“Эргэлт” сэтгүүлийн энэ дугаарын “Ажлын ширээ” буландаа бид нэрт орчуулагч Ц.Цэнгэл, гадаадад суралцаж буй оюутнуудын төлөөлөл М.Дөлгөөн, Mongoliapress.mn мэдээллийн сайтын Ерөнхий редактор С.Уянга,сурагч Х.Бөртэ нарыг урин нэг ижил асуултад хариулт авлаа.
АСУУЛТ
Та овог, нэр, ажил, мэргэжил, ажиллаж буй газар, сурч буй сургууль, амьдарч буй улс, өөрийн онцлогоо товч бичиж үлдээгээрэй.
Та өөрийнхөө ажлын ширээг хэрхэн тодорхойлох вэ. Жишээлбэл, өмнө нь манай “Ажлын ширээ” буланд оролцож байсан зочид ширээгээ эмх цэгцтэй эсвэл замбараагүй байхад тухтай, дуртай, үр дүнтэй байдаг гэхчлэн тодорхойлж байсан юм л даа.
Энэ таны хэд дэх ширээ вэ. Өөрийн гэсэн ширээтэй байхын давуу талыг хэлж өгөөч?
Ажлын ширээн дээр тань он удаан жил тантай хамт байгаа зүйл бий юү. Үнэ цэнийн тухайд?
Цаг тутамд харж баймаар эсвэл ажлын шаардлагаар байнга “шагайдаг” зүйл тань юу вэ. Хэрвээ ном бол хэн гэж зохиолчийн ямар ном бэ?
Таны ажлын онцлог, үр дүнд ширээ нь хэрхэн нөлөөлж бас “тусладаг” вэ?
Ажлын ширээнээс тань “төрсөн” хамгийн том судалгаа, эсвэл бүтээлээ нэрлэж болох уу? (Энэ нь таны хувьд гэр бүлийнхэндээ бичсэн захидал, өөртөө зориулж хийсэн ямар нэг дурсгал ч байж болно)
“Эргэлт” сэтгүүлийн уншигчдад үнэт цагаа зориулсан танд баярлалаа
Цэрэнпунцагийн Цэнгэл.
Орчуулагч, геологич, тэтгэвэрт.
1. Шууд, дам аль ч утгаараа тохойг минь түшсэн буянтан гэмээр юм уу. Бусдад замбараа муутай л харагддаг байх. Өөрт бол гайгүй шиг.
2. Гал тогооны, том өрөөний, тохиолдлын, тэр ч бүү хэл жолооны хүрд гээд яривал ажлын ширээ надад олон байсан биз. Яг миний өөрийн бичгийн ширээ гэвэл анхных. Миний чин сэтгэлээсээ хүндэтгэж явдаг номын хүний хэрэглэж байсан эд л дээ.
3. Аавын минь хөөрөг, Ээжийн минь эрхи. Нэлээд хуучны, бас шинэвтэр хэдэн толь бичиг. Мөн эрхэмлэн хайрлаж явдаг улсын маань дурсгал, бэлэг.
4. Тайлбар толиуд. Хааяа л юу юм гэхээс үргэлж эргүүлж тойруулж байдаг гэвэл надад ширээний ном байхгүй.
5. Орчуулга гэх хуулан бичлэгээ энэ ширээн дээрээ л хийж суух.
6. Хэдэн муусайн орчуулга маань л гэнэ дээ.
Намайг энэхүү буландаа урьсан танай хамт олонд баярлалаа. Намайг Мөнхбатын Дөлгөөн гэдэг. Би 2009 онд сэтгүүлч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мэргэжлээрээ буюу маркетинг, PR-ын чиглэлээр таван жил гаруй ажилласан. Харин одоо дахин оюутан болоод Тайвань Улсын Тайжун хотод “Chaoyang University of Technology”-д бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Мэдээж Тайвань Улсыг сонгох хамгийн том шалтгаан нь бүх оюутан нь долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл, оюутнууд сурахын зэрэгцээ ажиллаж, амьжиргааны зардлаа болон сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх бүрэн боломжтой байдаг нь маш том давуу тал болж байна.
Миний хувьд амьдралд маш өөдрөг хандлагатай нэгэн. Хүний нутагт олон жилийн дараа дахин суралцана гэдэг үнэхээр амаргүй байгаа ч энэ цаг үеэ хайрлаж, одоо байгаадаа талархаж, хором мөч бүрээ бүрэн мэдэрч өнгөрүүлэхийг хичээж байна. Эргээд оюутны ширээний ард суух үнэхээр гоё бас адал явдал дүүрэн аялал шиг санагдаж байна.
1. Миний ширээ надад маш тав тухтай, орон зайтай байх нь чухал байдаг. Гол нь эмх цэгцтэй, хэрэглэгдэх зүйлс минь гарын ойр байх хэрэгтэй. Хичээлээ ч, ажлаа ч заавал ширээндээ сууж хийдэг учир миний ширээнд өөр хүн тухлахыг таашаадаггүй. Ялангуяа ширээн дээрх зүйлсийг минь оролдох, хөдөлгөхөд тун дургүй. Тиймээс би ажлын ширээгээ “Тав тух, эмх цэгц, хамтрагч” гэсэн гурван үгээр тодорхойлно.
2. Ерөөсөө тоолж байгаагүй юм байна. Ажиллаж байх үед бол магадгүй энэ миний найм дахь ширээ болох байх. Харин сурч байх хугацаанд гэж бодвол гурав дахь ширээ минь. Өөрийн ширээ гэдэг бол чиний хамгийн том орон зай шүү дээ. Бас намайг илэрхийлэх чухал зүйл гэж боддог. Миний өнөөдрийг хүртэлх амьдралын бүхий л сайхан, муухай, гунигтай, жаргалтай, баяр хөөртэй, хичээсэн өдрүүдийн минь бүх мэдрэмж энэ л ширээний ард надтай хамт байсан. Тиймээс миний одоогийн Дөлгөөний үр дүнгийн илэрхийлэл гэж боддог. Ширээтэй байх ийм л сайхан.
3. Он удаан жил хамт байсан гэхээс илүүтэй миний төлөвлөгөөний дэвтэр болон үзэг (бал) байх. Жил бүрийн арванхоёрдугаар сард ирэх жилийнхээ дэвтрийг авахдаа хамгийн жаргалтай байдаг хүний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл минь миний төлөвлөгч дэвтэр. Өдөр тутмын хийх зүйлээ тэмдэглэх, уулзалт, хичээлийн хуваарь гээд л миний бүхий л зүйл тэнд байдаг учраас. Мэдээж би үзэггүйгээр бичиж чадахгүй шүү дээ. Тиймээс хамгийн үнэ цэнтэй нь дэвтэр, үзэг хоёр минь.
4. Ажлын болон хичээлийн шаардлагаар байнга шагайдаг зүйл бол мэдээж миний төлөвлөгч дэвтэр болон Chatgpt. Асуух, мэдэх хэрэгтэй зүйл гарвал утсаа аваад л интернэт гэдэг их далайгаас асууж, мэдэж авдаг болсон шүү дээ. Харин өөрийгөө сэргээх, тархиа бага зэрэг амраах бол ширээний минь хажууд байнга байдаг пянз тоглуулагчдаа дуртай пянзаа тавиад, аялгуу, дуу сонсдог. Ном гэвэл заримдаа “Библи”-ийн хуудсуудыг эргүүлэх дуртай. Шашин гэхээс илүүтэй амьдралын маш том сургамж, суралцах, хэрэгжүүлэх олон зүйлийг тусгасан санагддаг. Бид бүгд төгс биш шүү дээ. Тиймээс сэтгэл санаа ямар ч нөхцөлд байсан ширээний номоо нээгээд уншихад яагаад ч юм яг л надад зориулж хэлээд байгаа юм шиг, тухайн мөч бүхэнд минь таараад байгаа мэт хариултаа олж авах шиг санагддаг. Тиймээс ширээний ном бол “Чиний сайн найз шүү” гэж хэлмээр байна. Найзлахад хамгийн итгэлтэй, сайн зөвлөгч, бас сайн сонсогч, хэхэ. Тиймээс ширээний номтой байх нь маш чухал.
5. Ширээнийхээ ард суугаад л бүхнийг хийж байна. Миний амьдарч буй байр жижигхэн, нэг хүний өрөө гэж ойлгож болно. Оюутны дотуур байр шиг бүх өрөөнд суурилуулсан нэгэн жигд ширээ болон тавилгатай. Тиймээс энэ л ширээн дээрээ би хичээлээ хийнэ, хөгжим сонсонгоо өглөөний цайгаа ууна, кино үзэж уйлна, дуулна, инээнэ, гэр бүлийнхэнтэйгээ интернэтээр ярина, төлөвлөгөө гаргаж, аялал зугаалгынхаа дүрс бичлэгээ мөн л энэ ширээнийхээ ард суугаад эвлүүлж, янзална гээд бодохоор миний бүхий л зүйлд хамгийн том тусыг хүргэж байгаа биз дээ.
6. Урлаг уран сайханд дуртай болоод ч тэр үү өөртөө зориулж үзсэн тоглолтынхоо тухай болон дурлаж сонсдог уран бүтээлийнхээ талаар бичиж хадгалдаг. Мөн дурсамж болгон хийдэг өөрийнхөө влогоо эвлүүлж оруулдаг даа. Яг одоогийн нөхцөл байдалд бол төгсөх дипломын судалгаагаа хийж байгаа.
Сүрнээ овогтой Уянга. Сэтгүүлч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлсэн. Ийн өдөр тутмын сонины гал тогоонд 12 жил “чанагдаад” өнгөрсөн намраас Монголын анхны мультмедиа агентлаг Mongoliapress.mn мэдээллийн сайтад Ерөнхий редактороор ажиллаж байна. Цаасан сониноос цахим сайтад ажиллахад сонирхолтойгоос гадна хурд, хүч сорьж байна.
1.Миний ажлын ширээ замбараагүй талдаа. Ихэндээ л нэрийн хуудас, тэмдэглэлийн дэвтэр, бал, цаас хөглөрч байдаг. Сэтгүүлчийн ажлын онцлогоос шалтгаалаад гэнэт хэн нэгэн рүү холбогдох, утсаар ярингаа бичиж тэмдэглэх хэрэгцээ их гардаг. Мөн санаагаа мартаагүй дээрээ бичиж авах, хүнтэй ярилцах зэргээр тэмдэглэлийн дэвтрийг өдөр тутамдаа хэрэглэдэг болохоор заримдаа нэгэн зэрэг хэд хэдэн дэвтэр эхлүүлчихдэг сул талтай. Тиймээс тэднийгээ нэг дор ширээн дээрээ тавихаас аргагүй шүү дээ. Бас ширээн дээрээ багадаа 3-4 аяга, усны сав байлгадаг. Энэ нь нэг талаасаа таалагдсан аягандаа кофе уух мэдрэмжийг өөртөө авч, тэр хэрээрээ аяганд их ач холбогдол өгдөгтэй минь холбоотой байх. Мөн уншихаар төлөвлөсөн зүйлсээ мартахгүйн тулд гартаа, нүдэндээ ойрхон байлгахыг чухалчилдаг нь ширээг маань эмх замбараагүй харагдуулдаг. Тиймээс жил ирэх тусам ширээгээ томруулмаар санагддаг болсон.
Харин ширээн дээрээ элдэв янзын сувенир тавих дургүй. Зөвхөн ном, дэвтэр, бичиг цаасан дунд л суух дуртай. Яагаад ч юм цэмцийсэн ямар ч илүү дутуу цаасгүй ширээ тухгүй санагддаг. Тийм ширээн дээр өөрийнхөө хүслээр ажиллаж чадахгүй, “толгой”-ноос юм гарахгүй юм шиг санагддаг.
Сүрнээ овогтой Уянга. Сэтгүүлч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлсэн. Ийн өдөр тутмын сонины гал тогоонд 12 жил “чанагдаад” өнгөрсөн намраас Монголын анхны мультмедиа агентлаг Mongoliapress.mn мэдээллийн сайтад Ерөнхий редактороор ажиллаж байна. Цаасан сониноос цахим сайтад ажиллахад сонирхолтойгоос гадна хурд, хүч сорьж байна.
Миний ажлын ширээ замбараагүй талдаа. Ихэндээ л нэрийн хуудас, тэмдэглэлийн дэвтэр, бал, цаас хөглөрч байдаг. Сэтгүүлчийн ажлын онцлогоос шалтгаалаад гэнэт хэн нэгэн рүү холбогдох, утсаар ярингаа бичиж тэмдэглэх хэрэгцээ их гардаг. Мөн санаагаа мартаагүй дээрээ бичиж авах, хүнтэй ярилцах зэргээр тэмдэглэлийн дэвтрийг өдөр тутамдаа хэрэглэдэг болохоор заримдаа нэгэн зэрэг хэд хэдэн дэвтэр эхлүүлчихдэг сул талтай. Тиймээс тэднийгээ нэг дор ширээн дээрээ тавихаас аргагүй шүү дээ. Бас ширээн дээрээ багадаа 3-4 аяга, усны сав байлгадаг. Энэ нь нэг талаасаа таалагдсан аягандаа кофе уух мэдрэмжийг өөртөө авч, тэр хэрээрээ аяганд их ач холбогдол өгдөгтэй минь холбоотой байх. Мөн уншихаар төлөвлөсөн зүйлсээ мартахгүйн тулд гартаа, нүдэндээ ойрхон байлгахыг чухалчилдаг нь ширээг маань эмх замбараагүй харагдуулдаг. Тиймээс жил ирэх тусам ширээгээ томруулмаар санагддаг болсон.
Харин ширээн дээрээ элдэв янзын сувенир тавих дургүй. Зөвхөн ном, дэвтэр, бичиг цаасан дунд л суух дуртай. Яагаад ч юм цэмцийсэн ямар ч илүү дутуу цаасгүй ширээ тухгүй санагддаг. Тийм ширээн дээр өөрийнхөө хүслээр ажиллаж чадахгүй, “толгой”-ноос юм гарахгүй юм шиг санагддаг.
2.Ажлын ширээ бол яг өөрийнхөө сонирхолд тохирсон орон зайг бүрдүүлжг тэндээ тухлах маш онцгой бүс шүү дээ. Энэ орон зайдаа ажиллаж, ширээгээ дэрлээд дугхийж, хооллож, хөгжим сонсож, кино үзэж болно. Миний хувьд яг албан ёсоор “Уянгаагийнх шүү” гэж өмчлөөд суусан хоёр дахь ширээ минь энэ. Түүнээс оюутан байхдаа түр ажилласан, дадлага хийдэг байхдаа хэдэн сар суусан ширээнүүд бол бий. Тэр дунд нэгэн мартагдашгүй ширээ бий. Оюутан байхдаа Монголын сэтгүүлчдийн эвлэлийн дэргэд ажилладаг “Оюутан сэтгүүлч” клубын ерөнхий зохицуулагч хийдэг байлаа. Өдөр болгон шуудангаас сонин зөөдөг, эвлэлийн байранд дуртай цагтаа очиж, ном уншиж өнжинө. Бараг албан ёсны ажилчдаас нь их цагийг эвлэлийн байранд өнгөрүүлсэн дээ. Тэгэхээр миний ажлын анхны ширээ МСНЭ-ийн номын өрөөний “булан” байсан. Тухайн үед МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч Тугалхүүгийн Баасансүрэн, Нарийн бичгийн даргаар шилдэг редактор Я.Сумьяа багш ажиллаж байсан. Багш маань олон оюутныг МСНЭ-ийн байранд урьж, номонд шимтүүлж, мундаг сэтгүүлчидтэй танилцуулсан даа. Тэр үеийг бодохоор үнэхээр аз завшаантай ховорхон мөч санагдаж, багшдаа үргэлж талархдаг.
3.Номнуудаа л “чирээд” явах дуртай. Тэр дундаас хамгийн үнэ цэнтэй нь Хөдөлмөрийн баатар, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ багшийн “Ээж бидэн хоёр”. Энэ номыг оюутан байхад багш хичээлийн үеэр манай ангийнханд бэлэглэж байсан юм. Түүнээс хойш 15-16 жил “Ээж бидэн хоёр”-оос салаагүй. Сүүлд дахин хэвлэгдэхэд нь бас олж авсан. Ер нь багшийг номоо хэвлүүлэх болгонд манай ангийнхан гэрт нь очиж, өөрийнх нь гараас хүн нэг бүрд зориулсан үг бичүүлж авдаг байлаа. Байсхийгээд л багшийнх руу очицгооно. Гэхдээ одоо багшийн номнууд ховордсон болохоор гэртээ аваачаад тавьчихсан. Гарт ойрхон газар тавьчихаад байсхийгээд сөхөж харах дуртай. Багш бидэнд хичээл заахдаа “Сэтгүүлч мэргэжлийг хүн чанартай, сайхан сэтгэлтэй хүн л жинхнээр л авч явдаг” гэж байнга хэлдэг байсныг үргэлж тод санадаг.
4.Ширээний ном гэвэл мэдээж дээр хэлсэнчлэн Х.Цэвлээ багшийн “Ээж бидэн хоёр”, “Сониндумаа” мөн үе үеийн сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн номуудыг нэрлэнэ. Боломж л гарвал энд тэндээс нь ч хамаагүй өөрт таалагддаг хэсгээ унших дуртай. Эдгээр номоос яаж ийм уран тансаг үгээр илэрхийлдэг байна аа гээд урам зориг авдаг. Ажлын шаардлагаар байнга “шагайдаг” гэвэл тэмдэглэлийн дэвтэр, нэрийн хуудасны сав юм даа. Ер нь их мартамхай учраас тэмдэглэлийн дэвтрийг бол байсхийгээд л “шагайж”, бичиж тэмдэглэснээ харж сэргээдэг дээ.
5.Бүх зүйлийг нэг дор харж төлөвлөх боломжийг ажлын ширээ маань олгодог. Ажлыг нэг нэгээр нь биш, зэрэг амжуулахыг чухалчилдаг “буруу” дадал зуршилтай над шиг хүний хувьд ажлын ширээгээ газрын зураг гэж төсөөлбөл том дүр зургаар нь багцалж хардаг гэх юм уу. Мөн нэг зүйлд баригдахгүйгээр чөлөөтэй сэтгэхэд тусладаг гэж боддог. Гараа “хөдөлгөхөд” л бүх зүйл ширээн дээр ил байж байвал амар байдаг.
6. Миний амьдралын ихэнх цаг хугацаа ажлын ширээн дээр өрнөдөг. Зөвхөн бичихээс гадна дуу сонсох, кино үзэх, хоол идэх гээд чөлөөт цагаа ч ажлын ширээнээсээ холдохгүйгээр өнгөрүүлдэг. Шинэ санаа, этгээд бодол бүхэн минь ажлын ширээн дээрээс төрдөг дөө. Бас “Гэрийнхэндээ цаг зарцуулах юм сан, ууланд алхая, дасгал хөдөлгөөн хийе” гэсэн бодол, төлөвлөгөө минь хүртэл ажлын ширээн дээр “төрж” байдаг. Гол нь энэ бүхнээ биелүүлэхийн тулд сүүлийн үед ажлын ширээнээсээ жаахан эрт салж, бүр болохгүй бол “хүч”-ээр зугтахыг оролдож байгаа.
Сайн байна уу. Хүрэлбаатарын Бөртэ байна. Би Их засаг лицей сургуульд 10 дахь жилдээ сурч байгаа ахлах ангийн сурагч.
1.Миний ширээ бол надад хэрэгтэй бүх юмыг багтаадаг, дотнын найз минь.
2. Аав, ээж хоёрын надад зориулж хийлгэж өгсөн хоёр дахь ширээ. Өөрийн гэсэн ширээтэй байх нь зөвхөн хичээл гэлтгүй гар урлал хийх, зураг зурах, хэн нэгэнд зориулж ямар нэг дурсгалын зүйл бүтээх гээд олон давуу талтай. Гэхдээ өөрийн гэсэн ширээгүй байсан ч зүгээр дээ. Би өмнө нь өөрийн гэсэн ширээгүй л байсан. Тэр үед манайх ганцхан ширээтэй, түүн дээр гэр бүлийнхэн маань бүгд өөр өөрийн юмаа хийгээд болоод л байдаг байсан.
3. Гэр бүлийн жаазтай зураг, найзуудын маань бэлэглэсэн бэлэг, дурсгалын зүйлс, мөрөөдлийн самбар, миний хэдэн дэвтэр, ном гээд ширээтэй, юутай хээтэйгээ бүгд л үнэ цэнтэй.
4. Зохиолч Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод”, Ц.Анударийн “Зүрхээ сонсдог тархи” гэсэн хоёр ном миний ширээний гол “тавилга” гэх үү дээ. Байнга уншаад байдаггүй ч хэзээ ч уншихад бэлэн, ил байж л байх нь надад тухтай байдаг.
5. Даалгавраа хийгээгүй, залхуурсан үед миний өрөөний хамгийн том тавилга нь ширээ юм шиг, эсвэл над руу “Даалгавраа хийхгүй юм уу” гээд хараад байгаа ч юм шиг санагддаг. Тэгээд л ширээнийхээ ард суудаг даа.
6. Өдрийн тэмдэглэл бичих нь одоогоор миний хамгийн чухал бүтээл юм уу даа.
Тэдний гуниг, баяр, амжилтыг хуваалцдаг "АЖЛЫН ШИРЭЭ" |
|
2025-08-21 17:28:17
2025-08-21 16:46:45
2025-08-21 16:26:31
2025-08-21 15:52:04
2025-08-21 15:10:00
2025-08-21 14:57:13
2025-08-21 13:54:52
2025-08-21 13:16:38
2025-08-21 12:25:23
2025-08-21 11:23:41
2025-08-21 10:49:41
2025-08-21 10:44:08
2025-08-21 09:35:02
2025-08-21 09:07:53
2025-08-21 08:57:01
2025-08-21 08:10:26
2025-08-21 07:20:00
2025-08-21 07:10:00
2025-08-21 07:00:00
2025-08-21 07:00:00
2025-08-21 07:00:00
2025-08-21 07:00:00
2025-08-21 07:00:00
2025-08-21 07:00:00
2025-08-21 06:00:00
2025-08-21 06:00:00
2025-08-20 16:15:29
2025-08-20 15:25:13
2025-08-20 14:40:31
2025-08-20 14:09:34
2025-08-20 12:58:56
2025-08-20 12:43:30
2025-08-20 12:42:55
2025-08-20 12:31:07
2025-08-20 11:17:13
2025-08-20 11:07:36
2025-08-20 10:05:51
2025-08-20 09:51:44
2025-08-20 09:20:17
2025-08-20 09:07:30
2025-08-20 08:10:42
2025-08-20 07:20:00
2025-08-20 07:10:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
2025-08-20 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |