Замын-Үүд дэх ажлыг сайжруулах, хил дээр үүссэн гацаа саадыг арилгуулах зорилгоор НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх нарын нэр бүхий хүмүүсийг гурван сарын хугацаатайгаар томилсон. Засгийн газраас томилолт аван Монгол Улсын урд хил дээр ажиллаж буй Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуунаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд суманд үүссэн асуудлыг цэгцлэх, ачаа барааны бөөгнөрлийг бууруулах зорилгоор таныг гурван сарын хугацаатай томилсон. Ажлын явц ямар байна вэ?
-Нэн тэргүүнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэж байна. Тухайлбал, хилээр орох, гарах талд олон улсын стандартад нийцсэн ариутгалын байгууламж буюу хаалга хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд экспортын талын хаалгыг хийж, ашиглалтад оруулаад байна. Харин импортын хаалга энэ сарын 30-нд ашиглалтад орно. Байгууламжийн хувьд нэг тонн ариутгалын бодисоор 400 гаруй тээврийн хэрэгсэл ариутгах хүчин чадалтай. Мөн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 311 аж ахуйн нэгж, иргэнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлсэн. Ирэх сараас гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийнэ.
-Шалгалтаар ямар зөрчил илэрч байна вэ?
-Бид урд бөөгнөрсөн ачаа, барааг яаралтай татан авах чиглэлд анхааран ажиллаж байна. Хил гаалийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүний оролт, гаралт их байгаатай холбогдуулан хууль бус наймааг илрүүлж, зөрчил дутагдлыг арилган ажиллалаа. Тухайлбал, хүнсний ногоо тээвэрлэсэн машинаас барилгын материал гарах зэрэг хууль бус үйлдлүүд илрэх болсон. Мөн импортын мэдэгдлээсээ зөрүүтэй буюу дурдагдаагүй бараа бүтээгдэхүүнийг оруулах, гаргах зөрчил илэрч байгаа. Эдгээр хэрэг, зөрчлийг хуульд заасны дагуу шийдвэрлэж ажилласан. Өнгөрсөн сарын 24-ний өдөр “Ургац хүдэр” ХХК-ийн импортоор орж ирсэн Л.Цандэлэг уяачийн 10 морь импортын мэдэгдлээсээ зөрсөн. Тухайн мэдэгдэлд үржлийн 10 адуу гэж заасан бол хилээр орж ирсэн морины тав нь үржлийнх, үлдсэн нь зассан морь байсан. Иймээс хилээр нэвтрүүлэх боломжгүй таван адууг өнөөдөр Хятадын хил рүү буцаасан юм. Үүгээр зогсохгүй Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлийн шийдвэрээр стандартын шаардлага хангаагүй 504 шуудай буюу 12.6 тонн шар будааг устгалд оруулсан.

-Замын-Үүдийн мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц бүрэлдэхүүн үндсээрээ өөрчлөгдсөн үү?
-Манайх 101 албан хаагчтай. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хот руу 32 албан тушаалтныг хилийн бүсүүд рүү сэлгэн ажиллаж байна. Жишээлбэл, Сүхбаатар аймгийн боомтоос манайд зургаан албан тушаалтан ирж байгаа.
-Та БНХАУ-ын тал буюу Эрээн хотын Хорио цээрийн байгууллагатай биечлэн уулзаж, харилцан зөвшилцөлд хүрч чадсан уу?
-Хятадын хирио цээрийн байгууллагатай Замын-Үүдийн Мэргэжлийн хяналтын газар Сарс, гахайн мялзан зэрэг гоц халдварт өвчний үед мөрдөж ажиллах санамж бичгийн гэрээг 2014, 2017, 2018 онд гурван удаа байгуулсан байдаг. Санамж бичгийн хүрээнд хилээр зорчиж буй автомашиныг маш сайн халдваргүйжүүлдэг байсан юм билээ. Бид цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулж ковидын үед хэрхэн хамтарч ажиллах санамж бичгийн төслөө боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, хоёр тал ямар хариуцлага хүлээх тухай тусгаж, бэлтгэл ажил хийж байгаа гэсэн үг. Бид дэлхийн жишгийн дагуу хоёр тал санамж бичигт гарын үсэг зурж, хоёр талдаа хариуцлага хүлээж, хяналт тавьж ажиллана.
-Экспорт, импортын мэдэгдэл зөрүүтэй гэх зөрчлийн тухай та ярилаа. Тэгвэл огт мэдэгдэх хуудасгүй ачаа, бараа хэр их нэвтэрч байна вэ. Тухайлбал, хууль бус ан, агнуур, эд өлгийн зүйлс, үнэт эдлэл улсын хилээр гарах тохиолдол тогтмол гардаг шүү дээ?
-Намайг Замын-Үүдэд томилогдож ирснээс хойш энэ төрлийн хэрэг, зөрчил гараагүй. Харин гарал үүслийн бичиггүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 2000 хайрцаг үзэм тээвэрлэж явсныг илрүүлж, дээжийг нь шинжилгээнд явуулсан. Улмаар тус 16.5 тонн үзмийг улсын орлого болгосон.
.jpg)
-“Замын-Үүдийн жингийн пүү алдаатай заадаг”, “Иргэдийг жин дээр "шулж" байна” зэрэг тодруулж өгөхийн хүссэн гомдлуудыг иргэд манай редакцад ирүүлсэн байна. Та очоод энэ талаар мэдэв үү?
-Энэ асуудлаар тогтмол санал гомдол ирдэг. Иймээс тухайн дүү, жинг шалгуулах хүсэлтээ Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвд хүргүүлсэн байгаа.
-Засгийн газраас цөөнгүй үүрэг даалгавар, чиглэл өгсөн байх. Замын-Үүдэд ажиллах гурван сарын хугацаандаа хэрэгжүүлж чадахаар байна уу?
-Ганцхан намайг явуулаагүй. Бид багаараа ажиллаж байгаа. Тэгэхээр өргөн цар хүрээтэй асуудал. Бид ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг яаралтай ашиглалтад оруулах, үндсэн зорилготой ажиллаж байгаа. Анх томилогдож ирэхэд өдөртөө Монголын хилээс 70-80 гаруй авто машин гарч, 100 орчим автомашин орж ирдэг байсан. Одоогийн байдлаар ачаа эргэлт экспортод гарахдаа 86 автомашин, импортын хувьд 170 гаруй автомашин орж, гарч байна. Хэрвээ ачаа эргэлт сайжрах юм бол иргэдийн гар дээр очихдоо үнэ нь өсөж буй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг буулгах зэрэг давуу талтай. Замын-Үүд сумын ард иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцан ойлголцож хамтын хүчээр зүтгэж байна. Энэ олон хүний хөдөлмөр, хөлс хүч үр дүнд хүрэх байх аа гэж бодож байна.
| Л.Эрдэнэчулуун: "Ургац хүдэр” ХХК-ийн импортоор оруулж ирсэн Л.Цандэлэг уяачийн 10 морь импортын мэдэгдлээсээ зөрсөн |
|
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ…
2026-10-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-10-10 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-10 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-10-10 06:00:00
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |