Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын боловсролд зориулан 2024 оны орон нутгийн сонгуультай холбогдуулан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын дарга, төлөөлөгч нарыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн, тэд амлалтаа хэрхэн биелүүлсэн болохыг эргэн сануулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад өнгөрсөн дөрвөн жилийн турш Завхан аймгийн Засаг даргаар ажилласан Д.Түвшинжаргал, Г.Өнөрбаяр, тус аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир нарыг танилцууж байна.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай “Гэр бүлийн найз” гэж гайхуулж ярих дуртай Дашпунцагийн Түвшинжаргал 2020 онд Завхан аймгийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаад өнгөрсөн онд ажлаа өгсөн. Тухайлбал, Завхан аймгийн Засаг дарга асан Д.Түвшинжаргал нь аймгаа муу удирдаж, өрсөлдөх чадварын индексээр 21 аймгаас 20-т жагссан, Завхан аймгийг гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаараа дүүргэж, ургийн мод босгосон хэргээр шуугиан тарьсан. Ингээд зогсохгүй орон нутагтаа шинийг санаачилж, хэрэгжүүлдэггүй, хийдэггүй гэж Завхан аймгийн ИТХ үзэн түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх санал гаргасан байдаг. Гэсэн ч Д.Түвшинжаргалыг аймгийн Засаг даргын суудлаас чөлөөлөх үйл явдал бүр сунжирч, 2022 оны нэгдүгээр сараас эхэлсэн энэ хэрэг огцруулна, огцруулахгүйдээ тулж явсаар 2023 онд Ерөнхий сайд захирамж гарган байж, түүнийг Засаг даргын албан тушаалаас нь чөлөөлсөн түүхтэй.

Завхан аймгийн Засаг дарга асан Д.Түвшинжаргалын хувьд Их-Уул сумын найман жилийн дунд сургууль, Улиастай сумын арван жилийн нэгдүгээр сургуульд сурч, МУИС-ийн харьяа Ховд аймаг дахь “Багшийн дээд” сургуульд дээд боловсрол эзэмшсэн нэгэн. Тэрбээр ажлын гараагаа Их-Уул сумын дунд сургуульд матетикийн багшаар эхэлж байсан бөгөөд түүнээс хойш сургуулийнхаа эрхлэгч, захирал, Их-Уул сумын Засаг дарга, Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга, аймгийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч, Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбарын дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Засаг дарга болтлоо ажиллажээ. Д.Түвшинжаргал аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2022 онд өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 42 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 15 сая, 2.8 саяар үнэлэгдэх 20 хоньтой, 8.0 саяын газартай, 23 саяын үнэт эдлэл, 77 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байв.
Одоогийн Завхан аймгийн Засаг даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Өнөрбаяр ажиллаж буй. Дээр дурдсаны адил Ерөнхий сайдын захирамжаар тухайн үеийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд Г.Өнөрбаярыг томилон ажиллуулж байв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга байхаасаа багагүй амбицтай гэдгээ харуулсан тэрбээр аймгийн Засаг даргаар томилогдож очоод удаагүй байхдаа сумын Засаг даргын огцруулах захирамж гаргаж, олны анхааралд өртөж байсан удаатай.

Г.Өнөрбаярын хувьд Завхан аймгийн уугуул. Тэрбээр тус аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуульд сурч, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Японы Кюшүгийн их сургуулийн төгссөн. Харин ажлын гараагаа МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн цагийн багшаар эхэлж, дагалдан багш, багш, дэд профессор, Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, Барилга, хот байгуулалтын яаманд хэлтсийн дарга, Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Түүний өнгөрсөн онд мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шүүж үзвэл, Г.Өнөрбаяр нь 65 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 18 сая, 110 саяын орон сууц, тус тус 50 саяар үнэлэгдэх газар, үнэт эдлэлтэй, дотоодын банканд есөн саяын хадгаламжтай, 29 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна.
Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Н.Тамир гэгч удирддаг. Харин нутаг усандаа дуучин гэдгээрээ алдартай хурлын дарга, Соёлын тэргүүний ажилтан Нацагийн Тамирын өнгөрсөн дөрвөн жилд мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шүүж үзвэл сонирхолтой зүйлс гарч ирж байна. Тодруулбал, Н.Тамир нь 2021 онд ИТХ-ын төлөөлөгч байхдаа мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 23 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байдаг ч түүний орлого ердөө жилийн дараа буюу 2022 онд ИТХ-ын дарга болоод 292 сая төгрөг болжээ. Мөн тэрбээр 2022 онд мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ гэр бүлийн орлого нь найман сая, 1.6 тэрбумаар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламж, 46 саяын автомашин, 103 саяар үнэлэгдэх малтай, найман саяын газар, 20 саяын үнэт эдлэл, дотоодын банканд 15 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.

| ТӨРИЙН АЛБЫГ "ТӨРЛИЙН АЛБА" БОЛГООД ХАЛАГДСАН ЗАВХАНЫ ЗАСАГ ДАРГА, ХОЁРХОН ЖИЛИЙН ДОТОР ХӨРӨНГӨӨ ХЭД ДАХИН ҮРЖҮҮЛСЭН ИТХ-ЫН ДАРГА НАРЫН ХУУДУУ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |