инстаграм: hshmgnhrhn
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, намайг Эрдэнэсүрэнгийн Ирмүүнзаяа гэдэг. Одоо 26 настай БНСУ-д Архитектораар ажиллаж, амьдардаг.
-БНСУ-д архитектораар сурч, ажиллаад хэр удаж байгаа вэ. Анх яагаад тус улсыг зорьж сурахаар шийдсэн бэ?
-Архитектораар таван жил сурч, төгсөөд ажиллаад жил болж байна. Анх БНСУ-ыг зорьсон нь Техник технологи барилгын хөгжил нь дэвшиж яваа улс гэж дүгнэсний үндсэн дээр ирж сурахаар шийдсэн.
-БНСУ дахь архитектурын компанийн ганц монгол ажилтан гэсэн. Ямар байдаг вэ, гадаад ажилтан учраас эх орныхоо нэрийг сайнаар гаргахын тулд бүр их хичээдэг байхдаа?
-Хамгийн анх “Монгол архитектор шинэ ажилтнаар орж ирнэ” гэсэн мэдээ компанид тарахад бусад солонгос ажилчид маш өндөр хүлээлт тавьж, хүлээсэн гэдгийг компанидаа орж ирсний дараа олон хүнээс сонссон. Өмнө нь гадаад хүмүүс ажилд орох хүсэлт явуулсан ч огт авдаггүй байсан учраас хүмүүст “Яг ямар чадвартай болоод энэ удаад авахаар шийдсэн юм бол” гэсэн асуулт үүсгэсэн байсан. Мэдээж тэрийгээ дагаад маш их хариуцлага ирсэн. Надад итгэсэн олон хүний итгэлийг алдахгүй гэсэн бодол, зорилготойгоор өдөр бүр хичээж ажилладаг даа.

-Яагаад архитектор болохоор шийдсэн бэ. Тус мэргэжлийн юу нь таны сэтгэлийг татсан юм бэ?
-Архитектур бол урлагийн мэдрэмж, инженерчлэл, нийгмийн хэрэгцээ хүний сэтгэл хөдлөлийг нэг орчинд багцалж бүтээдэг. Хүн төрөлхтний салшгүй нэг хэсэг болох орон зайг би өөрийн гараар бүтээх боломжтой гэдэг нь миний сэтгэлийг хамгийн татсан даа.
-Сүүлийн жилүүдэд “Зайгүй олон барилга л баригдаад байна” гэсэн шүүмжлэл харагддаг шүү дээ. Тэгвэл залуу архитекторын хувьд үүн дээр ямар бодолтой байдаг вэ. Монголчуудын хувьд барилга барихдаа юу дээр илүү их анхаарах хэрэгтэй вэ?
-Миний хувьд барилга олон байх нь өөрөө асуудал биш, харин ямар төлөвлөлттэй, ямар орчинд, юунд чиглэсэн барилга вэ гэдэг нь хамгийн чухал гэж боддог. Монгол Улс хүн амын тоотойгоо харьцуулахад орон сууц, ялангуяа орон сууцын зориулалттай барилга харьцангуй их баригдаж байна. Гэтэл тэдгээрийг дагасан зам, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ зэрэг хотын суурь дэд бүтэц хангалттай хөгжөөгүйгээс иргэдийн амьдрах орчинд дарамт үүсдэг. Тиймээс цаашид зөвхөн орон сууц барихаас илүү зам, хотын дэд бүтэц, нийтийн орон зайд илүү анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
-Хэзээ мэргэжлээрээ хамгийн их бахархаж, архитектор болсондоо талархаж байв?
-Миний гар бие оролцсон барилга байгууламж нүдэн дээр суурь нь тавигдаад баригдаж дуусах, дотор нь хүмүүс алхаж, амьдрал өрнөж байхыг харах л архитектор байхын гол хүчин зүйл, ажлаа урамтай хийх шалтгаан нь болдог байх.

-БНСУ-ын архитектурын салбараар Монголдоо авч хэрэгжүүлэхийн хүсдэг сайн бодлого, соёл, төхөөрөмж бий юү?
-Хуучны түүхэн барилга байгууламжийг сэргээн засварлах бус нураан шинэ барилга төлөвлөлт хийж байгаад нь сэтгэл эмзэглэдэг. Мөн Монголд хүн төвтэй архитектурын шийдлүүд илүү их болж шаардах шаардлага стандартын дагуу явагдах боломж нь үргэлж нээлттэй байгаасай гэж хүсэж байна. Би оюутан байхдаа хүн бүрд тав тухтай байлгах барилга төлөвлөлтийн стандарт хуулиар заагдсан байсныг хараад багагүй гайхаж байсан. Хууль тогтоомж нь байгаад мөрдөгдөөгүй энэ олон барилга яаж баригдав гэсэн асуулт төрсөн шүү.
-Тантай адилхан мэргэжлээр сурах хүсэлтэй, сурахаар төлөвлөж байгаа дүү нартаа хандаж зөвлөгөө өгөөч?
-Зөвхөн хичээл хийхэд анхаарахаас илүү хот, барилга, орон зайг яагаад ингэж төлөвлөсөн бэ гэж өөрөөсөө байнга асууж, ажиглаад үзээрэй. Орон зай бүхэн өөрийн гэсэн функцтэй байдаг бөгөөд түүнийг яагаад тийм байдлаар шийдсэн бол гэж ухаж сонирхож эхэлбэл архитектурыг илүү гүнзгий ойлгож чадна. Гудамжаар алхахдаа, барилга дотор орохдоо эсвэл нийтийн орон зайд байхдаа “Энэ орон зай хэнд зориулагдсан вэ”, “Хүмүүс энэ орчныг хэрхэн ашиглаж байна вэ”, “Тав тухтай байна уу, эсвэл саад болж байна уу” гэсэн ажиглалт хийх нь багахан ч болов илүү зүйл сурахад тусална гэж найдаж байна.
| Э.ИРМҮҮНЗАЯА: АРХИТЕКТУР БОЛ УРЛАГИЙН МЭДРЭМЖ, ИНЖЕНЕРЧЛЭЛ, НИЙГМИЙН ХЭРЭГЦЭЭ ХҮНИЙ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ НЭГ ОРЧИНД БАГЦАЛЖ БҮТЭЭДЭГ ОНЦГОЙ АЖИЛ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |