг мэргэжилтнүүд шилэн технологи гэж нэрлээд байгаа юм.
- Уламжлалт олимпиадуудаас их өөр юм. Шалгалтын даалгавар, хугацаа зэрэг зохион байгуулалтын асуудалд ямар өөрчлөлт орсон бэ?
- Асуулт даалгаварт байгалийн ухааны таван хичээлийн агуулга багтсан учир 120 минут буюу хоёр цагийн турш гүйцэтгэх хугацаа тавьж өгсөн. Оролцогчид мандат болон хувийн хэрэг, иргэний бичиг баримтаа авч, сургуулийн дүрэмт хувцастайгаа ирнэ. Шалгалт Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд байрлах Монгол тэмүүлэл лаборатори сургуульд ирэх даваа гарагт буюу 3-р сарын 5-нд өглөө 09 цагт эхлэх юм. Шалгалт авах танхимыг олон улсын стандартын дагуу тохижуулж, сурагчдын сэтгэл зүйд таатай, даалгаврыг амжилттай гүйцэтгэх орчныг бүрдүүлж зассаныг энэ дашрамд дуулгая. Мөн жижигхэн нууц дэлгэхэд, шалгалтын эхний хэсэг сонгох тест, хоёр дахь хэсэг нь илүү өндөр түвшний мэдлэг, чадварыг шалгасан бүтээх хэлбэрийн даалгавруудаас бүрдсэн. Харин шалгалтын бүртгэлээс эхлээд бүхий л үйл явцыг Ж.Энхбаяр гишүүний facebook.com/enkhbayar.jadambiin/ болон БҮТ-ийн https://www.facebook.com/eec.mn/ цахим хуудсуудаар шууд дамжуулна.
- Засагч машинаар шалгачихаар тэр дороо л түрүүлсэн сурагч тодрох нь ээ. Нууц биш бол шагнал нь юу байх вэ?
- Тийм. Дээр хэлсэнчлэн олимпиадын дүн шалгуулагчийн нүдэн дээр 10 минутын дотор л гарна. Эхний гурван байр эзэлсэн сурагчдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр iPad, бусад үнэ бүхий зүйлээр шагнана. Мөн амжилт үзүүлсэн сурагчийг бэлтгэсэн шилдэг заах аргын нэгдлийг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулах юм. Нэгдмэл агуулгын олимпиадад сурагчид төдийгүй багш нар шагнал хүртэх боломжтойгоороо онцлог юм.
Мөн олимпиадаас гадна ЭЕШ-ын онлайн бүртгэл, зөвлөгөө мэдээллийн нээлттэй өдөрлөг зохион байгуулна
| БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ: Олимпиадыг ”ШИЛЭН ТЕХНОЛОГИ”-д суурилан зохион байгуулна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |