“Улаанбаатар-2025” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр явагдаж өндөрлөв. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Болдын Ганхайч гар нь бэртсэн хэдий ч тэсвэр, тэвчээр гарган барилдаж, “Их дуулга” тэмцээний алтан медалийг хүртлээ. Тэрбээр финалд Ази тивийн аварга, Загребийн “Гран при”, Ташкентийн “Гран слам”-ын аварга Японы Кирари Ямагүчигийн эсрэг арван минут үргэлжилсэн хүнд барилдаан хийж, нэмэлт цагт даралтаар цэвэр яллаа.

ОУХМ Б.Ганхайч барилдааны явцад гараа хөшүүлэн гэмтэл авсан ч шүд зуун зүтгэсээр ялалтад хүрсэн нь гайхалтай байлаа. Түүний хувьд өмнө нь мөрөндөө авсан хүнд бэртлийн улмаас жүдо бөхөөс жил гаруй хугацаанд хөндийрч байсан билээ. Улмаар бэртлээ эдгээн эргэж ирээд дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн юм. ОУХМ Б.Ганхайч өмнө нь Улаанбаатарын “Их дуулга”-ыг “Гран при” ангиллын тэмцээн байхад мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа дутуугаа гүйцээж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Ийнхүү тэрбээр “Гранд слам”-ын хошой алтан медальтан боллоо.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д медаль хүртсэн тамирчид:
1.Болдын Ганхайч (Монгол)
2.Кирари Ямагүчи (Япон)
3.Нина Шимич (Хорват)
3.Гаэтанэ Дебер (Франц)
“Улаанбаатар-2025” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс Монголын багийн хоёр дахь алтан медалийг эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Бор Өндөр Мандал" компанийн тамирчин, ОУХМ Одгэрэлийн Уранбаяр хүртэв. Тэрбээр өчигдөр үнэхээр онцгой, уран гоё барилдаж, учраа бүрээ илүүрхэн ялсаар аваргын алтан медальд хүрэв. Финалд тэрбээр Тажикистаны Масуди Ахмадзодыг сууж үүрэх мэхээр юүко үнэлгээ авч ялсан юм. О.Уранбаяр өмнөх даваануудад Хятадын Ли Жин Ханыг цэвэр, нутаг нэгт Л.Анхзаяаг цаг дуусахтай зэрэгцэн юүкогоор, хагас шигшээд Японы Юүдай Танакаг дархан хөл тавих мэхээрээ цэвэр ялж, финалд шалгарсан.
Энэ жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртлээ. “Женко” клубийн тамирчин Л.Анхзаяа АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Оросын бөх Казбек Нагучевийг нэмэлт цагт буулган авч, “Гран слам”-ын хүрэл медалийн эзэн болсон юм.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд медаль хүртсэн тамирчид:
1.Одгэрэлийн Уранбаяр (Монгол)
2.Ахмадзод Масуди (Тажикистан)
3.Лавжаргалын Анхзаяа (Монгол)
3.Юүдай Танака (Япон)
“Улаанбаатар-2025” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монголын хоёр бөх хоорондоо хүрэл медаль төлөө барилдлаа. Энэ өрсөлдөөнд 19 настай Д.Есүй, өсвөрийн ДАШТ-ий хүрэл, Азийн аваргын хошой хүрэл медальт, Монгол Улсын аварга Б.Ням-Эрдэнийг илүүрхэж, “Гранд слам”-аас хүрэл медаль хүртэв. Б.Ням-Эрдэнэ гарын бэртэлдээ эмзэглээд төдийлөн барилдаан гаргаж чадсангүй. Залуу тамирчин Дарханбатбаярын Есүй 2022 онд өсвөр үеийн Азийн аваргаас мөнгөн медаль авч байсан. 2023 оноос хойш насанд хүрэгчдийн тэмцээнд өрсөлдөж эхэлсэн ч олон улсын тэмцээнээс хараахан медаль авч амжаагүй байсан юм. Харин энэ удаа нутгийн дэвжээн дээрээ урамтай сайхан барилдаж, “Их дуулга”-ын медальтан болж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөн хэдий хараахан медаль байрт хүрч чадсангүй.

Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд медаль хүртсэн тамирчид:
1.Утана Терада (Япон)
2.Лу Лиү (БНХАУ)
3.Д.Есүй (Монгол)
3.Юүн Гюн Фен (БНХАУ)
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд медаль хүртсэн тамирчид:
1.Юүхэй Оино (Япон)
2.Гажимурад Омаров (АНЭУ)
3.Адам Цечоев (IJF)
3.Аскерби Гербеков (Бахрейн) тус тус хүртсэн. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78, +78 кг, эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг-ын жингийн барилдаан явагдаж “Гранд слдам” тэмцээн өндөрлөнө.
| “ИХ ДУУЛГА”-ААС Б.ГАНХАЙЧ, О.УРАНБАЯР НАР АЛТ, Д.ЕСҮЙ, Л.АНХЗАЯА НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ |
|
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |