Эргэлт.мн мэдээллийн сайт “Орон нутгийн сонгууль-2024”-ийг угтан аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн талаарх баримтыг цувралаар танилцуулж эхэлсэн. Тэгвэл энэ удаад Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Н.Бэйбитханы баримтыг онцлон хүргэж байна.
Баян-Өлгий аймгийн ИТХ-д зургаан удаа тасралтгүй сонгогдож, ИТХ-д ноёрхлоо тогтоосон Н.Бейбитханыг Баян-Өлгийн шатахууны “магнат” гэж хэлж болно. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийнхөө жилийн орлогыг 65 сая, гэр бүлийн орлогыг 11 сая, 163 сая төгрөгөөр үнэлэгдэх амины болон нийтийн орон сууцтай, 398 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн даруухан мэдүүлсэн ч Баян-Өлгийн толгой баячуудын нэг гэлцдэг. Ингэхдээ тэрбээр өөрийн хүүгээр дамжуулж, Баян-Өлгийн томчуудтай бизнесээ нэгтгэсэн гэх нь бий.

Тэрбээр УИХ-ын гишүүнээр шинээр сонгогдоод буй Х.Жангабылтай халаас нэгтэй улстөрчид гэж хэлж болно. Тодруулбал, Баян-Өлгий аймагт 14 салбараа байгуулсан “Рысжан” ХХК-ийг Х.Жангабыл, Н.Бейбитхан нар анх байгуулсан. “Рысжан” ХХК нь Орос, Казакстанаас шатахуун оруулж ирдэг. Баян-Өлгийн шатахууны бизнесийг “атгасан” гэх тэдний сонгуулийн сурталчилгааны нэг арга нь шатахууны үнийг буулгах гээд хэлчихэд буруудахгүй. Өдгөө тус компанийн гүйцэтгэх захирлаар нь Н.Бейбитханы хүү Б.Жанболат бүртгэлтэй.


Б.Жанболатын хувьд шатахууны бизнесээр гаршиж яваа нэгэн. Тэрбээр “Рысжан” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахаас гадна “Шинэ ундарга ойл” шатахуун түгээх станцыг Х.Жангабыл, Норовсамбуугийн Ариунболортой хамтран эзэмшдэг.
“Шинэ ундарга ойл” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо буюу олны мэдэхээр Эмээлтэд шатахуун түгээх станцтай. Өөрөөр бол, Баян-Өлгийн шатахууны “магнат”-ууд бизнесээ Баян-Өлгийгөөс Улаанбаатар хот руу салбарлуулж эхлээд буй.
Х.Жангабыл, Н.Бейбитхан нар дан ганц шатахуун гэлтгүй бусад салбарт ч бизнесийн хамтрагчид. Тэд 2016 онд гадаад худалдааны чиглэлээр “Мерей” ХХК-ийг үүсгэн байгуулж байсан бол өдгөө тус компани нь хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулах болж, мөн л Н.Бейбитханы хүү Жанболат гүйцэтгэх захирлаар нь бүртгүүлжээ.
Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Х.Жангабыл нь УИХ-ын гишүүн асан Д.Мураттай “Бериктөрт” ХХК-ийг 2013 оноос хойш хамтран эзэмшиж буй. Х.Жангабыл, Д.Мурат нар “Бериктөрт” ХХК-иараа 2020 онд Баян-Өлгий аймагтаа хамгийн өндөр буюу 11 давхар “MJS tower” нэртэй зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулсан. Улмаар 2022 онд Барилга, хот байгуулалтын яамнаас Х.Жангабыл, Д.Мурат хоёрын “MJS tower” зочид буудлыг орон нутгийн “Шилдэг барилга”-аар өргөмжилж байжээ. Х.Жангабылын бизнесийн хамтрагч, алдарт Д.Мурат ирэх сонгуульд АН-аас горилж буй. Тиймдээ ч “MJS tower” зочид буудлыг Баян-Өлгийн бяцхан “МАНАН” гэлцдэг аж.
Ташрамд дурдахад, тус аймагт үндэсний цөөнх оршин суудаг. Сүүлийн үед тус аймгийн удирдлагууд дур мэдэн газар орны нэршлийг сольж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх хэрэгт нэр холбогдоод буй. Тэгвэл Н.Бейбитханы хүү Жанболат өөрийн эзэмшлийн хэд хэдэн компанийнхаа нэрийг нь өөрчилсөн багийн бүртгэлээр бүртгүүлсэн баримт ч байна. Тухайлбал, Н.Бейбитхан, Жанболат нарын “Казахын уламжлалт шагайн наадгай” ТББ, Жанболатын эзэмшлийн гэх Мунказ авто угаалгын газар Баян-Өлгий, Өлгий, 13-р баг, Жана ауылд бүртгэлтэй гэсэн байх. Угтаа бол Жана ауыл гэх баг нь Шинэ айл гэх баг юм.
Эцэст нь, Баян-Өлгийд зургаан жил төлөөлөгчөөр суусан Н.Бейбитхан дахин нэр дэвшихээр горилж эхэлсэн бололтой.
| БАЯН-ӨЛГИЙН ИТХ-Д НОЁРХЛОО ТОГТООСОН ГЭХ Н.БЕЙБИТХАНЫ ХАЛААС НЭГТЭЙ УЛСТӨРЧ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |