-Өмнөд Солонгосын “Seongnam OPEN-2025” олон улсын тэмцээнээс алтан, мөнгө медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
.jpg)
–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Сумъяагийн Маргад гэдэг .
-Одоо хэдэн настай ?
-Би одоо 10 настай.
-Аль сургуулийн хэддүгээр ангийн сурагч вэ?
-Би Төв аймгийн Угтаалцайдам сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 4-ийн “Б” ангийн сурагч.
.jpg)
-Яагаад таеквондогийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Эмээ намайг “Их хурдан хөдөлгөөнтэй, үсэрч, дэгдэж харайсан хүүхэд” гээд анх таеквондогийн секцэнд оруулж өгсөн юм.
-Одоо хэд дэх жилдээ таеквондогоор хичээллэж байгаа вэ?
-Би 2024 онд таеквондоод орсон. Одоо хоёр дахь жилдээ хичээллэж байна.

-Танай суманд таеквондогийн клуб байдаггүй юм уу?
-Манай Угтаалцайдам суманд 2024 онд таеквондогийн сургалт зургаан сар хичээллээд хаагдсан. Багш нь өөр ажилтай болоод нутаг руугаа буцсан гэсэн. Түүнээс өөр клуб байдаггүй ээ.
-Төв аймгийн Угтаалцайдам сумаас Улаанбаатарт ирж бэлтгэл хийдэг юм уу?
-Тийм ээ, би Угтаалцайдам сумаас Улаанбаатар хотын “Эхлэл” таеквондогийн клуб дээр ирж бэлтгэлээ хийдэг.
.jpg)
-Долоо хоногт хэдэн удаа ирдэг вэ?
-Долоо хоногийн амралтын өдрүүд хагас, бүтэн сайн өдөр л явж бэлтгэлээ хийдэг.
-Угтаалцайдам, Улаанбаатар хоёрын хооронд явах, бэлтгэл хийгээд буцах замдаа их ядардаг уу?
-Би өөрөө таеквондогийн спортод маш их дуртай. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж байгаа учраас нэг их ядардаггүй ээ. Аав, ээж хоёр минь намайг аль болох тухтай авч явахыг хичээдэг.
-Таеквондогийн спортын ямар зэрэг цолтой тамирчин бэ?
-Би одоогоор таеквондогийн цэнхэр бүстэй. “B” ангиллын тамирчин. Удахгүй улаан бүстэй болно. Түүний дараа тэгээд хар бүстэй мастер болно доо.
-Таеквондогийн спортын чухам юу нь чамд хамгийн их таалагддаг вэ?
-Би өөрөө спортод их дуртай. Дуулж бүжиглэхээс ч илүү дуртай байдаг. Таеквондогийн бүх зүйл надад таалагддаг. Үсрэлт, эргэлттэй хөлийн сонгомол техник, пүмсэ гээд бүгд л гоё.
-Энэ удаагийн Өмнөд Солонгосын “Seongnam OPEN-2025” олон улсын тэмцээнд ямар төрөл, ангилалд өрсөлдөж алт, мөнгөн медаль хүртсэн бэ?
-Өмнөд Солонгосын "Seongnam OPEN-2025" тэмцээнд “ Speed kick” төрлөөс мөнгөн медаль, “Пүмсэ” төрлөөс алтан медаль, тулааны төрлөөс мөнгөн медаль хүртсэн.
-Гадаадын олон орны хүүхдүүдтэй өрсөлдөх ямар байв?
-Олон орны хүүхдүүдтэй тэмцээнд оролцох их сонирхолтой санагдсан. Их сайхан дурсамжтай гоё тэмцээн байсан.
-Ямар улсын хүүхдүүд хамгийн ширүүн, хүчтэй өрсөлдөгчид байсан бэ?
-Би тулааны тэмцээний алтан медалийн төлөө Монгол охинтой таарсан. Тэр охин их хүчтэй өрсөлдөгч байсан л даа.
–Таэквондогоор өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй юу?
-Би өнгөрсөн жил 2024 онд УАШТ-ий бага насны улсын аварга тамирчин болсон. Мөн Солонгос Улсын Элчин Сайдын нэрэмжит “Элчингийн цом-2024” тэмцээний мөнгөн медальтай. “Ирээдүйн-Одод 2024” тэмцээний алтан медальтай. БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн тэмцээнд гурван төрлөөр амжилттай оролцсон. Таеквондо “Пүмсэ-2025” улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрлөөс хүрэл медаль, Дархан хотод болсон “Мөрөөдөл цом- 2025” таеквондогийн олон хотын тэмцээнээс алтан медаль авч байсан.
-Цаашдын хүсэл, мөрөөдөл гэвэл юу байна вэ?
-Би цаашдаа таеквондогоороо тасралтгүй хичээллэж “Эхлэл” клубийн Түмэндэмбэрэл болон Хандаа багш нар шигээ олон удаагийн улсын аварга тамирчин болохыг хүсдэг. Мөн тив дэлхий, олимпын наадамд эх орныхоо нэрийг гаргасан мундаг тамирчин болно гэж боддог.
| C.МАРГАД: Би таеквондод дуртай, хүсэл мөрөөдлийнхөө төлөө явж байгаа учраас ядардаггүй |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |