Улсын аварга Э.Оюунболд, заан М.Бадарч, харцага О.Хангай, Д.Анар нар тойргоор 15 сая төгрөгийн бооцоотой, халз барилдахаар болсон. Одоогоор халз барилдааныг хаана, хэзээ зохион байгуулах нь тодорхойгүй байгаа бөгөөд зохион байгуулагч "Халз барилдаанд түрүүлсэн бөх шагнал болох 15 сая төгрөгийн бооцооноос тодорхой хувийг нь сайн үйлсэд зориулна" хэмээсэн билээ. Жүдо, өвөрмонгол, үндэсний бөх гэсэн гурван төрлөөр зохион байгуулах халз барилдааны талаар болон өөр зарим зүйлийг Монгол Улсын аварга Э.Оюунболдоос тодрууллаа.
-Анх хэрхэн 15 сая төгрөгийн бооцоотой халз барилдаанд оролцох шийдвэр гаргав?
-Надад “Ийм халз барилдаан зохион байгуулах гэж байна. Чи барилдах уу” гэсэн санал тавихаар нь барилдъя л гэсэн. Уг нь анх М.Бадарч заан бид хоёр барилдах ёстой байсан юм. Харин дараа нь харцага Д.Анар, О.Хангай хоёр саналаараа орж ирсэн юм шиг байна лээ.
-М.Бадарч, Д.Анар, О.Хангай нар "Э.Оюунболд аваргатай тулж барилдаж үзье, мэдэрье" гэсэн байна лээ. Та энэ талаар сонссон уу?
-Урьд нь барилдаж л байсан нэг үеийн залуус барилдахаар боллоо. Надтай удаан хугацаанд барилдаагүй болохоор нэг барилдаж үзмээр санагдсан юм байлгүй дээ.
-Та үндэсний бөхийн дэвжээн дээрээ гаралгүй хоёр жил болсон байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд юу хийж байв?
-Хувийн ажлаа хийгээд хажуугаар нь бэлтгэлээ ч таслахгүй байхыг хичээж, ер нь бэлтгэлээ л сайн хийж байлаа даа.
-Анх улсын заан М.Бадарч та хоёр барилдах ёстой байсан юм билээ. Харин улсын харцага О.Хангай, Д.Анар хоёр ямар учраас барилдахаар болов. Та энэ бөхчүүдтэй холбоотой байдаг уу?
-Би энэ халз барилдааныг зохион байгуулж байгаа биш шүү дээ. Ямар учраас биднийг барилдуулах гээд байгаа, харцага Д.Анар, О.Хангай хоёр яагаад барилдахаар болсныг сайн мэдэхгүй л байна. Хөл хорио, цар тахал гээд олон нийт үзэж харах юмгүй хэцүү л байгаа байх. Харин энэ үеэр монголчууддаа эерэг зүйл түгээхийн тулд барилдаан зохион байгуулж байгаа гэж бодож байна.

-Халз барилдах гурван бөхөөсөө "Энэ ч бэлтгэл сайтай байгаа даа" гэж бодох ч юм уу, эсвэл эмээж байгаа хүн бий юү?
-Адилхан л ид барилдаж байгаа нэгэн үеийн залуус. Цолоор бол би тэднээс илүү. Цар тахал, хөл хорио гээд л бид бүгдээрээ олон нийтийн газар бэлтгэл хийх боломжгүй, гэрээрээ бэлтгэлтэй байгаагаараа адилхан байгаа болов уу. Харин халз барилдаан дээр хэн нь сайн байхыг хэлж мэдэхгүй юм. Барилдаан болох өдрийг л харж байя даа.
-Хэдий үзэгчдэд эерэг зүйлс түгээе гэж байгаа ч цар тахлын үед барилдаан зохион байгуулах нь хэр оновчтой вэ?
-Монголын ард түмний дуртай, өнө эртний энэ том өв соёлыг түмэнд түгээхийн төлөө энэхүү халз барилдаанд оролцож, цар тахлын үеийн монголчуудын оюун санааны дархлааг сэргээе гэж бодсон. Зөвхөн оюун санааны дархлаа төдийгүй нийгэмдээ эерэг орчин бүтээе гэж зорьж байгаа.
-Таныг дахин барилдах болсонд баярласнаасаа илүү дургүйцсэн хүмүүс олон байх шиг. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Намайг сайлсан, муулсан бүхэн хэзээ нэг өдөр бурхны шүүлтэд орох байх аа гэж боддог юм. Харин надад бол тэр хүмүүсийн намайг сайлж, муулж байгаа нь хамаагүй. Үндэсний бөх бол миний амьдрал. Өөрийн явж буй замаа дуустал нь үзэж, туулна. Би үндэсний бөхөд 14 настайгаасаа л амьдралаа зориулж байна. Түүнээс хойш өнөөг хүртэл тасралтгүй бэлтгэл сургуулилалт хийж, үндэсний бөхийн спортод хамаг амьдралаа зориулсан. Амьдрал минь бөхтэй салшгүй холбоотой. Намайг ухаан ороход аав минь барилдаж л байсан. Түүнээс хойш аавыгаа залгамжлаад би ч барилдаж байна. Энэ том өв соёлоо авч үлдэж, үндэсний бөхөөрөө цаашид хүрч чадах хүртлээ л явна.

Халз барилдааны талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс уншаарай
| Аварга Э.ОЮУНБОЛД: Намайг сайлсан, муулсан бүхэн бурхны шүүлтэд орох байх аа |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |