-Цар тахлын халдвараар цаг бусаар амиа алдагдсдад цадиггүй төрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Дэлгэр зунаа үзэх гэж дараа төрөлдөө заавал монголдоо төрөөрэй-
Уудам монгол нутагт минь ийм уй гашуутай зун болж байсангүй. Хахир өвөл, хавсаргатай хаврыг өнтэй давсан монголчууд урин зунд л цэнгэл жаргалыг эдэлдэг байв шүү дээ.
Дэлгэр зуны сарууд эхэлмэгц л хүүхэд, хөгшдөө цөмийг нь дагуулаад хөдөө тийш цувна. Хот хүрээнд сууришсан хамаатан садан нь зориод очих үед цаг үргэлж хүний хүслэн болж суудаг хөдөө буйдын малчдын минь магнай тэнийж, шинэ хонины шөл, айраг цагаа, ааруул хурууд, хуруу зузаан өрөм гээд байгаа бүхнээ дэлгээд л угтацгаана. Дөрвөн хананы дунд хашигдаж, холдоо л хороо, хүнсний дэлгүүр ордог болсон хөгшид минь хөдөө нутагт очиж, шүүдэртэй ширгэн дээр хөл нүцгэн алххаараа л сая нэг сэтгэл нь сэргэж, царай нь гэрэлтэнэ. Тугалыг хургатай андууртлаа хотжсон хүүг нь айлынхан баахан өхөөрдхөд аав нь харцаараа үл мэдэг зэмлэсгээд дотроо өөрийгөө буруутгана. Охид бүсгүйчүүд саалийн цэлэн дээр бөөгнөрч, анх удаа дэлэн шувтарч буй нэгнээ шоолж, аальгүй гэгч нь тас тас хөхрөлдөнө. Эрчүүд нь айраг цагаа залгилсан шигээ эрэмгий хүчит бөхчүүд, хурдан хүлэг морьдын тухай ам уралдан ярьцгаана. Уудам монголын минь урин зуны өдрүүд ингэж л үргэлжилдэг байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та энэ зуныг "Ковидгүй зун" байлгана гэж амлалт өгсөн. Цар тахлын аюул заналхийлэл дунд хоёр өвөл, хоёр хавар, нэг зун, нэг намрыг өнгөрүүлсэн монголчууд энэ зуныг "Ковидгүй зун" байх нь ээ хэмээн итгэсэн. Хөл хорионд удтал "хоригдсон" монголчууд вакцинаа хийлгээд л дэлгэр монгол нутгаараа дураараа аялж болох нь, амны хаалтаа хогийн сав руу шидчихээд агаарын цэнгэгийг мэдэрч болох нь гэж үнэн голоосоо итгэсэн. Цовоо цолгиун багачууд минь цэцэгт нугаар эрвээхэйтэй хөөцөлдөн гүйлдэх гэж, буурал өвгөд минь төрж өссөн бууриа эргэж, будант хөндийгөө саравчлан зогсох гэж, ханагар эрчүүд минь хүлгийн зоон дээр эр бор харцагыг исгэрэх гэж, хацар гоо бүсгүйчүүд минь хөдөө талын үзэсгэлэнг нэмэх гэж зуныг хүлээцгээсэн.
Харамсалтай нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та амлалтаа биелүүлсэнгүй. Таны амлалтад итгэж, "Ковидгүй зун"-ыг хүлээж байсан 617 иргэн хөдөө талд очиж хөл нүцгэн зүлгэн дээр алхах бүү хэл зуны цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж ч чадалгүй эм тарианы үнэр цоргисон эмнэлгийн давчуу өрөөнд гурван давхар амны хаалттай, амьсгалж ч чадахгүй тарчилж, битүү хувцастай хүмүүсээр цаг тутам мануулж байгаад тэнгэрт дэвшчихлээ.
Хэвлий дэх үрээ хоног тоолон хүлээж, хорвоогийн хамгийн азтай хүнд өөрийгөө тооцож суусан хөл хүнд эмэгтэйчүүд тэдний дунд байсан. "Том болоод эмч болж, олон хүний амийг аварна" хэмээн мөрөөдөж, хичээл номдоо мэрийж байсан бяцхан охин ч тэдний дунд байсан. "Ковидгүй зун болдог л юм бол төрсөн ганц хүүдээ төрж өссөн нутгаа үзүүлнэ, морь унахыг зааж өгнө" хэмээн мөрөөдөж суусан жирийн нэг эцэг тэдний дунд байсан. Бас энэ зун л аав, ээжийгээ нутагт нь аваачиж, ачийг нь бага ч болтугай хариулъя хэмээн зорьж байсан жирийн нэг залуу ч тэдниий дунд байсан. "Насны эцэст нутгаа нэг харчихаад сэтгэл амар нүд аних юм сан" хэмээн залбирч суусан хөгшид хамгийн олон байсан. Одоо тэд байхгүй, зуныг хэзээ ч дахиж үзэхгүй.
Харамсалтай байна. Цар тахлын халдвараар цаг бусаар амиа алдсан 617 халуун амь, тэдний хойноос гашуудаж буй 617 гэр бүлд цадиггүй төрийн өмнөөс, цар тахалтай дорвитой тэмцэж чадахгүй цалгардсан төрийн өмнөөс, "Ковидгүй зуныг авчирна" түмнээ хуурдаг худалч төрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Дэлгэр зунаа үзэх гэж дараа төрөлдөө заавал монголдоо төрөөрэй.
| Уудам монгол нутагт минь зун ийм уй гашуутай болж байсангүй... |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |