Эргэлт.мн мэдээллийн сайт 2024 оны орон нутгийн сонгуультай холбогдуулан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын дарга, төлөөлөгч нарыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн, тэд амлалтаа хэрхэн биелүүлсэн болохыг эргэн сануулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад өнгөрсөн дөрвөн жилийн турш нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргаар ажилласан С.Эрдэнэбаяр, А.Сүхболд, ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл болон ИТХ-ын төлөөлөгч нарыг танилцуулж байна.
2020 оны орон нутгийн сонгуулийн дүн гарч, одоогоос яг дөрвөн жилийн өмнө С.Эрдэнэбаярыг нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргаар дахин дөрвөн жил ажиллуулах захирамж гарч байв. Түүний хувьд 2013 онд тус дүүргийн Засаг дарга болсноосоо хойш 2022 он хүртэл буюу есөн жилийн турш Багахангай дүүргийг удирдсан бөгөөд үүний зэрэгцээ 2013 оноос хойш өнөөг хүртэл дүүргийнхээ МАН-ын хорооны даргаар ажиллаж буй нэгэн.
С.Эрдэнэбаяр нь 1992-2000 онд Барилга сургалт үйлдвэрлэлийн төв, 2003-2007 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, 2009-2010 онд Удирдлагын академид боловсрол эзэмшжээ. Тэрбээр ажлын гараагаа 1992 онд гал сөнөөгчөөр эхэлж байсан бөгөөд 1993 онд ДЦ-ын 05 дугаар ангид тасалгааны эрхлэгч, 1995 оноос Багахангай дүүргийн Банкны салбарын бэлэн мөнгөний хянагч, 2002 онд дүүргийн Өрхийн амжиргааг дэмжих зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2004 онд дүүргийн ЗДТГ-ын дарга, 2008 онд Засаг даргын орлогч, 2013 оноос Засаг даргаар ажиллаж байгаад ажлаа өгсөн бөгөөд өдгөө 2024 оны НИТХ-д Багахангай дүүргээсээ нэр дэвшиж буй.
Сонирхолтой нь, С.Эрдэнэбаяр 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнө буюу 2019 онд 37 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 26 сая, 179 саяар үнэлэгдэх орон сууцтай гэж мэдүүлж байсан бол, 2021 онд өөрийн орлого нь 95 сая болж, түүний дараа жил нь буюу 2022 онд 300 саяын орон сууц, барилга байгууламжтай гэж мэдүүлсэн байна.
С.Эрдэнэбаярыг 2022 онд өөрийн хүсэлтээр Засаг даргын ажлаа хүлээлгэж өгөхөд, түүний оронд Алтанхуягийн Сүхболдыг Багахангай дүүргийн Засаг даргаар томилсон. Даргаар томилогдоод удаагүй байхдаа ч "Дагуул хот"-доо хүмүүсийг очиж суурьшихыг цахимаар уриалж, "Хүмүүс хүрээд ирвэл газар, дэд бүтцийг нь шийдчихсэн шүү" гэж мэдэгдэж байсан А.Сүхболд багш мэргэжилтэй. Тухайлбал, А.Сүхболд физик, матетикийн багшийн мэргэжил эзэмшиж ирээд Баганхангай дүүргийн "Хангай" цогцолбор сургуулийн багшаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд сургуулийн захирал, ИТХ-ын даргаар ажиллаж байгаад Засаг даргаар томилогдсон нэгэн.
А.Сүхболд өнгөрсөн 2023 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 28 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 30 сая, 170 саяын хоёр орон сууцтай, 2.2 саяын хадгаламж, 60 саяын зээлтэй гэж мэдүүлсэн байна.
Багахангай дүүргийн ИТХ-ын даргаар Фельдширийн Мөнхгэрэл гэгч ажилладаг. Түүний хувьд 1986-1990 онд Анагаах ухааны техникумд суралцаж, 2005-2008 онд "Улаанбаатар эрдэм" их сургууль, 2009-2011 онд тухайн их сургуульдаа боловсролын зэрэг дээшлүүлсэн төрийн удирдлагын магистр гэнэ. Ф.Мөнхгэрэл нь 1990 онд Багахангай дүүргийн "Хүн" эмнэлэгт эх баригч бага эмчээр ажлын гараагаа эхэлж байсан бөгөөд 2004 онд хорооны Засаг дарга, 2013 онд дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч болж, 2017 онд Багахангай тохижилт ОНӨААТҮГ-ын захирал, ЗДТГ-ын дарга, 2020 оноос дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж буй.
Ф.Мөнхгэрэл нь 34 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлогогүй, 141 саяар үнэлэгдэх хоёр орон сууц, 2.5 саяын газар, 3.7 саяын хадгаламжтай, 15 саяын зээлтэй гэж 2023 онд АТГ-т мэдүүлж байжээ. Мөн тэрбээр "Манитун" нэртэй хадгаламж зээлийн хоршоо эзэмшдэг юм байна.
Батбаярын Батзориг - Тэрбээр 2020 онд ИТХ-ын төлөөлөгч болохдоо 12 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь нэг сая төгрөг гэж мэдүүлсэн байдаг. Харин ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр жил ажиллаад буюу 2022 онд мэдүүлсэн хөрөнгө, орлогодоо 22 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 45.6 сая, 18 саяар үнэлэгдэх орон сууц, 1.2 саяын таван үхэртэй, 2.5 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байдаг.
Нямаагийн Дамдинрагчаа - Багахангай дүүргийн ЗДТГ-ын дарга асан, ИТХ-ын төлөөлөгч Н.Дамдинрагчаа 2020 онд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 14 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 12 сая, 60 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай, 3.9 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Ганбаатарын Дагвадорж - ИТХ-ын даргын зөвлөх, ИТХ-ын төлөөлөгч Г.Дагвадорж дүүргийн Засаг даргын орлогч байхдаа 28 сая төгрөгийн орон сууц, 31 саяар үнэлэгдэх малтай гэж мэдүүлж байв. Харин өнгөрсөн 2023 онд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 65 саяар үнэлэгдэх орон сууцтай, 131 саяын мал аж ахуйтай хэмээсэн байдаг.
Базаррагчаагийн Болормаа - Багахангайн ИТХ-ын төлөөлөгч Б.Болормаа гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Талын хотхон" хадгаламж зээлийн хоршоо, "Зэс эрдэнийн хувь", "Үлирэнгэ", "Есөн эхлэл" ХХК-ийг эзэмшдэг. Тэрбээр 2023 онд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 28.8 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 119 сая, 767 саяар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, 91.9 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Бузанковын Гэрэлмаа - Дээр дурдсан ИТХ-ын төлөөлөгч Н.Дамдинрагчаа ЗДТГ-ын даргын ажлаа хүлээлгэж өгөхөд мөн ИТХ-ын төлөөлөгч Б.Гэрэлмаа Тамгын газрын даргаар ажиллаж эхэлсэн байдаг. Түүний хувьд өнгөрсөн онд 30 саяын орлоготой, гэр бүлийн орлого 1.2 сая, 76 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.
Хасагийн Цогцэцэг - Хот тохижилтын газрын хэлтсийн даргаас ИТХ-ын төлөөлөгч болсон Х.Цогцэцэг 2020 онд ИТХ-ын төлөөлөгч болохдоо 47.6 сая төгрөгийн орлогой гэж мэдүүлсэн байдаг. Харин өнгөрөн жил өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ арай "даруухан" буюу 16 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 14.9 сая төгрөг болж өссөн гэж мэдүүлжээ.
Лхамсүрэнгийн Доржпагма - Багахангай дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Доржпагма нь өнгөрсөн 2023 онд 53.7 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 21 сая, 477 саяар үнэлэгдэх орон сууц, оффистой, 42 саяын мал аж ахуй, 61 саяар үнэлэгдэх газартай гэж мэдүүлсэн байдаг.
Навааны Нямзав - Н.Нямзав 2020 онд ИТХ-ын төлөөлөгч болохдоо 17 саяын орлоготой, гэр бүлийн орлого 15 сая төгрөг гэж "даруухан" мэдүүлж байжээ. Харин өнгөрсөн 2023 онд 31 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 27 сая, 45 саяар үнэлэгдэх байр, орон сууцтай гэж мэдүүлсэн байна.
Сарантуяагийн Алтанхүү - ИТХ-ын төлөөлөгч С.Алтанхүү 27.8 саяын орлоготой. Түүнчлэн гэр бүлийн орлого нь 23.9 сая, 40 саяар үнэлэгдэх орон сууц, 20 орчим саяын мал аж ахуй, 1.5 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Мягмаржавын Баянцогт - Багахангай дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Баянцогтын өөрийн орлого өнгөрсөн хугацаанд буурсан ч эсрэгээрээ гэр бүлийн орлого нь гурав нугарсан байдаг. Тухайлбал, М.Баянцогт 2020 онд ИТХ-ын төлөөлөгч болохдоо 14 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 51 сая гэж мэдүүлсэн байдаг бол уг дүн 2023 онд 14 сая төгрөгийн орлого, гэр бүлийн орлого нь 150 сая, 175 саяар үнэлэгдэх орон сууц, 308 саяын автомашинтай гэж мэдүүлсэн байдаг.
Буян-Оргихын Хишиг-Ундрах - ИТХ-ын төлөөлөгч Б.Хишиг-Ундрах 20 саяын орлоготой. Мөн түүнчлэн гэр бүлийн орлого 13.7 сая, орон сууцгүй, мал аж ахуйгүй гэж мэдүүлсэн байна.
Цэрэннадмидын Цэцгээ - Баганхангайн ИТХ-ын төлөөлөгч Ц.Цэцгээ өнгөрсөн 2023 онд 22 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 9.6, 1.3 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц, 20 саяын хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Мөнхжаргал Өсөхдэлгэр - ИТХ-ын төлөөлөгч М.Өсөхдэлгэр нэг танхимд сууж байгаа төлөөлөгч нар дундаа халаас, хадгаламж зузаанаараа нэлээн дээгүүр орно. Тухайлбал, М.Өсөхдэлгэр өнгөрсөн онд 27.6 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого 31 сая, 109 саяар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламж, 30 саяын газартай гэж мэдүүлсэн байдаг.
Долгорын Гантулга - Багахангай дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга прокурорын газраас ажлын гараагаа эхлэн, ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 2021 онд 50 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан ч өнгөрсөн онд арай "зөөлрүүлж", 25 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого есөн сая, 56 саяар үнэлэгдэх орон сууцтай гэж мэдүүлжээ.
"ДАГУУЛ ХОТ"-ЫН ДАРГААР ДӨРВӨН ЖИЛ АЖИЛЛАХДАА ХАЛААС, ХАДГАЛАМЖАА ХЭД ДАХИН ҮРЖҮҮЛСЭН БАГАХАНГАЙН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ДАРГА, ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ТАНИЛЦ |
|
2025-03-31 14:19:41
2025-03-31 14:13:12
2025-03-31 13:58:40
2025-03-31 13:55:25
2025-03-31 13:36:36
2025-03-31 13:23:33
2025-03-31 12:56:49
2025-03-31 12:47:05
2025-03-31 12:40:00
2025-03-31 12:27:19
2025-03-31 12:15:20
2025-03-31 12:00:58
2025-03-31 12:00:00
2025-03-31 11:52:52
2025-03-31 11:03:43
2025-03-31 10:52:10
2025-03-31 10:24:18
2025-03-31 10:13:48
2025-03-31 10:08:15
2025-03-31 09:52:02
2025-03-31 09:45:03
2025-03-31 08:57:45
2025-03-31 08:35:14
2025-03-31 08:27:32
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-30 16:39:21
2025-03-30 16:32:40
2025-03-30 15:41:24
2025-03-30 14:55:33
2025-03-30 14:45:38
2025-03-30 13:34:33
2025-03-30 12:53:42
2025-03-30 11:09:50
2025-03-30 09:41:01
2025-03-30 09:26:36
2025-03-30 09:12:37
2025-03-30 09:06:33
2025-03-30 08:58:56
2025-03-30 08:54:45
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |