Бүтэн жил коронавирусээс хамгаалж, “дайтсан” УОК-ын бэлтгэл ажил ердөө л хөл хорио тогтоож, хааж, боох байжээ. Үүнээс хэтрэх ганц төлөвлөгөө, тактик алга. “Зэс нь цухуйж байна” гэдэг шиг л тусгаарлалтын байр, эмнэлэг гээд хамгийн аюулгүй байх ёстой газрууд нь халдварын голомт болж хувирсан.ЭМЯ, УОК-ын увайгүй, явуургүй шийдвэрээс болж хэчнээн хүн амиараа хохирох вэ. Бидэнд мэдэгдээд буй нь л доорх жишээнүүд болохоос үүний цаана хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохирч байгааг таашгүй.
Өнгөрсөн аравдугаар сард БНСУ-аас ирсэн жирэмсэн эмэгтэй элэгний хорт хавдартай аавтайгаа уулзах гээд тусгаарлалтын байранд амь тэмцэж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Харамсалтай нь, түүнийг тусгаарлалтын өрөөнд байхад аав нь бурхан болж, үр нь зулбасан юм. УОК-ын хахир, хатуу шийдвэрээс болж тусгаарлалтын байранд хоёр халуун амь тасарсан байдаг. Хэн ч хариуцлага хүлээгээгүй өдийг хүрч байна.
Аавыгаа, үрээ алдсан эмэгтэйн гомдол тайлагдаж амжаагүй байхад ЭХЭМҮТ-д аравхан настай охин амиа алдлаа. Тодруулбал, тэрбээр тархины цус харвалт гэсэн оноштойгоор Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас амьсгалын аппараттай 22-ын товчоонд ирсэн юм. Гэвч голомттой бүсээс ирсэн хэмээн охиныг гурван цаг хүлээлгэж, ээжээс нь салгаад ЭХЭМҮТ-д авчирсан ч тусгаарлалт нэртэй жижиг өрөөнд 24 цаг “хорьж” өвчнийг нь бүр хүндрүүлж, бурхан болгосон. Охиныг ээжээс нь хүчээр салгаж, эцсийн хүслийг нь ч биелүүлж өгөх сэтгэлтэн байсангүй.
ЭМЯ, УОК нялхасдаа хүртэл ийм хахир хатуу байгаа юм чинь насанд хүрсэн иргэдийг хумсын чинээ ч тоохгүй байх нь аргагүй биз дээ. “Бухын дордохыг харж үнэг турж үхнэ” гээчийн үлгэрээр дахиад л нэг хүн амиа алдав. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд Архангай-Улаанбаатар чиглэлд зорчиж, “Эмээлт” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн эмэгтэй 20 цаг хүлээсний эцэст амиа алдсан. Бүхэл бүтэн 20 цаг ердөө л шинжилгээний хариу хүлээж, тэр автомашин дотор аврал эрж байсан гэдэг.
Бидэнд мэдэгдсэн нь энэ дөрвөн хүн. Гэтэл “Шинжилгээний хариугүй” гэх хоёрхон үгээр амаа таглууж, эмнэлгийн тусламж авч чадахгүй амьсгал хурааж байгаа хэдэн хүн байгаа бол гэхээс гол зурж байна. Хөхөө өвлийн хүйтнээс ч илүү хүйтэн шийдвэрүүдээс болж иргэд амиа алдсаар байна. УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан та энэ мэт хүний амиар “тоглосон” хариуцлагагүй шийдвэрийнхээ төлөө огцор.
| УОК, ЭМЯ-ны увайгүй шийдвэрээс болж дөрвөн хүн амиа алдлаа |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |