Хониныхоо бэлчээрт, хээр мориныхоо цулбуурыг нь хонгондоо хавчуулчихаад, уртхан шиг өвс зажлаад, тэнгэр ширтэж хэвтэх бас жаргал шүү. Өөхөн тосонд чанасан гэрийн боорцгийг хуруу зузаан өрөм, аяга тарагтай уух ч сайхан. Үдшийн нар жаргах үеэр хавханд орсон тарвагаа ганзагалж ирээд, утаа май гаргаж боодог болгоод идэх ч мөн амттай даа. Үлдсэн хэдэн сарвууг нь халтар нохойндоо шидэж өгчихөөд сууж байх юм сан. Үүр шөнийн заагаар саасан үнээнийхээ сүүг үйлдвэрт тушаачихаад хэдэн бетоноо тачигнуулаад гэрийнхээ зүг алхахсан. Сүүний мөнгө буусан өдөр өвөө, эмээ ходоодыг минь харамгүй баярлуулдаг байж билээ. Адуутай намрыг аялаад Арангатын хөндийгөөр давхих бас л аатай шүү дээ. Хүн намайг хаанахын вэ гэж асуухад би шууд л Хэнтий аймгийнх гэж хариулдаг. Овоглох аймаг ганцхан ч орчлонд хүн болсон газар минь гурав. Бага нас минь Арангатын хөндий, Билүүт, Майнт хайрханы энгэрт үлдэж, сурагч насны минь хагас нь Хэнтийн аймгийн Баян-Адрага суманд өнгөрсөн. Аав минь энэ сумын уугуул хүн. Дуурлиг нарсны дэнж, Онон голын хөвөө, Их Хатадын цогцолборын голд нутаг минь буй. Унтаад сэрэхэд уушги бүрэн цэвэршдэг гэдэг нарсан ойд миний хүүхэд нас өнгөрсөн.
Адуутай намрыг аялаад Арангатын хөндийгөөр давхих бас л аатай шүү дээ.
Цэвэр, тунгалаг агаартай, саруулхан уудам тал нутаг минь намайг хүлээж байгаа даа. Ажил, амьдралын эрхээр нутагтаа байнга очиж чадахгүй юм. Хорвоотой танилцсан цагаасаа хойш чулуу нь хүртэл намайг таньдаг юм шиг сэтгэлд дотно нутгаасаа нэг л өдөр явах болсон. Намрын нэгэн өглөө эгч, дүү бид гуравт “Маргааш сургуулийн захиралтайгаа уулзаад хувийн хэрэг, бичиг баримт, цөөхөн хэдэн хувцсаа аваад Батчулуун ахынхаа машинд суугаад Биндэр рүү хүрээд ир ” гэсэн захиа ирсэн юм. Аав ээжийнхээ шийдвэрийг дагаад юугаа ч мэдэхгүй дунд ангийн сурагч би догдлоод, долоон жил хамт сурсан найзууддаа “баяртай” ч гэж хэлэлгүй тэндээс шилжсэн. Тухайн үедээ шилжих гэдэг сайхан л юм шиг санагдсан байх. Харин эгчид минь тийм ч таатай байгаагүй юм билээ. Арга ч үгүй биз дээ төгсөх анги байсан болохоор найзуудтайгаа хонхны баяраа хийж, хамт төгсөхсөн гэж хүссэн байлгүй. Аав ээжийн “Хүрээд ир” гэдэг үг дүүд минь тушаал шиг сонсогдсон биз... Ингэж бид гурав сумаасаа гарсан юм. Хаанаас нь ч харсан дэндүү үзэсгэлэнтэй, эрх чөлөөт бүсийн гол цэгт манайх нүүж ирсэн.
Баян-Адрага суманд амьдардаг байхад аав, ээж минь ганзагын наймаа хийж, хэд л бол хэдэн сараар бид гурвыг орхиод хөдөө явчихдаг байлаа. Бурхныхаа авдар дээр гурван чихэр тавьчихаад, энэ чихрээс нэг нь ч алга болохгүй байвал аав, ээж сайн явж байна гэсэн үг. Хэрэв алга болох юм бол аав, ээжийн машин саатсан, удаж ирнэ гэж ойлгоорой хэмээн гурван биендээ захидаг байв. Түлээгээ оруулах, усанд явах, амбаараас мах авах гээд гэрээс гарах, орох тоолондоо авдар дээрээ очиж өнөөх чихрээ тоолно. Хүүхдийн гэнэн, итгэмтгий зан, гэгээн тунгалаг хүсэл ч юмуу, бүү мэд. Нээрээ л тэр чихэрнүүд алга болохгүй байвал аав, ээж хурдан ирдэг байсан юм шиг санагддаг байлаа. Дуурлиг нарсны баруун дэнжээс зүүн давааны толгодыг мөн ч их ширтсэн дээ. Цэнхэр портер явж л байвал миний аав, ээж ирж байна гэж мөрөөдсөн өдрүүд дэндүү олон. Харин бид Биндэр сум руу шилжсэнээс хойш аав, ээжтэйгээ хамт амьдрах болсон. Гэхдээ аав, ээж хоёр минь маш завгүй. Манайх гэдэг айл Биндэр сумын айл болсноос хойш гэр бүлээрээ хөдөлмөрлөж эхэлсэн.
Бурхныхаа авдар дээр гурван чихэр тавьчихаад, энэ чихрээс нэг нь ч алга болохгүй байвал аав, ээж сайн явж байна гэсэн үг. Хэрэв алга болох юм бол аав, ээжийн машин саатсан, удаж ирнэ гэж ойлгоорой хэмээн гурван биендээ захидаг байв.
Цайны газар ажиллуулж, буриад талх барьдаг болов. Би лав зуныхаа амралтаар суганыхаа булчирхайг цочтол таван жил талх барьсан. Найзууд минь үдэш оройн цагаар уулзаж, хөгжилтэй байхад би гэдэг хүн гурил зуурч, талх барьсаар өдөр хоногуудыг өнгөрөөж байгаа юм шиг санагдаад их л гунигтай байдаг байв. Тухайн үед манай талх эрэлт ихтэй, хүмүүс амттай гэж ярина. Тийм учраас том буриад талхыг өдөрт 35 ширхгийг барьж, худалдаалдаг байлаа. Намайг оюутан болсноос хойш ээжийн ажил амжихгүй, талхны ажлыг бүрэн зогсоож, эргэлт буцалтгүйгээр цайны газар ажиллуулсан. Талх барих ажлаа зогсоосон болохоор зуны амралтаараа дуртай зүйлээ хийж, бусад хүүхэд шиг завтай байх нь гэж би бөөн хөөр баяр болов. Гэтэл тэр ахархан “мөрөөдөл” минь биелсэнгүй. Учир нь, ээжийн Зоогийн газрын зөөгчийн ажилд томилогдсон. Миний хүүхэд, оюутан нас ийм л завгүй дууссан. Одоо ч энэ завгүй амьдрал үргэлжилсээр...
Завгүй, цаггүй амьдрал дунд газар дээрх ганц дүү минь нэг л өдөр хүнд өвдөв. Бидний амьдралын хамгийн гунигтай үеийн эхлэл нь тэр өвөл. Хайрлаж, эрхлүүлж өсгөсөн амин хайртай дүү минь Биндэрт шилжиж очсон гурав дахь жилдээ биднээс бүр мөсөн холдон одсон юм. Дүүгийн минь гэсэн бүхэн тэнд байгаа учраас Биндэрээ би бодол сэтгэл, тархи, зүрхнээсээ алхам ч холдуулж үзээгүй. Гунигтай хийгээд баяртай цаг мөч бүртээ нутагтаа очмоор санагдах юм. Нуурын усыг амталж үзээд, нугас шувууг барих гэж оролдсон гэнэн томоогүй хүүхэд насандаа дахин нэг очихсон. Бодол бүхэнд минь уяатай нутагтаа нэг хүрнэ дээ. Уйтай намрын бороо сэтгэл гэгэлзүүлж, урт намар нутагт минь болж байна гэнэ. Цагаан нууранд ирсэн шувууд нь халуун орон руугаа буцаагаагүй байна гэх юм. Тийм л сайхан дулаахан урт намар болж байгаа юм байх даа. Омголон, дэврүүн залуу нас бид хоёр таныг хачин ихээр санаж байна, нутаг минь...
| Омголон, дэврүүн залуу нас бид хоёр таныг хачин ихээр санаж байна, нутаг минь... |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |