
Люцила де Мариа Годой Алкаяга 1889 оны дөрөвдүгээр сарын 7-нд Чилийн Викуна хотод төрсөн. Чилийн зохиолч, яруу найрагч, сурган хүмүүжүүлэгч, дипломатч бөгөөд 20-р зууны эхний хагасын хамгийн шилдэг сэхээтнүүдийн нэг юм. Түүний бүтээлүүд хүүхэд, эх орондоо хайр, хүндэтгэл илэрхийлэхэд чиглэгдсэн байдаг. 1933 онд Испанийн нийслэл дэх өөрийн улсын консулаар ажиллаж байсан бөгөөд энэ үе шатанд Чили улсын төлөөлөгч, элчин сайдаар Европ, Америк дахь хэд хэдэн улс орноор аялсан байна. Яруу найрагч хорин жилийн турш нутаг орноосоо гадуур амьдарчээ. Габриела Мистрал нь Латин Америкийн үзэл санаатай холбоотой яруу найргийн бүтээлийн чанар, утга санааны төлөөх 1945 онд утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн юм.

Америкийн органик химич Мелвин Калвин Мелвин Калвин 1911 оны дөрөвдүгээр сарын 8-нд төржээ. Калвин Мичиганы Уул уурхай, технологийн коллежид суралцах тэтгэлэг авч, 1931 онд шинжлэх ухааны бакалавр болсон байна. Дөрвөн жилийн дараа Миннесотагийн их сургууль иод, бромын электрон хамаарлын тухай диссертацынх нь төлөө түүнд химийн ухааны докторын зэрэг олгосон юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Калвин 1941-1944 онд Үндэсний батлан хамгаалахын судалгааны зөвлөлд, 1944-1945 онд ажилласан. Энэ хугацаанд эрдэмтэн аж үйлдвэрийн үйлдвэрлэлд хэрэглэх, хүчилтөрөгч авах боломжгүй газруудад гагнуур хийх үед агаар мандлаас цэвэр хүчилтөрөгч авах аргыг боловсруулсан нэгэн. Тэрбээр 1961 онд Калвин химийн салбарт Нобелийн шагналыг хүртсэн.

Жон Хикс нь 1904 оны дөрөвдүгээр сарын 8-нд Английн Warwick-д төрсөн. 1926-1935 онд Хикс Лондонгийн улс төр эдийн засгийн сургуульд багш. Хикс анхандаа хөдөлмөрийн эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд үйлдвэрлэлийн хамаарлын хүрээнд дэскриптив ажил хийдэг байжээ. Мөн тэрбээр хөдөлмөрийн эдийн засагаар ажиллаж байх хугацаандаа “The Theory of Wages” (Цалингийн онол) бүтээлээ туурвисан бөгөөд уг бүтээл нь одоог хүртэл хөдөлмөрийн эдийн засагт чухалд тооцогддог. 1938-1946 онд тэрбээр Манчестерийн их сургуульд ажиллах хугацаандаа гол бүтээл болох сайн сайхан байдлын экономиксоо туурвисан. Хиксийн макроэкономиксд оруулсан хамгийн том хувь нэмэр нь Хикс-Хансен IS-LM загвар бөгөөд уг загвар нь Жонн Майнард Кейнсийн онолын тайлбарыг загварчилсан байдаг. Энэхүү загвар нь мөнгө, хэрэглээ, хөрөнгө оруулалт гурвын тэнцвэрээр эдийн засгийг тодорхойлдог юм. Хикс өөрөө уг онолыг тодорхойлоогүй ч тайлбарыг нь 1980 онд хэвлүүлсэн бөгөөд Кейнсийн орхигдуулсан тодорхой бус байдалтай холбогддог чухал аргументүүдийг дэвшүүлсэн. Тэрбээр 1972 онд “ерөнхий тэнцвэрийн онол болон сайн сайхан байдлын онол” бүтээлээрээ эдийн засгийн салбараас Нобелийн шагнал хүртсэн.

Тобиас Мишель Карел Ассер 1838 оны дөрөвдүгээр сарын 28-нд төржээ.Тэрээр Голландын төрийн зүтгэлтэн, дипломатч, хуульч байв. Тэрээр 1875 онд Голландын Гадаад хэргийн яамны хуулийн зөвлөх, 1893 онд тус улсын төрийн захиргааны төв байгууллага болох зөвлөлийн гишүүн. 1898 оноос Улсын хуулийн комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. Тэрбээр 1904 оноос насан өөд болтлоо Засгийн газрын бүрэлдэхүүнгүй сайдаар ажилласан байдаг.
Мөн Амстердамын еврей нийгэмлэгийн идэвхтэй гишүүн байсан гэгддэг. 1900-1904 онд гэр бүлийн эрх зүйн олон улсын шүүхийн дүрэм, гэрлэлт, гэр бүл салалт, насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалах гэх мэт хууль тогтоомжийг боловсруулсан гарсан. 1911 онд Альфред Фридтэй хамт Гааг дахь Олон улсын арбитрын шүүхийг байгуулахад үүрэг гүйцэтгэж Нобелийн энх тайвны шагналын хүртсэн юм.
| Дөрөвдүгээр сард төрсөн дөрвөн Нобелийн шагналтан |
|
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-07 23:46:40
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |