Сагсан бөмбөгийн 3х3-ын ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, 3х3-ын дэлхийн чансааны IX яваа, Монгол Улсын гавьяат тамирчин, Онолбаатарын Хулан 1999 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр өөрийн төрсөн ах, ОУХМ О.Энхбаатараас хамгийн үлгэр дуурайл авч. ЕБС-ийн ахлах ангид байхаасаа сагсан бөмбөг сонирхож эхэлсэн байдаг. Харин оюутан болоод сагсан бөмбөгөөр тууштай хичээллэн, амжилт гаргаж, үндэсний шигшээ багийн гишүүн болж, “Токио-2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн амжилттай тоглосон билээ.
Мөн Малдив Улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд ахтайгаа хамт медаль хүртэж байв. О.Хулан Хятадын багт уригдсан анхны легионар сагсчин болж байлаа. Тэрбээр "Токио-2020" олимпын наадамд Монгол Улсын багийн тугчаар оролцож байсан билээ. Монгол Улсын 3х3-ын эмэгтэй шигшээ багийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэхэд МУГТ О.Хулан чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
| ЭНЭ ӨДӨР ГАВЬЯАТ ТАМИРЧИН О.ХУЛАН МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |