УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын өдөр эхэллээ. Энэ удаагийн сонгуулиар Үндсэн хуулийн өөрчлөлтөөр анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох шинэ эрх зүйн зохицуулалтаар хийж байна. Томгосон тойрогт сурталчилгаа хийсэн нэр дэвшигчид мөнгөтэй аархаж, мөнгөгүй нь мөлхөж сурталчилгаагаа дуусгав бололтой. Гагцхүү сонголт ард түмний гарт бий.
Бүсчилсэн тойргоор сонгуулийн сурталчилгааг хийсэнтэй холбоотой Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчдийн зардлын хэмжээ нэмэгдэж, аудитын байгууллагаас 1.2 тэрбум төгрөгийн зардлын дээд хэмжээг баталсан. Тэгвэл УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор хуулийн хугацаанд Үндэсний аудитын газарт сонгуулийн зардлын тайлангаа гаргаж өглөө. Угтаа бол тэрбум тэрбумаар хэмжигдэх сонгуулийн сурталчилгаат өдөр өнгөрсөн 17 хоногийн турш үргэлжив. Аудитын байгууллагад өгсөн нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээ 1.8 тэрбум төгрөг бол зардлын доод хэмжээ 1.8 тэрбм төгрөг байгаа бол доод хэмжээ нь 250 мянган төгрөг байна. Нэр дэвшигчдийн хандивын дансны дундаж зардал 200-500 сая төгрөгийн тайланг мэдүүлсэн байх. Энэ бол зөвхөн ил болсон тоон мэдээлэл.
Тэгвэл бид Үндэсний аудит газар мэдүүлсэн сонгуулийн зардлаараа эхний 10-т эрэмбэлэгдэх 10 улстөрчийн зардлын тайланг танилцуулж байна.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН 1.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАНДИВЫН ТАЙЛАН
Аудитын байгууллагад тайлагнасан хандивын зардлыг УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүлжээ. Түүний сонгуулийн хандивын зардалд иргэн, аж ахуйн гэж байгууллагаас нийт 1.8 тэрбум төгрөгийн хандив илгээсэн байна. Тодруулбал, хуулийн этгээдээс 350 сая төгрөг, иргэдээс 900 сая төгрөг, хуулиар зөвшөөрөгдөөгүй 350 сая төгрөгийн хандивын зардал өгсөн байна. Үүнээс нэг тэрбум төгрөгийн хандивыг буцааж, сонгуулийн зардалд 400 сая төгрөг зарцуулсан бол 487 сая төгрөгийг буцаасан гэх тайланг аудитын байгууллагад хүргүүлжээ. Сонгуулийн зардлын тайланг задлаж үзвэл сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэн тараахад 117 сая төгрөг, сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 52 сая төгрөг, бусад зардалд 232 сая төгрөгийг зарцуулсан хэмээн тайлагнасан байна. Тэрбээр УИХ-ын ээлжит сонгуульд I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшиж байгаа юм.
1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ СОНГУУЛЬД ЗАРЦУУЛСАН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН
УИХ-ын дарга Г.Занданшатарын араас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сонгуулийн зардлаараа тэргүүлж байна. Түүний хувьд сонгуулийн сурталчилгааны хугацаанд 1.4 тэрбум төгрөгийн хандивын зардлын тайланг аудитын байгууллагад хүргүүлсэн байна. Улмаар аудитын тайлан мэдээлэлд өөрийн хөрөнгөөр сонгуулийн зардлаа явуулсан хэмээн аудитын байгууллагад мэдүүлжээ. Задалж үзвэл сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэн тараахад 81 сая төгрөг, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 230 сая төгрөг, сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 38 сая төгрөг, цахим орчинд 83 сая төгрөг бусад зардалд 6,7 сая төгрөг зарцуулсан хэмээн мэдүүлсэн байна. Түүний хувьд 10 мандат бүхий II тойрог буюу Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймагт нэр дэвшиж байгаа юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН 1.2 САЯ ТӨГРӨГИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН
Ерөнхийлөгч асан Х.Баттулга сонгуулийн зардлын хэмжээгээрээ гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Түүнд иргэн, аж ахунй нэгж байгууллагаас 1.2 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн гэх тайланг аудитын байгууллагад хүргүүлжээ. Тодруулбал, 34 хуулийн этгээдээс 950 сая төгрөгийн хандив, 72 иргэнээс 279 сая төгрөгийн хандив илгээсэн байна. Үүнээс сонгуулийн зардалд нэг тэрбум төгрөг зарцуулсан бол 208 мянган төгрөг үлдсэн гэжээ. Задалж үзвэл, сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэн тараахад 218 сая төгрөг, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байрлуулахад 73 сая төгрөг, өдөр тутмын сонин хэвлэл болон бусад сонин сэтгүлд материал хэвлүүлэхэд 64 сая төгрөг, бусад зардалд 665 сая төгрөг зарцуулсан байна. Ташрамд дурдахад Миллхаус, Талх чихэр, Баянгол ресорт, Арвин үндэс, Баянгол зочид буудал, Махимпекс зэрэг нийт 34 байгууллагаас 20-30 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлжээ. Түүний хувьд хойд бүс буюу УИХ-ын сонгуулийн IV тойрог Хөвсгөл, Булган, Орхон аймагт нэр дэвшиж байгаа юм.
ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГ СОНГУУЛЬД ЗАРЦУУЛСАН УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ
УИХ-ын сонгуулийн II тойрогт Монголын толгой баячууд бэл бэлчингээрээ уралдаж байгаа гээд хэлчихэд хэлсдэхгүй болов уу. Учир нь тус тойрогт МАН-ын намаас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр сонгуулийн зардалд зарцуулж байгаа бол Ардчилсан намаас нэр дэвшигч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 1.1 тэрбум төгрөгийн сонгуулийн зардлаа өөрийн хөрөнгөөр гаргасан хэмээн аудитын байгууллагад мэдүүлжээ.
Тодруулбал, сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэн тараахад 211 сая төгрөг, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байрлуулахад 41 сая төгрөг, намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах зардалд дөрвөн сая, иргэд, сонгогчидтой уулзахад 54 сая, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 734 сая төгрөг, сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 5 сая төгрөг, цахим орчинд 64 сая төгрөг бусад зардалд 340 мянган төгрөг зарцуулсан хэмээн мэдүүлсэн байна.
АН-ЫН ГИШҮҮН Б. ТҮВШИНГИЙН НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН
УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшигчдээс хамгийн их мөнгө “цацсан” дараагийн хүнээр АН-аас нэр дэвшигч Б.Түвшин тодорч байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн зардлын хэмжээгээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, О.Цогтгэрэл нарын араас эрэмбэлэгдэж, нэг тэрбум төгрөгийн хандивын зардлын тайлангаа аудитын байгууллагад хүргүүлсэн байна. Түүний хувьд өөрийн хөрөнгөөр 650 сая төгрөгийг нь бүрдүүлсэн бол долоон хуулийн этгээдээс 210 сая, 86 иргэнээс 176 сая төгрөгийн мөнгөн хандив өгсөн гэх мэдээлэл байна.
Үүнээс сонгуулийн зардалд 919 сая төгрөг зарцуулсан бол 43 саяыг нь буцааж, 77 сая төлөгдөөгүй өр төлбөр байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэн тараахад 301 сая төгрөг, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 500 сая төгрөг, сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 55 сая төгрөг, цахим орчинд 31 сая төгрөг бусад зардалд 24 сая төгрөг зарцуулжээ.
НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН СОНГУУЛИЙН ЗАРДАЛ ТАЙЛАГНАСАН ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ
Ардчилсан намаас говийн бүсэд нэр дэвшсэн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат төрд суудалтай, бизнесийн толгой баячуудтай дүйцэх хэмжээний хөрөнгө сонгуулийн сурталчилгаан зарцуулснаа зардлын тайландаа тусгажээ. Тэрбээр нам эсвлээс 223 сая, хуулийн этгээдээс хуулийн этгээдээс 431 сая, иргэдээс 415 сая төгрөгийн хандив авсанаа аудитын байгууллагад мэдээлсэн байна.
Үүнээс 271 сая төгрөгийн үлдэгдэлтэй, 478 сая төгрөгийг буцаасан бол сонгуулийн зардалд 319 сая төгрөг зарцуулсан хэмээн тайлагнасан байна. Тодруулбал, сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэн тараахад 160 сая, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 113 сая, сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 14 сая, цахим орчинд 28 сая төгрөг бусад зардалд 2 сая төгрөг зарцуулсан хэмээн мэдүүлсэн байна.
ТЭРБУМТНУУДЫН АРААС ЖАГСАХ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ж.ЭНХБАЯР
2020 оны сонгуулиар ЖДҮ-ийн зээлээс муу нэр зүүж, нэг сонгууль өнжсөн Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр сонгуулийн зардлын хэмжээгээр тэрбумтнуудын араас жагсаж байна. Тодруулбал, тэрбээр энэ сонгуулийн сурталчилгааны хугацаанд 976 сая төгрөг зарцуулсан хэмээн мэдүүлсэн байна. Улмаар уг зардлыг өөрийн хөрөнгөөр гаргасан хэмээн мэдүүлжээ. Задалж үзвэл, сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэн тараахад 124 сая төгрөг, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байрлуулахад 3 сая төгрөг, намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах зардалд 59 сая, иргэд, сонгогчидтой уулзахад 100 сая, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 360 сая төгрөг, сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 30 сая төгрөг, цахим орчинд 24 сая төгрөг, өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд материал нийлүүлэхэд 8.4 сая төгрөг бусад зардалд 340 мянган төгрөг зарцуулсан хэмээн мэдүүлсэн байна. Үүнээс 265 сая төгрөгийн үлдэгтэй хэмээн гаргажээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн V тойрог Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгаас нэр дэвшиж байгаа юм.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР ЗАРДЛЫН ТАЙЛАН
Батлан хамгаалах сайд Г.Сайханбаярын сонгуулийн зардлын хандив тэрбумнуудын ард эрэмбэлэгдэж байна. Түүний хувьд энэ сонгуулийн хугацаанд хамгийн дуулиантай нэр дэвшигчээр тодорсон ч сонгуулийн сурталчилгааны хугацаанд багагүй хандив босгожээ. Тэрбээр 887 сая төгрөгийн хандив цуглуулснаас өөрийн хөрөнгөөр 100 сая, есөн хуулийн этгээдээс 240 сая 130 иргэнээс 547 сая төгрөгийн хандив авсан байна. Үүнээс сонгуулийн зардалд 144 сая төгрөг зарцуулсан бол 743 сая төгрөг нь үлдээж, 72 сая төгрөг буцаажээ. Сонгуулийн зардлын тайланг задалж харвал сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэн тараахад 56 сая төгрөг, сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 86 сая төгрөг, цахим орчинд 64 сая төгрөг бусад зардалд 2.2 сая төгрөг зарцуулсан хэмээн мэдүүлсэн байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАН
УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Пүрэвдорж сонгуулийн зардлын хандивын тайлангаараа эхний 10 дугаарт багтжээ. Түүний хувьд Говь-Алтай, Завхан, Увс, Ховд буюу УИХ-ын сонгуулийн II тойрогт нэр дэвшиж байгаа юм. Сонгуулийн хандивын дансаа нээснээс хойш 725 сая төгрөгийн хандив цуглуулж, сонгуулийн зардалд 741 сая төгрөг зарцуулсан байна. Тодруулбал, 14 хуулийн этгээдээс 387 сая, 223 иргэнээс 388 сая төгрөгийн хандив авсан байна.
Тэрбээр, сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэн тараахад 35 сая төгрөг, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байрлуулахад 2 сая төгрөг, намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах зардалд 2 сая, иргэд, сонгогчидтой уулзахад 18 сая, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 670 сая төгрөг, сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад 5 сая төгрөг, цахим орчинд 10 сая зарцуулсан хэмээн мэдүүлсэн байна. Ташрамд дурдахад Б.Пүрэвдоржийн сонгуулийн зардалд “Энержи ресурс” ХХК, “Юнайтед пауэр” ХХК, “Тавантолгойн нисэх буудал” ХХЗ “Алтайн майнгинг” ХХК зэрэг 12 хуулийн этгээд хандив өгсөн байна.
ТАНИЛЦ: ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАНДИВААР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙСЭН 10 УЛСТӨРЧ |
|
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |