Чингэлтэй дүүргийн задгай талбай

Чингэлтэй дүүргийн Дээд салхит орчим, Чингэлтэй уулын өвөрт Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор 2018 оны наймдугаар сард ашиглалтад орсон билээ. Энэхүү цогцолборын Хөлбөмбөгийн талбай нь зургаан эгнээ, 400 метрийн урттай гүйлтийн замтай. Мөн сагсан бөмбөг, гар бөмбөг, софт теннисний талбай, автомашины зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн юм. Та энэхүү талбайд очиж амралтын өдрөө спортоор хичээллэн өнгөрүүлэх боломжтой.
“Зайсан хилл” цогцолбор
.jpg)
Бидний танд санал болгох дараагийн нэгэн газар бол соёл амралтын “Зайсан хилл” цогцолбор билээ. Та энд ирснээр амралт чөлөөт цагаа гэр бүлийн хамтаар халуун дотно өнгөрүүлж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Хөл хорионы улмаас цогцолбор дотор байдаг тоглоомын төв, кино театр зэрэг ажиллахгүй боловч олон төрлийн хоол амтлан, номын дэлгүүр, үндэсний үйлдвэрлэгчдийн нэрийн дэлгүүрүүдээр хэсэх зэргийг нэг дороос авах бүрэн боломжтой.
Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн
.jpg)
23-р сургуулийн урд байрлах намуухан орчинтой энэ цэцэрлэгт хүрээлэнд өглөө, оройдоо хүний хөл үл тасарна. Амралтын өдрөөр намуухан орчинд ном уншиж суухыг хүсвэл Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнг зориорой.
Уулын нуур
.jpg)
Дэнжийн 1000-н гэр хороолол дунд байрлах Уулын нуурыг хүмүүс Ногоон нуур гэдэг нэрээр илүүтэй мэднэ.. Энэхүү нуур нь хотын төвөөс 4 км-ын зайтай орших бөгөөд хэрэв та амралтын өдрөөрөө зорьж очвол Улаанбаатар өөр нэгэн өнгө төрхийг харах болно. Сонирхуулахад “Уулын нуур” удахгүй хүүхдийн тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэнтэй болох гэж байгаа гэсэн шүү.
“Мишээл” хоолны гудамж

2020 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн манай улсын анхны хоолны гудамж юм. Амралтын өдөр бүр сонирхолтой хоолны өдөрлөгүүд болдог “Мишээл” хоолны гудамжаар коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан иргэн та үйлчлүүлэх боломжтой аж.
| Амралтын өдрөөр зочилж болох газрууд |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |