-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Ice Alaska 2026” тэмцээнд шүүгчээр ажилласан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу өмнө шүүгчээр ажиллаж байсан уу?
-Дэлхийн хамгийн чансаа өндөртэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Миний хувьд наймдах удаагаа олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнийг шүүж байна. Анх удаа “Ice Alaska 2026” тэмцээнд шүүгчээр ажиллаа.
.jpg)
-Тэмцээнд хэдэн улсын уран бүтээлчид оролцсон бол тэд бүтээлээрээ юу илэрхийлэхийг зорьсон юм шиг санагдсан бэ?
- Дэлхийн аваргын тэмцээн гурван төрөлд болдог. Арван блок мөсөөр дөрвөн уран бүтээлч хамтарч уран бүтээл хийдэг. Нийт зургаан өдөр үргэлжилдэг тус төрөлд найман улсын 11 баг оролцож тэргүүн байрт Филиппин Улсын баг тэргүүлж Монголын баг дэд байрт шалгарсан. Хоёр мөсөн блокийн тэмцээн хоёр уран бүтээлчийн багийн тэмцээн, үүнд есөн орны 23 баг өрсөлдөж, Монголын маань баг алт, мөнгөн медаль хүртлээ.
-Дэлхийн мөсөн урлалын аварга шалгаруулах тэмцээнд таны хувьд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ. Энэ жилийн мөсний баярын онцлог нь юу байв?
-25 жил мөсөн сийлбэр урлаж, олон улсын тэмцээн, фестивальд оролцож байна. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээн маш хүйтэн цаг агаарын нөхцөлд боллоо. Яг тэмцээний үеэр ингэж хүйтэрсэн гэж зохион байгуулагчдын зүгээс ярьж байна. Өдөртөө -29-өөс -40 хэмийн хүйтэнд боллоо. Энэ хүйтэнд мөсөөр бүтээл урлана гэдэг уран бүтээлчдийн хувьд ур чадвараас гадна тэвчээр шаардаж байдаг. Орон орны уран бүтээлчид өөрсдийн арга техник тохирсон багажтай байдаг. Монголчууд ч өөрсдийн онцлогт тохирох төхөөрөмж, арга барилаар бүтээлээ урладаг.
.jpg)
-Тэр дундаа Монгол оролцогчдын онцлог нь юу байв?
-Монголын мөсөн сийлбэрчид 2006 оноос хойш дэлхийд гарч, олон улсад танигдаж эхэлсэн. Түүнээс өмнө Нийслэлийн мөсөн хотхон, цас, мөсний баярт зориулсан уран бүтээлүүдийг хийдэг байсан туршлагатай. Монголын мөсөн сийлбэрчид чадвараараа дэлхийн шилдгүүдийн эхний гуравт эрэмбэлэгдэж байдаг. Миний хувьд Харбинд олон улсын тэмцээнд оролцож, хоёрдугаар байрт орсон. Ер нь л Монголын тамирчид эхний байруудад шалгардаг, зарим тохиолдолд эхний гурван байранд дараалан шалгарсан түүх ч бий.
-Мөс ашиглан бүтээл хийхэд хэцүү зүйл нь юу байдаг вэ. Нэг унахад л хагарч мэдэх хэврэг шүү дээ?
-Хэт хүйтэнд догшин материал шүү. Хүйтэнд багаж ороход хэцүү амархан хугарна, хагарна, цууралт үүснэ. Хэт дулаахан байвал багаж зуураад сийлбэрлэх хэцүү. -10-15 хэмийн хүйтэнд мөсөөр баримал хийхэд хамгийн тохиромжтой.
-Хүч хөдөлмөр, ур ухаанаа гарган бүтээсэн мөсөн хотхон, баримал хийж дуусчхаад харах үед ямар мэдрэмж авдаг вэ?
-Хийсэн бүтээл, мөсөн ертөнцөө харах үед сэтгэл дүүрэн сайхан байдаг. Тэр тусмаа хүмүүс бидний хийсэн бүтээлийг харж, тэндээс аз жаргал мэдэрч байгааг харах хамгийн сайхан байдаг даа. Мөсөн баримлыг минь хайрлаж, сайхнаар хүлээж авдаг хүн бүртээ талархдаг.
-Таны хувьд хэзээнээс уран сийлбэрчээр ажиллаж байгаа вэ. Онцлох уран бүтээлүүдээсээ дурдахгүй юу?
-Олон бүтээл бий. Гэхдээ тэмцээнд зориулж бүтээсэн бүтээлээс илүү захиалгат, төслийн ажлууддаа дуртай. Цаг хугацаа шахуу биш учраас илүү нарийн сийлбэр хийж, чадвараа гаргаж чаддаг.
- Таны дараагийн зорилго төлөвлөгөө, мөрөөдөл юу вэ?
-Монголд хоёрдох жилдээ зохион байгуулагдсан “Мазаалай” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнээ үргэлжлүүлэн явуулах зорилго бий. Монгол Улсдаа цас, мөсөн сийлбэрийнхээ урлагийг илүү хөгжүүлж, хүмүүст таниулахыг хүсдэг.
| Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |