• Өнөөдөр 2024-03-30

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан УИХ-ын гишүүн Б.ДЭЛГЭРСАЙХАН, Х.ГАНХУЯГ, Х.БОЛОРЧУЛУУН нарыг эгүүлэн татах уу

2021-08-17,   1008

          УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Х.Ганхуяг, Х.Болорчулуун нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа талаар Эргэлт.мн мэдээллийн сайт баримттай хүргэсэн билээ.

        Тодруулбал, Дорноговь аймаг дахь Замын-Үүд боомтод цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, ачааны автомашины дараалал үүсэж, жолооч нар нь олон сар хил дээр саатсан ноцтой асуудал үүссэн. Үүний цаана төрийн албаны хүнд суртал үйлчилж, авлигын хэрэг цэцэглэснийг хууль хяналтын байгууллагаас илрүүлээд буй.

Улмаар уг хэрэгт холбогдох нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, цагдан хорих хүртэлх арга хэмжээ авсан байдаг. Тэгвэл дээрх авлига албан тушаалын хэрэгт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Х.Ганхуяг, Х.Болорчулуун нар нэр холбогдож, эрх мэдлээ урвуулан жолооч нарын дарааллыг дайруулж, өөрийн хамаарал бүхий компанидаа давуу байдал олгосон хэргээр шалгуулж байгаа гэнэ. Тэд Замын-үүд боомтоор хил нэвтрэх гэж олон хоног хүлээсэн жолооч нарын өмнүүр орж, УИХ-ын гишүүнийхээ нэрийг барьж, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгдөг байсан аж.
 
Үүнийг Замын-Үүд дэх хилийн боомтод шалгалт хийх явцад илрүүлж, тэднийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн гэдэг. Угтаа бол тэдний ил үйлдлийг гэрчүүд болон зарим албан тушаалтнууд мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.
 
УИХ-ын гишүүн төрийн сүлдний өмнө тангараг өргөхдөө “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн дээдлэн сахиж,  авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээдэг.
 
Угтаа бол нэр бүхий гурван гишүүн тангаргаа зөрчиж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй юм. Хэрэв хуулийн байгууллагаар албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдвол тэднийг эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авах хуулийн зохицуулалт бий.

УИХ-д хоёр удаа сонгогдсон гишүүн Х.Болорчулуун нь өмнө нь ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан хэрэгт нэр холбогдож, өнөөдрийг хүртэл энэ дуулиан тасраагүй байгаа юм. Харин УИХ-д анх удаа сонгогдож буй Х.Ганхуяг нь Худалдаа хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авч, зээлээ дахин төлөөгүй гэх хэрэгт нэр холбогдсон. Тодруулбал, Хөгжлийн банкны захирлаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин жил орчим ажиллахдаа хоёр найздаа буюу Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбумын зээл олгох шийдвэрийг өөрөө Гүйцэтгэх захирал нь байхдаа гаргасан гэдэг. Энэ асуудлаар түүнийг эгүүлэн татах хүсэлтүүдийг ч хүргүүлж байсан удаатай.

Тэгвэл Үндсэн хууль болоод УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхтэй холбоотой дараах заалтууд бий:
 
Үндсэн хуулийн 29.3-т: Улсын Их Хурлын гишүүн бүрэнэрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.
 
Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.
 
УИХ-ын тухай хуулийн 10-р зүйлд: Дараах тохиолдол гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:
 
1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон;
 
1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
 
1.3.Хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;
 
1.4.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
 
1.5.Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2- т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
 
1.6.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
 
1.7.нас барсан.
 
2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 10.1.4, 10.1.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд энэ хуулийн 10.1.5-д заасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хуулийн 10.1.1, 10.1.7-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.
 
3.Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.6-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
 

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан УИХ-ын гишүүн Б.ДЭЛГЭРСАЙХАН, Х.ГАНХУЯГ, Х.БОЛОРЧУЛУУН нарыг эгүүлэн татах уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-19 21:48:35
    Зочин: Татаж хамрагдаарай хууль чинь гууль болоод удаж байгаа шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-17 08:59:11
    Д: Эх оронч дүр эсгэсэн болорчулуун
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-17 08:58:34
    Зочин: Ганхуяг гэдэг нь улайрчихсан хулгайч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-17 08:57:20
    Zochin: Delegersaikhan hulgaich tumriin huder china ruuudur shunu gui zuuj bna. Tur huraaj avaad armatur uildverledeg boloosoi. Mongolchuud uneheer uher yum aaaaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-17 08:05:27
    Зочин: Амартүвшин зөвхөн 2 найздаа мөнгө өгсөн юм бишээ. Өөр ч их юм байгаа шүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188