2012 онд “Дүүриймаа” дуугаа олны хүртээл болгож, сонсогчдын танил болсон цагаасаа хойш “Төгөлдөр зургаан маа”, “Идэр жинчин”, “Дөмөн” гэх зэрэг цомгоо гарган, өнөөг хүртэл амжилттай бүтээн туурвиж яваа ардын дуучин Б.Алтанжаргалтай ийнхүү ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
-Коронавирусын улмаас дэлхий дахинд хорио цээрийн дэглэм үргэлжилсэн. Харин энэ жил таны уран бүтээлийн хувьд ямар жил байв?
-2020 ондоо багтааж, өөрийн нэгэн уртын дууны цомог гаргая гээд эхлүүлсэн яваа. Бид өнгөрсөн найм, есөн сар хорио цээр гэхээсээ илүүтэй амралтын байдалтай өнгөрүүллээ. Энэ хугацаанд зүгээр суулгүй ардын богино хоёр дууныхаа клипийг хийлээ. Мөн хоёр ч шинэ дууны найруулгыг хийгээд амжсан. Одоо бол өмнөх богино ардын дуунаасаа илүү томоохон дуунууд мөн бэсрэг уртын дуу сонгож бүтээл туурвиж, мэргэжлийн талаас нь хандаж байгаа.
-Анх 2012 онд “Дүүриймаа” дуугаа олны хүртээл болгож байсан. Тухайн үеийн сэтгэгдэл болоод уран бүтээлийнхээ талаар?
-Ардын богино дуугаар бүтээл хийе гэж сэтгэл санаа шулуудаж явснаараа түүнийгээ хийсэн. Бүр хамгийн эхнээсээ л сонгосон дуу маань “Дүүриймаа” байсан. Эцэг өвгөд, эцэг эх, олны нийтэд хүрсэн бүтээлүүдийнх ихэнх нь л ардын дуу байдаг. Харин тэр болгон дуулагддаггүй, мартагдсан гэж болохуйц дуунуудыг голлоё гэж бодсон. Шинэ уран бүтээлч, мартагдсан дуутай хамт гарч ирнэ гэдэг бол маш их цаг хугацаа зарсан ажил байсан.
Тухайн дуугаа ойлгуулж хүргэнэ гэдэг их цаг хугацаа шүү дээ. Тодорхой цаг хугацаандаа ч тэр бүр дуулагдаад байдаггүй дууг сонгож дуулсан. Дууны домог түүхийн хувьд баруун сүмбэр, зүүн сүмбэр гэж гардаг. Зүүн сүмбэрийг Чойрын Богд хайрхан гэж үзвэл баруун сүмбэр нь Батсүмбэр хайрхан юм байна. Харин хоёр сүмбэрийн дунд тухайн дууны түүх өрнөж байна гэж бодоод нутгийн дуунаас эхэлсэн санаа юм уу даа. Би чинь Төв аймгийн хүн шүү дээ.
| Ардын дуучин Б.Алтанжаргал: Би чинь өвөө, эмээгийн хүүхэд шүү дээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |