• Өнөөдөр 2024-04-24

Замын-Үүдэд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр УИХ-ын гишүүн Б.ДЭЛГЭРСАЙХАН, Х.ГАНХУЯГ, Х.БОЛОРЧУЛУУН нарыг шалгаж эхэллээ

2021-08-16,   5729

             Монгол Улсыг өмнөд хөрштэй холбогдог ачаа, барааны эргэлтийн гол цэг болсон Дорноговь аймгийн Зам-Үүд дэх хилийн боомт дээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ачааны автомашинууд олон хоног хил дээр саатаж, дараалал үүссэн ноцтой асуудал гарсан билээ. Угтаа бол том оврын автомашинууд хилээр бараагаа нэвтрүүлэхдээ ариутгал, халдваргүйтэл хийлгэх, жолооч нар нь шинжилгээний бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд төрийн алба хаагчдаас шалтгаасан ажлууд нэлээд ажил удаж, Эрээн хотоос монгол руу ирэх бараа хэдэн сараар саатах явдал ч гарсан байдаг.
 
Үүнээс шалтгаалж, манай улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, иргэдийн амьдралд багагүй дарамт үүсгээд буй. Ялангуяа барилгын материалын олдоц муудаж, сүүлийн хэдэн сар үнэ нь их хэмжээгээр нэмэгдсэн. 
Хил дээр зохиомол дараалал үүсгэж, жолооч нараас авлига авсан байж болзошгүй ноцтой асуудал үүссэн билээ
          Замын-Үүд дэх хилийн боомт дээр олон сараар дараалалд зогсож, хонож өнжсөн жолооч нарын сул талыг ашиглан хэсэг бүлэг албан тушаал бүхий эрх мэдэлтнүүд авлига авч, дараалал дайруулан автомашинуудыг нэвтрүүлдэг болжээ. Ийн хил дээр олон сар ачаа нь саатсан жолооч нар албан бичгээ хурдан шуурхай бүрдүүлэхийн тулд эрх мэдэл, нөлөө бүхий хүмүүст хэдэн төгрөг атгуулж, авлигын хэргийг эд цэцэглүүлсэн байна.  Түүгээр ч зогсохгүй хил дээр зохиомол дараалал үүсгэж, жолооч нараас авлига авсан байж болзошгүй ноцтой асуудал үүссэн билээ.
       Ийн Замын-Үүд боомтын нөлөө бүхий албан тушаалнууд эрх мэдэл, албан тушаал бүхий урвуулан ашигласан, бусдад давуу эрх олгосон, авлига авсан, жуучилсан зэргээр ноцтой хэрэг үйлдсэн хэргийг хууль хяналтын байгууллага тусгай ажиллагааны шугамаар шалгалтын ажил явуулж, таслан зогсоосон байдаг. Уг хэрэгт Зам-Үүд боомтын нэр бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. 
 
Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулах үүрэг бүхий ажлын хэсэг томилж, нэр холбогдсон албан тушаалнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн удаатай. Тодруулбал,
  • Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог үүрэгт ажлаас нь чөлөөлж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг
  • Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, В.Намхайнямбууг
  • Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга  Ж.Сүхбаатарыг
  • Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг томилон ажиллуулсан.
            Мөн Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч, Х.Уранбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол сумын Засаг дарга Б.Анхбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН, Х.ГАНХУЯГ, Х.БОЛОРЧУЛУУН НАРЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
 
         Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад ноцтой асуудал үүсжээ. Тодруулбал, Зам-Үүд дэх хилийн боомтоор ачаа бараа нэвтрүүлэхэд нэр бүхий УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг айлган сүрдүүлж, автомашиныг дараалал дайруулдаг асуудалд нэр холбогдсон байна. Уг хэрэгт Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар холбогдсон гэнэ.

Авлигын гол сүлжээ болсон дараалал дарайлуулах асуудалд эдгээр гишүүн  өөрийн хамаарал бүхий компаниудын ачаа барааг хурдан шуурхай хилээр нэвтрүүлж, хил дээр гацсан ачаа бараанаас түрүүлж оруулах үүрэг далгавар өгдөг байжээ. 

Хэрэгт холбогдон саатуулагдсан албан тушаалтнууд болон бусад гэрчийн мэдүүлгээр эдгээр нэр бүхий гишүүн төрийн нэрийг барьж, сумын онцгой комиссын дарга болон, шуурхай штаб дарга нарыг дарамтладаг байсан зөрчил илэрчээ. Мөрдөн байцаалтын явцад гишүүд холбогдох албан тушаалнуудад үүрэг чиглэл өгсөн гар утасны яриа зэрэг нотлох баримтууд олдсон гэнэ. Ийн тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн байна.
 

Замын-Үүдэд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр УИХ-ын гишүүн Б.ДЭЛГЭРСАЙХАН, Х.ГАНХУЯГ, Х.БОЛОРЧУЛУУН нарыг шалгаж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 20
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-18 13:33:00
    Иргэн: Сайн шалгаж гэмт үйлдлийг заавал илрүүлэх хэрэгтэй шүү. Олон хулгайчид байгаашүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-18 10:41:38
    ЗОЧИН: ХОНЬ ШИГ ХАРААД Л ШҮҮМЖЛЭЭД Л БУХАМДААД Л СУУЖ БАЙ ХӨӨ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-17 22:01:06
    Д.Баатар: Энэ ч худлаа даа. Сү.Батболдын бүлэглэл замынүүдэд ноёрхлоо тогтоох арга төдий биз ээ. Замдаа тээглэх хүмүүсийг холдуулах башир арга биз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-17 17:38:35
    : Энэ сүгнүүд нээрээ оролцохгүй асуудалгүй новшнууд юмаа. Спортод хүртэл гар дүрнэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-17 10:53:41
    Зочин: Ийм асуудал үүсэгсэн, нэр холбогдсон ИХГ- ийг гишүүнээс эргүүлэн татах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 23:30:49
    Р.Лувсандонров: Одоо ч гэсэн Замын-Үүд дэх байдал сайжраагүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 23:30:46
    Р.Лувсандонров: Одоо ч гэсэн Замын-Үүд дэх байдал сайжраагүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 23:30:21
    Р.Лувсандонров: Одоо ч гэсэн Замын-Үүд дэх байдал сайжраагүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 23:30:20
    Р.Лувсандонров: Одоо ч гэсэн Замын-Үүд дэх байдал сайжраагүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 23:16:19
    Zochin: Ene Gankhuyag gej nukhur ingekh gj l olon jil nam nam damjaad l ikh khurliin gishyyn bolokh gej uluntuj yavsan. Ter Amartyvshin ch bilyy khen ch bilee, bas nuguu Damdinnyam ch bilyy soliotoi garuud khamtragchid. Gishyyn bolsnoosoo khoish bi gishyyn bna tanikhgyi bna uu gd l end tend khyn amitan daramtalj yavdag gsn. Uur yu ch khiisengyi dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 17:27:29
    Зочин: Гарчиглаад л чимээгүй болно доо бүгд бохир мөнгө хийдэг гишүүд шүү дээ яаж шоу болгохыг ард олон харж л байя
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 13:16:29
    Ганаа: хариуцлага тооцож чадахгүй бол ингэж шоудхын хэрэг алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 12:48:32
    Nohoi: Eeljin show Oyuk gulugin!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 11:25:32
    Bayraa: Ouynerdene nymbaatar 2 ene 3 iig bairand tavchih bailguidee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 11:09:18
    Иргэн: Ингэх гэж л УИХ-ын гишүүн болох гэж үхэлддэг юм бишүү!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 10:59:58
    Иргэн : Шалгаад яадгийн, шударга юм гэж юу ч байхгүй болгосон ш дээ, энэ нам
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 10:14:59
    Зочин: Төрд шургаосан хувалзнуудыг сайн шалгаад байранд нь тавиач ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 09:09:52
    Зочин: За энэ гурав дээр Оюун-Эрдэнэ,Нямбаатар ажил сайжруулах гэж очсон нөхдийн хир шударгыг харж дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 09:04:09
    Zarig: Zugeer l buudaaj ed naraar mongol uls yanam be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-16 09:02:35
    Zochin: MAN bol Mafiin suljee shuu deee. Haaa ha ha
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188