Монголын улс төр дэндүү даруухан, намуухан байна даа, ойрд. Улстөрчид ийн “ичээндээ” нуугдахаар нэг бол өөрсдийнх нь ярьдгаар “бөлдөгдүүлсэн”, эсвэл дотоод талцал, хагарал нь үнхэлцэгэндээ багтахаа байгаад юу юугүй хагарах дээрээ тулсан байдаг билээ.
Цар тахлын харанга айл бүрийн хаалгыг “нүдэж”, хоёр жил гаруйн хөл хорионоос үүдэлтэй эдийн засгийн хямрал, үнийн хөөрөгдөл “галзуурч” байгаа энэ цаг үед Саарал ордныхон ийн ажин түжин, хэвлэлийн төлөөлөгчөөрөө хуралдааны шийдвэрүүдээ хааяа нэг уншуулсан шиг суугаад байгаагийн цаана үнэндээ халуухан тулаан өрнөж байна.
Шударга тавын хоёр нь гадаадад суух дипломатчийн шагналаа эдэлж байгаа бол гурав нь Монголын улс төрд чамлахааргүй эрх мэдэлтэй болчихсон тууж яваа. Улс төрд хөтөлсөн “эзэн”-ээ мурьж, тойрон хүрээлэгчдийг нь “бөлдөгдөж” байж олж авсан энэ эрх мэдлийнхээ төлөөсийг тэд улс төрийн хоригдлуудыг нэг, хоёроор нь суллах, сугалах маягаар төлж эхэллээ. Эргээд бас өөрсдөө бөлдөгдүүлж эхэлж. Одоогийн өндөрлөгтөө хүрэхийн тулд таарсан бүхэнд амласан албан тушаалаа өгч хүчрэхгүй, түүнээсээ болж хагаралдаж байгаа гэх бор шувуу Саарал ордноор нэг “нисэж” явна.
Өмнө нь авлига, албан тушаалын хэргээр нь улстөрчдийг “барьчихдаг” байсан бол өдгөө намын угшил, фракц, кабинатаар нь эвгүйдүүлдэг, бүр багцаар нь, намаар нь, кабинатаар нь бөлдөгддөг болжээ
Дээр нь улс төрийн мэдлэг, туршлагаараа хол хаях дархан мэхтэй ах нар нь одоогийн Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд тэргүүтэй дүү нараа тэрүүхэнд нь барьчихаад, Монголын улс төрд шинэ салхи сэвэлзүүлүүлэх нь битгий хэл илүү нэг хөдөлгөхгүй байгаа сурагтай. Ингэж байсаар ирэх есдүгээр сарын сүүлчээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаж, дараагийн хүмүүсийг “хоолонд” нь оруулахаар төлөвлөж, тэр хүртэл байгаа төсвийг нь ч хөдөлгөхгүй байгаа гэх. Өөрөөр хэлбэл, өмнө нь авлига, албан тушаалын хэргээр нь улстөрчдийг “барьчихдаг” байсан бол өдгөө намын угшил, фракц, кабинатаар нь эвгүйдүүлдэг, бүр багцаар нь, намаар нь, кабинатаар нь бөлдөгддөг болжээ.
АН-ын талцал, бүлэг, фракцуудын дотоодын хагарал өнөөдөр Монголын улс төрийг өрөөсөн “хөл”-тэй болгочихоод байгаа билээ. Тэгвэл тун удахгүй үлдсэн “хөл” ганхах нөхцөл бүрдчихээд өнөө юү, маргааш уу дээрээ л үзэлцэж байгаа гэх. Тодруулбал, Миеэ Энхболдын фракцыг буталж, задлан байж нэгдсэн МАН-ын өнөөгийн нэр бүхий томчууд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нуруу нуруугаа харалцсан билээ. Юу юугүй олон нийтэд булайгаа дэлгэлцэх дээрээ тулчихаад байгаа МАН-ынхны задрал цар тахлын хүнд үед Монголын улс төрийг “таяг”-нд оруулж, эдийн засгийг сөхрүүлэх нь тодорхой. Гэсэн ч тэдний хэнд ч Монголын улс төр, ард түмний хэрхэх падлийгүй бөгөөд бүлэг, фракцаа байгуулж, тугаа хатгах нь л юу юунаас чухал.
Ямартай ч ирэх есдүгээр сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг татан буулгах эсэхийг хэлэлцэх үеэр хэн хэн баруун, зүүний магнайг тэргүүлж байгаа нь нийтэд тодорхой болно. 100 жилийн ойгоо нэр цэвэр тэмдэглэхийн тулд намын удирдлагууд нь толхилцсон хэдийгээ арай чүү барьж буй. Нэг олзуурхууштай нь, байнга гомдоллож, юм үзээгүй зан гаргаж явдаг шударгын төлөө тэмцэгч нэртэй хэдийгээ гадагш томилох нэрээр дэвшүүлэн зайлуулаад амжсан нь МАН-ын хувьд өнөөдрийг хүртэл дотоод “өвдөлтөө” тэсэж буй нэг шалтгаан яах аргагүй мөн.
Гэсэн ч хагарахаа хүлээн халуу шатаж буй МАН-ын дотоод улс төрөөс дараагийн попууд төрж, ирэх дөрвөн жилийн шоу эхэлнэ гэсэн үг. Юу гэхээр МАН-ын ах нар ба дүү нарын шударгын төлөөх нэртэй өөрсдийнхөө төлөөх тэмцэл тун удахгүй эхэлнэ. Энэ шоу мэдээж өнгөрсөн сар гаруйн хугацаанд ар араасаа “аав”-ынхаас гарч ирсэн гомдогч улстөрчдийн найруулгаар өрнөнө. Тэдний найруулгад орох, эсвэл Л.Оюун-Эрдэнэ нарын фракцад хүчин зүтгэх эсэхээ тодорхойлуулах гээд Саарал ордонд суугаа Монголын улстөрчид тунчиг завгүй, даанчиг чимээгүйхэн “алалцаж” байна, энэ өдрүүдэд.
Хагарахаа хүлээн халуу шатаж буй МАН-ын дотоод улс төрөөс дараагийн попууд төрж, ирэх дөрвөн жилийн шоу эхэлнэ гэсэн үг
| УЛС ТӨРИЙН ХОРИГДЛУУДЫН ИВЭЭЛД БАГТАХ ГЭЭД УЛСТӨРЧИД ЗАВГҮЙ БАЙНА |
|
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |