В.Зеленский Б.Жонсон нар уулзана
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британид хийж буй айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзаж, худалдааны гэрээнд гарын үсэг зурахаар болсон тухай BBC мэдээллээ. Ерөнхий сайд Борис Жонсон Украиныг үргэлж дэмжигч байснаа онцолж, тус улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэдгээ мэдэгдсэн билээ. Түүнчлэн Их Британи 10 жилийн хугацаатай 1.25 тэрбум фунтийн зээлийг Украинд олгохоор болжээ.
Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцлээ

АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн Ютагийн их сургуульд боллоо. Ардчилсан намын нэр дэвшигчийн штабаас санал тавьснаар мэтгэлцэгчид хоорондоо дөрвөн метрийн зайтай, хуванцар хаалтаар тусгаарлаж мэтгэлцсэн байна.
Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч, сенатч Харрис мэтгэлцээний үеэр Д.Трампын Засгийн газаар сүүлийн хагас жилд авсан арга хэмжээ Америкийн түүхэнд байгаагүй бүтэлгүйтэл, уналт гэсэн бол Майк Пенс цар тахлын үеэр авч буй арга хэмжээг үр дүнтэй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Арменид айлчилна
.jpg)
ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Арменид айлчлал хийнэ. Өнгөрсөн сарын 27-ний өдрөөс хойш Карабахт зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа энэ үед тэрбээр Арменийн эрх баригчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар хэлэлцэх юм.
Хонгконгийн идэвхтнийг шүүж эхэллээ

Хонгконгийн идэвхтэн, 19 настай Цан Чи Кинийг үймээнд турхирсан, олон нийтийн хэв журам зөрчсөн хэмээн шүүж эхэллээ. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр Чи Кин рүү цагдаа нар буудаж, шархдуулж байлаа. Шүүх хуралд ардчилсан үзлийг дэмжигч, идэвхтэн Жошуа Вонг ирж, Чи Кинийг дэмжихээ илэрхийлсэн юм.
| Дэлхийд өнөөдөр |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |