Улсын аварга Э.Оюунболд, улсын заан М.Бадарч, улсын харцага О.Хангай, Д.Анар нар 15 сая төгрөгийн бооцоотой тойргоор барилдахаар болжээ. Бид тус бооцоот барилдааныг зохион байгуулагч С.Жаргалтай халз барилдаан болон бөхчүүдийн бэлтгэлийн талаар ярилцлаа.
-Бооцоот барилдаан хэзээ болох вэ. Яагаад ийм барилдаан зохион байгуулахаар шийдсэн бэ?
-Бооцоот барилдааныг хэзээ байгуулах эсэхийг энэ сарын 23-ныг хүлээж байж шийднэ. Ямартай ч ирэх гуравдугаар сарын эхэнд зохион байгуулах бодолтой байгаа. Анх Э.Оюунболд аварга, М.Бадарч заан хоёрын дунд халз барилдаан хийе гэж ярьсан юм. Тэгээд энэ тухайгаа интернэтээр мэдээлсэн. Гэтэл харцага О.Хангай, Д.Анар нар барилдах санал тавьсан. Түүнээс хойш улсын цолтой олон бөхчүүд холбогдож, халз барилдаанд оролцъё гэлээ. Бид ярилцаад дээрх дөрвөн бөхийн дунд халз барилдаан хийхээр болсон. Энэ дөрөв маань жүдо, үндэс, өвөрмонгол гэсэн гурван төрлөөр 15 сая төгрөгийн бооцоотой, тойргоор барилдана. Ялсан бөх нь уг барилдаанаас олсон ашгаа нэн ядуу айлд монгол гэр авч өгөх, хүнсээр туслах зэргээр сайн үйлсэд зориулахаар болсон. Энэ мэт сайн үйлсийн аянд зарцуулаад үлдсэн мөнгөө ялсан бөх нь авахаар зохицуулсан.
-Бооцооны 15 сая төгрөгийг хэрхэн босгосон бэ. Бөхчүүд хэдэн төгрөг гаргаж байгаа вэ?
-Бөхчүүдээс нэг ч төгрөг гарахгүй. Бооцооны 15 сая төгрөгийг ивээн тэтгэгч компани, хувь хүмүүс гаргаж байгаа.
-Уг халз барилдаанд оролцох хүсэлт гаргасан бөхчүүдээс дурдахгүй юу?
-Бооцоот барилдаанд оръё гэж Б.Пүрэвсайхан, Б.Серик гэх мэт олон бөх санал ирүүлсэн. Эхлээд хоёр бөхийн хувийн барилдаан байсан ч сүүлдээ дөрвөн бөхийн дундах халз барилдаан болж өөрчлөгдсөн юм. Энэхүү халз барилдааныг цаашид үргэлжлүүлнэ. Чансаа өндөр дөрвөн бөхийн барилдааныг цаашид 10 удаа зохион байгууллаа гэхэд халз барилдаанд ялсан 10 бөх үлдэх болно. Чадвал тэр 10 шилдэг бөхийн дунд дахин халз барилдаан зохион байгуулах бодолтой байна. Халз барилдааны тайлбарлагчаар тайлбарлагч С.Шижирбат, улсын начин Б.Адьяахүү нар ажиллана. Харин хөлийн цэцээр улсын харцага Г.Ганхуяг, Т.Амартүвшин, Т.Өсөх-Ирээдүй нар суух юм.

-Бооцоот барилдаанд хамтарч ажиллаж байгаа байгууллага байхгүй хэрэг үү?
-Хамтарч ажиллаж байгаа ганц ч байгууллага байхгүй. “Малчин” телевиз, үндэсний бөхийн “Жудаг” групп хоёр хамтарч зохион байгуулна. Энэ санааг хэдхэн өдрийн өмнө олоод, ажил хэрэг болгож эхэлсэн. Одоо хамтарч ажиллах байгууллага хайна.
-Одоохондоо зөвхөн яриа, хэлцлийн шатандаа яваа гэсэн үг үү. Халз барилдааны төлөвлөгөөнд цаашид өөрчлөлт оруулах уу?
-Өөрчлөлт оруулахгүй. Халз барилдаанд өөрчлөлт оруулах ч боломж байхгүй. Дөрвөөс дээш бөх барилдъя гэхээр цар тахлын дүрэм, журам зөрчсөн болно. Нөгөөтэйгүүр дөрвөөс дээш бөх барилдахаар халз барилдаан биш болчихно.
-Бүхий л спорт заал, бөхийн өргөө хаалттай байгаа. Халз барилдааныг хаана зохион байгуулах вэ?
-Уг халз барилдаанд халдвар хамгааллын дэглэмийг сайн баримталж, ажиллана. Барилдаанаас таван хоногийн өмнө бөхчүүд болон зохион байгуулах ажилтнуудаас PCR шинжилгээ авч, тусгаарлана. Түүний дараа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байж, халз барилдааныг эхлүүлнэ. Барилдааныг зохион байгуулах газрыг тухайн өдөр нь бөхчүүдэд зарлах болов уу.
-Халз барилдаанд орох бөхчүүдийн бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Хүмүүс цар тахал, хөл хорионы үед бөхчүүд бэлтгэлгүй байгаа гэж боддог. Үнэндээ бөхчүүд цаг үргэлж бэлтгэлтэй байдаг. Барилдаан болохгүй болохоор бөхчүүд бэлтгэлгүй байгаа гэж бодож болохгүй. Бөхчүүд маш сайн бэлтгэлтэй байгаа. Барилдаанаар цангасан улс хаана нээлттэй заал, талбай байна, тийшээ очиж бэлтгэлээ хангадаг юм шүү дээ. Бэлтгэлийн талаар Э.Оюунболдтой ярилцаж "Чи хоёр жил барилдсангүй. Одоо яамаар байна" гэхэд "Би барилдах гэж төрсөн, ах аа. Одоо надад зөвхөн дэвжээ л нээгээд өг. Би хаана ч хамаагүй барилдана. Би бэлэн байна" гэж хариулсан. Харин М.Бадарч, О.Хангай, Д.Анар нар "Э.Оюунболдтой 10 гаруй удаа тойргоор барилдаж үзье. Оюунболдыг мэдэрье" гээд байгаа байхгүй юу.
(1).png)
| "М.Бадарч, О.Хангай, Д.Анар нар "Э.Оюунболдтой тойргоор барилдаж үзье. Э.Оюунболдыг мэдэрье" гээд байгаа" |
|
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |