Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ын ахлах шинжээч Ц.Нарангэрэл “Коронавирусийн халдвар дэлхий дахинд эрчимтэй хэвээр байна. Манай хөрш орнуудад өвчлөл их байгаа төдийгүй ОХУ-д сүүлийн 10 хоног халдвар харьцангуй багасах шинжтэй байгаа. ОХУ-д сүүлийн 24 цагт 24763 тохиолдол бүртгэгджээ. Харин БНХАУ-д нэг өдөрт 179 буюу ялимгүй өвчлөл ихэссэн хандлагатай байгаа бөгөөд БНХАУ-д зургаан сарын дараа нас баралт бүртгэгдсэн. Тэр тусмаа Бээжинтэй залгаа Хубэй мужид 20 сая гаруй хүн хатуу хөл хорионд байна. Норвег Улсын судлаачид дэлхий дахинд коронавирусийн шинэ мутацид орсон хувилбар илүү тархаж байна гэж үзжээ. Энэ шинэ хувилбар нь 70 хувь илүү тархалттай байна хэмээн тогтоогоод байгаа билээ. Одоогоор коронавирусийн шинэ хувилбар дэлхийн 50 гаруй оронд бүртгэгдээд байна” гэв.
Түүнчлэн олон хүн цугларсан, бөөгнөрсөн үйл ажиллагаанд мутацид орсон хувилбар илүү хурдтай тархаж буй аж. Тухайлбал, БНСУ-д сүмийн үйл ажиллагааны голомтоос сүүлийн хоёр хоногт 700 гаруй хүн коронавирусийн халдвар аваад байна. Үүнээс үүдэн Норвегийн эрдэмтэд болон ДЭМБ “2021 он коронавирусийн тархалт өндөртэй, хүнд хэцүү жил болно” гэж үзжээ. Дэлхийн олон оронд эмч, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгджээ. Их Британид эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл зүйд судалгаа хийсэн бөгөөд судалгаанд 700 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд хамрагдахад эмч нарын 50 гаруй хувь нь стресст орж, амьдрах хүсэлгүй болж, өөрийгөө ямар нэгэн байдлаар гэмтээх бодлууд төрж, ажиллах чадвар буурсан зэрэг үр дүн гарчээ. Тиймээс ДЭМБ-аас эмнэлгийн ажилчдаа дэмжих, цаг наргүй ажлыг үнэлэх, эмч нартаа сэтгэл зүйн дэмжлэг өгөх хэрэгтэй гэж зөвлөжээ.
| Судалгаагаар эмч нарын 50 хувь нь стресст оржээ |
|
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |