• Өнөөдөр 2025-02-05

ЕРӨНХИЙ САЙДЫН “ТАВИУЛ” БОЛОН ТЕНДЕРЧИН ТӨЛӨӨЛӨГЧИД

2024-10-09,   4747

Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын төлөөлөгч нарын хийсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлтэд “дүн” тавьж, тэдний хөрөнгө, орлогын өөрчлөлт, хэн нь хэн болох талаарх мэдээллийг хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “тавиул” буюу Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс төрийн өндөр албанд томилогдсон болон тендерчин төлөөлөгчдийг онцолж байна. Ирэх орон нутгийн сонгуулиар хэнийг төлөөллөө болгон сонгох эрх нь иргэн таны гарт байгаа билээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨС ДЭД САЙД, УИХ-ЫН ГИШҮҮН БОЛСОН М.ГАНХҮЛЭГ

Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Мөнгөнцогийн Ганхүлэг нь ХААИС-ийг маркетингийн удирдлагаар төгссөн. Тэрбээр ажлын гараагаа “Шинэ дэлхий” телевизийн маркетинг, төлөвлөлтийн менежерээр эхэлж, “Ашдын Түүчээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал хийж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсноосоо хойш СДМЗХ-ны Бүс хариуцсан нарийн бичгийн дарга, МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байв. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгтэйгээр 2022 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд болсон байдаг. Ийн өнгөрсөн УИХ-ын сонгуулиар зургадугаар тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшин сонгогдсон бөгөөд өдгөө СДМОХ-ны ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг.

Түүний АТГ-т 2020 болон 2023 онд мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдээллийг харьцуулан, өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөлт орсныг хүргэе. 2020 онд түүний орлого 36 сая, гэр бүлийн орлого 0 төгрөг байжээ. Харин 2023 онд өөрийн орлого нь 32 сая болон буурч, гэр бүлийн орлого нь 25 сая төгрөг болсон байдаг. Мөн 298 саяар үнэлж байсан нийтийн хоёр орон сууц нь 459 сая төгрөг болж, 107 сая төгрөгийн мал нь 185 сая төгрөг болон өсжээ. Түүнчлэн 10 сая төгрөгийн газар нь 15 сая, 75 сая төгрөгийн үнэт эдлэл нь 98 сая, 15 сая төгрөгийн хадгаламж нь 25 сая болж тус тус нэмэгдсэн. Харин 14 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл, 201 сая төгрөгийн зээлд нь өнгөрсөн хугацаанд өөрчлөлт ороогүй байна. Тодруулбал, түүний хөрөнгө, орлого 2020 онд 556 сая байсан бол 2023 онд 854 сая төгрөг болж, 300 сая орчим төгрөгөөр нэмэгджээ. Тэрбээр мөн “Ашдын түүчээ” ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг.

БЭРХ ТОСГОНЫ ЗАХИРАГЧААС МИАТ-ЫН ХЭЛТСИЙН ДАРГА, ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨХ БОЛСОН Ч.ЧИНБАТ

Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Чадраабалын Чинбат нь ХААИС-ийг газар зохион байгуулагчаар, Удирдлагын академийг төрийн захиргааны менежмент мэргэжлээр төгссөн. Бэрх тосгоны Захирагчийн албаны дарга, Захирагч хийж байсан гэх товч намтартай, ажлын туршлага нимгэнтэй нэгэн. Гэтэл 2020 онд аймгийнхаа ИТХ-ын хурлын төлөөлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараа жил нь буюу 2021 онд МИАТ ТӨХК-ийн Зорчигч, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон нь олны шүүмжлэлийг дагуулсан юм. Тодруулбал, эрх баригч нам, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын туршлагагүй, нэг нутгийн “найзаа” намд олон жил зүтгэсний шагнал болгож хариуцлагатай албан тушаалд тавилаа хэмээж байлаа. Олны хэл амны бай болсон тэрбээр төд удалгүй ажлаа өгсөн бөгөөд өдгөө УИХ-ын гишүүний зөвлөх хийж байгаа бололтой.

Ч.Чинбатын АТГ-т мэдүүлсэн 2019 он болон 2023 оны хөрөнгө, орлогын мэдээллийг харьцуулж үзье. Тэрбээр 2019 онд өөрийн орлогоо  21 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2023 онд 91 сая төгрөг болж, 70 сая төгрөгөөр нэмэгджээ. Харин гэр бүлийн орлого нь 12 саяас зургаан сая төгрөг болон буурсан байна. Нийтийн хоёр орон сууцаа 2019 онд 20 сая төгрөгөөр үнэлж байсан бол 2023 онд 313 сая төгрөг болж, 15 дахин нэмэгдсэн байгаа юм. Мөн 22 сая төгрөгийн тээврийн хэрэгслээ 75 сая төгрөгийнх болгон шинэчилжээ. Өмчлөх нэг газраа нэг сая төгрөгөөр үнэлж байсан бол 2023 онд өмчлөх нэг, эзэмших хоёр газартай болж, таван сая төгрөгөөр үнэлсэн байх юм. Харин мал нь 18 сая төгрөгөөс 16 сая төгрөг, хадгаламж нь 39 сая төгрөгөөс 33 сая төгрөг болж буурчээ. Харьцуулбал, 2019 онд түүний хөрөнгө, орлого 135 сая төгрөг байсан бол 2023 онд 541 сая төгрөг болж, 400 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Тэрбээр мөн “Гурван бухт уул” ХХК-ийг эзэмшдэг аж.

ТӨЛӨӨЛӨГЧӨӨС УБЦТС ТӨХК-ИЙН ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРАЛ БОЛСОН Х.ГАНЧУЛУУН

Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Хаянхярваагийн Ганчулуун нь ШУТИС-ийг цахилгаан системийн автоматжуулалтын инженер, мэргэшсэн инженерээр төгссөн. Ажлын гараагаа Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн харьяа Хэнтий ЦТС салбарт эхлүүлж, инженерээс дарга хүртэлх албан тушаалыг хашжээ. Харин Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсноосоо нэг жилийн дараа УБЦТС ТӨХК-ийн тэргүүн дэд захирал болон дэвшиж, дараа жилээс нь Хангах үйл ажиллагааны бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга хийж, өдгөө дахин ИТХ-д нэр дэвшиж байна. Хэнтий аймгийн МАН-ын хорооны сонгуулийн уриа нь “Ерөнхий сайдтайгаа орон нутагт гар нийлж ажиллах багаа дэмжье”. Тэгэхээр түүний өнөөдрийг хүртэлх амьдралынх нь замналд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн гэсэн үг.

Х.Ганчулууны АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогыг харвал, өнгөрсөн хугацаанд ихээхэн өсжээ. 2019 онд түүний өөрийн орлого 63 сая төгрөг байснаа 2023 онд 282 сая төгрөг болон нэмэгдсэн байдаг. Харин гэр бүлийн орлого нь 8.9 сая төгрөгөөс  503 сая төгрөг болж, нэг үгээр бол 56 дахин нэмэгдсэн байгаа юм. Мөн нийтийн нэг орон сууц, нэг хашаа байшин, хоёр гараашаа 101 сая төгрөгөөр үнэлж байсан бол 2023 онд эдгээр нь нийтийн зөвхөн нэг орон сууц болсон хэрнээ үнэлгээ нь 663 сая төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, орон сууцных нь үнэлгээ зургаа дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн 103 сая төгрөгийн машин нь 140 сая төгрөгийнх болж, 54 сая төгрөгийн мал нь 152 сая төгрөгийнх болон өсжээ. Тэрчлэн 23.5 сая төгрөгийн хоёр газар нь 38 сая төгрөг болж, үнэт эдлэлгүй байсан тэрбээр 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болж, нэг сая төгрөгийн хадгаламж нь 21 сая төгрөг болсон байна. Мөн 2023 онд 100 сая төгрөгийн авлага, 302 сая төгрөгийн зээлтэй болжээ. Ингээд нэгтгээд үзвэл, түүний хөрөнгө, орлого 2019 онд 355 сая төгрөг байсан бол 2023 онд  1.9 тэрбум төгрөгт хүрчээ.  Тэрбээр мөн “Ар хөв энерги” ХХК-ийг эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байна. Тус компани нь 2023-2024 онд төрийн 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий найман тендерт шалгарчээ. Тодруулбал,

  1.  2024 он Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК дамжуулагч утас АС 113 сая төгрөг
  2. 2024 он Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК дамжуулагч утас СИП 242 сая төгрөг
  3. 2024 он Хэнтий аймгийн Галшар сумын гэр хороололын гэрэлтүүлэг нэмэгдүүлэх 0,4 квтын агаарын шугамын өргөтгөл 131 сая
  4. 2023 он Хэнтий аймгийн Хэрлэн сум, Булаг багийн цахилгаан хангамжийн шинэчлэл, гэрэлтүүлэг 617 сая
  5. 2024 он Хэнтий аймгийн Хэрлэн сумын хийдийн 1.2 км авто замын гэрэлтүүлгийн ажил 150 сая
  6. 2024 он Чингис хотын хаалга өртөө 240, эко нойлын цахилгаан хангамжийн ажил 67.3 сая
  7. 2024 он Хэнтий аймгийн Хэрлэн сум, гэр үйлчилгээний газрын цахилгаан хангамжийн ажил 26.5 сая
  8. 2024 он Төв аймгийн төвд баригдаж байгаа дулааны станц төслийн цахилгаан хангамж, дэд бүтэц 313 сая төгрөгийн тендерт тус тус шалгарчээ.

ТЕНДЕРЧИН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.АЛТАНЗАЯА, У.ОДХҮҮ

Чимэддоржийн Алтанзаяа нь 2016 оноос хойш Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа аж. Түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдээллийг харвал, 2019 онд өөрийн орлого 78 сая байсан бол 2023 онд 118 сая төгрөг болж, 40 саяар нэмэгджээ. Харин гэр бүлийн орлого нь зургаан саяас 18 сая төгрөг болсон байна. Нийтийн нэг орон сууц, хоёр хашаа байшингаа 494 сая төгрөгөөр үнэлж байсан бол нийтийн орон сууц нь гурав болж, нэг зогсоол нэмэгдэж, хашаа байшин нь нэг болон хасагдаж, нийт үнэлгээ нь 1.1 тэрбумд хүрчээ. Түүнчлэн 2019 онд 15 сая төгрөгийн “Corolla” загварын автомашинтай байсан бол 2023 онд 279.5 сая төгрөгөөр үнэлэх “Land 200”, “Auris” машинтай болсон байна. Ганц энэ жишээнээс түүний орлого өнгөрсөн хугацаанд хэрхэн нэмэгдсэнийг харж болно. Тэрчлэн 191 сая төгрөгийн мал, 63 сая төгрөгийн газар, 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Тодруулбал, 2019 онд түүний хөрөнгө, орлого 892 сая, мөн 910 сая төгрөгийн авлагатай байжээ. Харин 2023 онд түүний хөрөнгө, орлого 1.85 тэрбум төгрөг болсон байна. Тэрбээр мөн “Хөвчийн зам” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд тус компани нь 2017-2024 оны хооронд 28.6 тэрбум төгрөгийн төсөв өртөг бүхий дараах 18 тендерт шалгарчээ.

Замын хөгжлийн газар

  1. 2019 он Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хорооны хатуу хучилттай авто зам 450 сая
  2. 2024 он Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт 4.6 тэрбум
  3. 2019 он Багануур дүүрэг, 3 дугаар хороо ЖДҮД төвийн урд уулзвараас “Шунхлай” ШТС хүртэлх хатуу хучилттай авто замын ажил /1 дүгээр хэсэг/ 800 сая

Архангай аймгийн орон нутгийн өмчийн газар

  1. 2023 он Хасу худалдааны төвийн баруун тал, 2 дугаар цэцэрлэгийн баруун тал, ТОСК-ийн байрны зүүн талын ус зайлуулах сувгийн ажил 156 сая, Цэцэрлэг хотын төв доторх авто замд хэвтээ тэмдэг хийх /цагаан зураас/ 93 сая

Зам, тээврийн хөгжлийн яам

  1. 2021 он Баянгол дүүрэгт хэрэгжүүлэх авто замын ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер 3.9 тэрбум
  2. 2023 он А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто зам, замын байгууламжийн хэсэгчилсэн их засвар /Хэнтий/ 10.6 тэрбум
  3. 2024 он Булган аймгийн Дашчилэн сум дахь зам хариуцагч 784 сая
  4. 2023 он Булган аймгийн Дашинчилэн сум дахь зам хариуцагч 634 сая
  5. 2021 он Булган аймгийн Дашинчилэн сум дахь зам хариуцагчийг сонгон шалгаруулах 611 сая
  6. 2022 он Булган аймгийн Дашинчилэн сум дахь зам хариуцагч 584 сая

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар

  1.  2017 он Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Зоригийн гудамжийг Чагдаржавын гудамжтай холбох авто замын ажил 207 сая
  2. 2017 он Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сайн ноён Намнансүрэнгийн гудамжнаас зүүн тийш 45 дугаар сургуулийн хойд талаар шинэ авто зам 221 сая

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

  1.  2019 он Хэнтий, Өмнөдэлгэр сум доторх хатуу хучилттай авто зам, 2.5 км 2.5 тэрбум

Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар

  1.  2020 он Хэнтий, Мөрөн сумын төвийн хатуу хучилттай авто зам, 2 км 2 тэрбум
  2.  2019 Хэнтий аймгийн 3-р багийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт 290 сая
  3. 2018 он Хэнтий аймгийн Авто тээврийн төвийн урд талын зам засах 70 сая
  4. 2018 он Хэнтий аймгийн 3-р багт байрлах Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт 111 сая

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг даргын тамгын газар

  1. 2023 он Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хогийн цэгийг цэгцлэх 99 сая төгрөгийн тендерт тус тус шалгарч байжээ.

Уртнасангийн Одхүү нь мөн 2016 оноос хойш Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй. 2019 онд түүний өөрийн орлого 18 сая төгрөг байсан бол 2023 онд 113 сая төгрөг болж, зургаа дахин нэмэгдсэн байдаг. Харин 1.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн дөрвөн орон сууц, үйлчилгээний зориулалттай гурван барилга, нэг зогсоол нь 2023 онд 1.1 тэрбум төгрөг болж буурсан. 257 сая төгрөгийн машинтай байсан бол машингүй болж, мал нь 130 сая төгрөгөөс 107 сая төгрөг болж, 806 сая төгрөгийн хадгаламж нь 12 сая төгрөг болж буурсан байх юм. Тэрбээр мөн 295 сая төгрөгийн газартай бөгөөд “Алтан Од гэрэл”, “Бүрдэн тойрог” ХХК-ийг эзэмшдэг. Хөрөнгө, орлого нь буурсан ч дээрх хоёр компианиараа 1.2 тэрбум төгрөгийн төсөвтэй 10 гаруй тендер түүсэн баримтыг хүргэе.

Алтан Од гэрэл” ХХК нь 100 сая орчим төгрөгийн төсөвт өртөг бүхий хоёр тендерт шалгарсан байна. Тодруулбал,

  1. 2018 он Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар Сав баглаа боодлын тоног төхөөрөмж 25 сая төгрөг
  2. 2019 он Хэнтий ус, Сантехникийн материал, хаалт, труба худалдан авах 74.6 сая төгрөгийн тендерт шалгарсан байна.

Харин “Бүрдэн тойрог” ХХК нь 2018-2022 оны хооронд 1.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий есөн тендерт шалгарсан байна. Тодруулбал,

Хэнтий аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газар

  1. 2021 он дулааны шугамын өргөтгөл 18.4 сая

Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар

  1. 2019 он Хэрлэн сумын 6-р багт хүүхдийн цэцэрлэг 60 сая
  2. 2020 он Дэлгэрхаан сум Соёлын төвийн барилгын их засвар 300 сая
  3. 2018 он Хэрлэн сум, 4 дүгээр сургуулийн барилгын их засвар 184 сая
  4. 2020 он Мөрөн сум, Ахуйн үйлчилгээний төв байгуулах 84.5 сая
  5. 2019 он Хэрлэн сумын 6-р багийн хүүхдийн цэцэрлэгийн гадна талбайн тохижилт, дулааны шугам засвар 42 сая
  6. 2022 он Баянхутаг сум, Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар 300 сая
  7. 2019 он Гүрмийн нуурын хашаажуулалт 79.8 сая

Хэнтий ус

  1. 2019 он Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл худалдан авах 36.8 сая төгрөгийн тендерт тус тус шалгарчээ.

ЕРӨНХИЙ САЙДЫН “ТАВИУЛ” БОЛОН ТЕНДЕРЧИН ТӨЛӨӨЛӨГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 49
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-14 15:48:04
    Монгол: Новшийн хулгайчид ард түмний хилэн ассан цагт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-13 08:07:31
    Тапор : Энэ нөхдүүд шууд л төрийн зарим том эрх мэдэлтэй хүмүүст хахууль өгөх, авилга, албан тушаал, өгч л энэ тендерт шалгаж байгаа 1 р т шалгах сэжигтэй хүмүүс байна даа .Энэ нөхдүүдийг ЦЕГ, болон АТГ ынхан үнэн ч шударга шалгах нь юу л бол доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-12 07:43:41
    Зочин: Яаж амьдраад байган вэ. Гэрлийн хурдаар баяжаад л
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-11 19:00:51
    аа: Оюунэрдэнэ сайн ажиллаж байгаа. Битгий худлаа харлуулах гээд бай троллуудаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-10 14:32:07
    Зочин: Энэ данханд толгойт 2 удаа сайд хийж төрийг самарлаа. Одоо алтаар ч солишгүй хөршдөө хил орчмын газруудаа өгнө гэх үү. Энэ хулгайчдыг үтэр түргэн буулгах хэрэгтэй байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-10 12:29:13
    иргэн: Оюун Эрдэнэ ёмтой нэг төргөөж өгч баына даа хөөрхий !!!!!!!! Нөгөө шинэ нөхөд часан бэ ??????би би чадна гуугаад л уралдаад хэлээ амаа уралцаад лбайсан юү хийгээд МАН дураараа дургиад л !!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-10 11:13:30
    Зочин: Ийи луйварчдаар төр бариулж байгаа цагт энэ улс бүтэхгүй.ойлгомжтой боллоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-10 11:11:57
    Зочин: Ийи луйварчдаар төр бариулж байгаа цагт энэ улс бүтэхгүй.ойлгомжтой боллоо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-10 08:34:37
    Үе үеийн долоогчид: Дараагийн долоогчид хөөрхийс амиа авч явж чадахгүй сэжигийн үе үеийн долоогсод !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-10 08:30:27
    Doloogchid: Doloogchid ted uyg ch doloono buuljisnd ted durtai sejgiin doloogchid
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-10 06:57:25
    Иргэн: Монголчууд мэдсээр байж сонгодог. Хүлцэнгүй л байгаад байдаг хохиров л гэх байх даа. Ах дүүгээрээ бүх үэлүүд дээшээ гарна дуугүй сонгоно. Брожюр ногоон автобус ждүс, бс нүүрсний хулгай... бүгд чимээгүй хэсэг шүүгээд л нам. Та нар дрр туршилт хийнэ туршилт гэдэг үгнээсээ айхгүй гээд занаад байхад ч дуугүй л байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 21:53:29
    Хм: Оюулзгана татаас муутай золиг доо. Хамгийн их өөрийн хүмүүсээ татдагууд бол Амарбаясгалан, Содбаатар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 21:45:22
    Иргэн: МАН ын өлөн хулгайчид байсан цагт энэ улс орон өөдлөхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 21:11:32
    Зочин: МАНыг төрөөс зайлуулахгүй бол болохоо байлаа. Төрийн алба нь бүх шатандаа авлига хулгай ар өврийн хаалга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 17:53:33
    Unen turra: Alban tushaalaasaa multraad ichihgui bol GENET haladgdsanii tetgemj aval butsaad orson doo hehe
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 17:52:14
    unen turh: ene Ganchuluun gj deesheegee dolignono dooshoogoo daldagnana ih ongiroo ys surtahuun bhgui ooroo haana amidraad haana devshih geed begin hotdoo l devshine biz. oor menhin tahilga gedag kompanitai hamaaraltai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 17:38:49
    уншигч: Худлаа шударга ёс ярьсан хүмүүс энэ дунд байна. ЭХнэрийн нэр дээр компанитай мөртлөө орон нутгийнхаа тендерээс ажил аваад л байдаг. Мөнх-Эрдэнэ болон Чогсомжав дарга анхааралдаа авмаар юм эсвэл сонгуулийн мөнгөө босгодог юм болов уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 15:47:45
    Зочин: Арай дэндүү юм аа. Ямар аймар ичдэггүй юм бэ? Тендерээ өөрсдийн компаниар хийдэг юм байна. Мэдээлэлд ой, тэгээд төсвөө батлаад ипэж ууна. Хятадын материалыг хэд дахин нугаладаг болдоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 15:45:07
    Зочин: : ИТХ-д өөрийнхөө компаниар тендер авах гэж суудаг юм байх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 12:59:01
    Зочин: Оюунэрдэн, Нямбаатар нарыг одоо хурдхан шиг зайлуулах цаг болсон. Дээрх нөхдүүдийг сонгуулиар бүү гарга. Оюунэрдэнэ бол үнэхээр зальхай, муу санаатай, өш хөнзон ихтэй, хулгайч луйварчин хүн.

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 12:59:00

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 12:58:59

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 12:58:58

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 12:58:57
    Зочин: Оюунэрдэн, Нямбаатар нарыг одоо хурдхан шиг зайлуулах цаг болсон. Дээрх нөхдүүдийг сонгуулиар бүү гарга. Оюунэрдэнэ бол үнэхээр зальхай, муу санаатай, өш хөнзон ихтэй, хулгайч луйварчин хүн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 12:58:56

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 12:58:55

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 12:58:53

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 12:58:52

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 12:58:51

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 12:58:50

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 12:58:49

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 12:58:48
    Зочин: Оюунэрдэн, Нямбаатар нарыг одоо хурдхан шиг зайлуулах цаг болсон. Дээрх нөхдүүдийг сонгуулиар бүү гарга. Оюунэрдэнэ бол үнэхээр зальхай, муу санаатай, өш хөнзон ихтэй, хулгайч луйварчин хүн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 11:49:05
    S: SADARLI80955877ANUSDI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-09 09:30:56
    я: Бузрууд вэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188