Сайн уу, миний хөөрхөн ээж ээ.
Тандаа мартын 8-ны мэнд хүргэе. Хамт байсан бол хамтдаа гулгаж, таны хийсэн амттай банштай цайг нь уугаад сууж байхгүй юу. Одоо хамт байхгүй байгаад, өвдөхөд нь асарч чадахгүй байгаад уучлаарай, ээж ээ. Охин нь удахгүй их зүйл сураад очно оо. Тэгээд таны санааг зовоохгүй сайхан амьдрах болно оо.
Би тандаа маш их хайртай шүү. Бас хайртай шигээ таны охин болж төрсөндөө их баярладаг. Хүн хэрвээ төрөхдөө ээжийгээ сонгож болдог байсан бол би таны л охин болж төрнө. Ундаак бид хоёр жаахан байхаасаа л таныг баярлуулахыг их хүсдэг байсан. Таны инээхийг, жаргалтай байхыг харах надад хамгийн гоё байдаг. Олон жил хоёр охиныгоо өдий зэрэгт хүргэх гэж маш их хичээж, өөрийгөө дандаа л хойш тавьсаар ирсэн. Тийм болохоор таныг одоо өөрийгөө илүү их хайрлаж, нэгт тавьж байгаасай гэж хүсэж байна. Дүү бид хоёрын хэмжээлшгүй их, сайхан хайраар өсгөж хүмүүжүүлсэнд баярлалаа, ээж. Хүн өөрөө ээж болчихоороо ээжийгээ илүү их ойлгодог гэж үнэхээр үнэн юм байна. Өөрийгөө таны оронд бодож үзэхээр таныг илүү их хайрлах сэтгэл төрөөд байдаг юм. Бидэнд олон хэцүү зүйл тохиолдож байсан. Тэр болгонд та дандаа л хүчтэй, ухаантай байдаг. Таныг миний хажууд байгаа гэж бодохоор зоригтой, бардам, юуг ч хийж чадах юм шиг өөртөө итгэлтэй болоод байдаг. Яагаад гэвэл, та намайг жаахан байхаас л бүх л үед дэмждэг байсан болохоор юу ч болсон намайг дэмжих, миний талд зогсох хүн байгаа гэж бодогдоод цаанаасаа л далжигнаад байдаг юм.
Тийм болохоор та биеэ сайн бодоод олон жил миний хажууд байгаарай, ээж ээ. Одоо надад бурхан байна уу, нар, сар, од юу байдаг юм бүхнээс хүсэх ганц л зүйл байдаг. Миний ээжийг эрүүл, саруул урт удаан наслуулж өгөөч гэхээс өөр хүсэл байхгүй ээ. Харин танаас гуйх зүйл гэвэл намайг биш, дүүг ч биш өөрийгөө хайрлаарай. Хоёр охин нь удахгүй ээжийнхээ ачийг хариулна аа.


Хайртай шүү, миний сайхан ээж ээ.
Үнсье, сайхан баярлаарай.
Сайн сууж байгаарай ээж ээ. Охин У.Уянгаас нь.
| ЖҮЖИГЧИН У.УЯНГЫН ЭЭЖДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ |
|
ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУДЫН ЗАЛГАМЖЛАГЧ
2026-11-20 14:48:36
С.БЯМБАЦОГТ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэнэ
2026-11-20 13:51:25
Монголын хөрөнгө оруулалтын “Сингапур-2026” форум амжилттай боллоо
2026-11-20 13:02:53
Монгол, ОХУ-ын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэв
2026-11-20 12:37:33
ТЭР...
2026-11-20 11:37:24
У.Сүрэнжав дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа
2026-11-20 11:28:59
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 11:26:36
Ахмад бадминтончид Азийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-20 11:10:00
ХАМТ АРХИ УУЖ БАЙСАН ЭРЭГТЭЙНХЭЭ ТОЛГОЙГ ГОЛЫН УСАНД ДҮРЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨСӨН ЭМЭГТЭЙД ЕСӨН ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-11-20 09:46:19
Пара таеквондо-гийн дэлхийн аварга өнөөдөр эхэллээ
2026-11-20 09:20:32
АРДЧИЛСАН НАМД АЛГА ТАШЪЯ...
2026-11-20 09:00:00
Б.АЛТАНТУЯА: ХЭҮК-ЫН ГИШҮҮНД ХЭНИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭ ШИЙДЭХЭЭСЭЭ ӨМНӨ ОЛОН НИЙТИЙГ СОНС
2026-11-20 08:00:00
Элчин сайд Д.Мөнхтөр Итгэмжлэх жуух бичгээ барив
2026-11-20 07:30:00
Өмнөд Солонгосын Үндэсний эрүүл мэндийн даатгалын албатай хамтарч ажиллана
2026-11-20 07:20:00
Итали Улсад “Монголчуудын ертөнц Ил хаант улс ба Персийн урлаг” үзэсгэлэн гарна
2026-11-20 07:10:00
2026-11-20 07:06:00
О.ТЭРГЭЛ: ХҮМҮҮСИЙН ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВЬЖ ҮЗЭЖ ДҮРЭЭ БЭЛДДЭГ
2026-11-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |