Цар тахлын энэ үед олон нийтийн мэдээллийн сувгийн үүргийн тухай заавал дурдах ёстой. Төр, эрүүл мэнд, судалгааны байгууллагын цаг тутамд шинэчлэгдэж буй мэдээллийг олон нийтэд нарийн, тодорхой, түргэн шуурхай, хүргэж буй нь хэвлэл мэдээллийн үүргийг илүү тодорхойлж байна. Цар тахлын үед чөлөөт сэтгүүл зүйн тухай, сэтгүүлчид хэрхэн ажиллаж буй тухай ярилцах нь зүйтэй.
Тоон мэдээ урьд нь хэзээ ч энэ цаг үе шиг үнэ цэнтэй байгаагүй. Дэлхий даяар хүмүүст коронавирусийн талаар үнэн, зөв мэдээллээр хангаж буй нь хүний амь аврах чадалтай. Энэхүү цар тахал дэлхий нийтийг хамарснаас хойш мэдээний сайтад нэвтэрч буй хүмүүсийн тоо урьд өмнө байгаагүйгээр өссөн. Мэдээллийн сайтууд олон нийтэд цар тахлын талаар мэдээллийг шуурхай, далайцтай хүргэх замаар ард иргэдийг аюулт тахлаас хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Иймд цар тахлын үед гаднын хэвлэлүүд хэрхэн ажиллаж байгааг хөрвүүлэн хүргэж байна.
-Мэдээний сайт дахь мэдээллийг уншигчдын тоо өссөн боловч орлого нь буурсан уу?
-Тийм. “Нью Йорк Таймс”-ийн 2020 оны эхэн үеийн тайланг харахад нийт төлбөрт уншигчдын тоо 10 хувиар нэмэгдэж, сайтын ачаалал хоёр дахин өссөн. Гэвч “Таймс”-ийн 2020 оны хоёрдугаар улиралд зар сурталчилгаанаас олж буй орлого нь 55 хувиар буурчээ. Жижиг, бие даасан мэдээллийн сайтуудын хандалт өсөж, төлбөртэйгөөр сурталчилсан нь үр дүнд хүрч буй судалгаа байна. Хамгийн их хандалт авч буй нийтлэлүүд нь шинжлэх ухааныг олон түмэнд ойртуулсан нийтлэлүүд, мөн редакторуудын нийтлэлүүд.
-Цар тахал сэтгүүл зүйд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Мэдээний уншилт өссөн ч зарим мэдээллийн хэрэгслүүд хаагдаж, энэ салбарт ажилчдын тоо урьд өмнө байгаагүйгээр буурч байна. Австрали Улсад өнгөрсөн таван сард гарсан цар тахлын дэгдэлтийн улмаас 100 гаруй сонин хаагдсан бөгөөд энэ нь тухайн улсыг мэдээний “цөл” болох аюулд хүргэж болзошгүй. Энэхүү нөхцөл байдалд хэвлэл мэдээллийн салбар тэсэж үлдэхийн тулд шинэ зам эрэлхийлэх, олох зайлшгүй шаардлага бий болж байна. Энэ нь эргээд уншигчдаасаа дэмжлэг аван гишүүнчлэлийн хөтөлбөр үүсгэн ажиллах зайлшгүй шаардлагатай болж байна.
-Бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цар тахалтай тэмцэхэд хэрхэн тусалж байна вэ?
-Дэлхий даяар аюултай нүүр тулан амьдарч буй энэ үед вирусийн тархалтаас сэргийлэх болон хэрхэн халдвараас сэргийлэх гэх мэт амин чухал мэдээллээр хангаж буй хэвлэл мэдээллийн үүрэг маш өндөр байна.
Мэдээллийн сайтууд олон нийтэд цар тахлын талаар мэдээллийг шуурхай, далайцтай хүргэх замаар ард иргэдийг аюулт тахлаас хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна
НҮБ, Засгийн газар гэх мэт үйл ажиллагааг толгойлж буй байгууллагууд худал мэдээллийн аюул занал нь цар тахлыг илүү тархаахад нөлөөлж буй гэж үзэж буй бөгөөд худал болон буруу мэдээлэл нь олон нийтийн сүлжээгээр вирус шиг хурдан тархдаг болохыг анхааруулдаг. Иран болон бусад хаалттай сэтгүүл зүйн салбартай орнуудад вирусийн тухай худал, ташаа мэдээлэл тархсаар амь насаараа хохирч мэднэ. Иран Улсад л гэхэд цар тахлаас метилийн спирт сайн хамгаалдаг гэдэг мэдээ сонсоод 728 хүн метилийн спирт уун хордож нас баржээ. Итгэж болохуйц мэдээллийн сувгаар зөв мэдээлэл авах нь шинэ уншигчдыг татах болон удаан хугацаанд оршин тогтнох үндэс бүрдүүлдэг билээ.
Гэсэн ч энэхүү цаг үед маш их сорилттой тулгарч буй бөгөөд энэ нь эргээд илүү дээр нийгмийг бүтээхэд, итгэж болох сэтгүүл зүйн түүхийн шинэ үеийг бүтээх эргэлтийн үе байж мэднэ хэмээн олон улсын шинжээчид үзэж байгаа аж.
| Цар тахлын үед сэтгүүл зүй ямар үүрэг гүйцэтгэж байна вэ |
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |