• Өнөөдөр 2024-04-26

Өнгөрсөн 24 цагт 2279 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас баржээ

2022-01-13,   656

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2279 хүнээс коронавирусийн халдвар илэрч, коронавирусийн хүндрэлээр гурван хүн амиа алджээ.

Коронавирусийн халдвар нь батлагдсaн 2279 хүний 1752 нь Улаанбаатарт, 516 нь орон нутагт илэрч, гурван тохиолдол зөөвөрлөгдсөн байна.

Улсын хэмжээнд нийт 5390 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1436, хүндэвтэр 3246, хүнд 673, маш хүнд оноштой 35 хүн байгаа юм.

 


Өнгөрсөн 24 цагт 2279 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас баржээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188