.jpg)
Монголд төдийгүй дэлхий дахинд үеийн үед дурсагдах сод авьяастан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны туурвисан уран бүтээл, түүний зан чанар, үр хүүхэд, ханьдаа захиж үлдээсэн сургаал, суут бүтээлүүд нь төрөн гарч байх үеийн баяр бахдал болоод тэдний хамтдаа цогцлоон бүтээсэн амьдралын талаар түүний гэргий Д.Ганчимэгтэй ярилцсан юм. Д.Ганчимэг нөхөртэйгөө ханилсан цагаас л дуу хуур, ая, эгшигээр хөглөгдөж, хөгжмийн урлагийг ойлгож, дэмжиж ирсэн гэнэ.
Тэрбээр өөрийгөө “Би хөгжим тоглож чадахгүй болохоос биш, эчнээ хөгжмийн боловсрол эзэмшсэн гэж боддог. Аливаа нэг хөгжмийг сонсоод ямар хэмжээнд бичсэнийг нь гадарладаг болчихсон. Хүссэн, хүсээгүй хөгжимд суралцсан гэж өөрийгөө боддог” хэмээсэн юм
Энэ нь түүний нөхөртөө тусалдаг, санаа оноогоо хуваалцдаг ,түүний уран бүтээлийн амьдралыг ойлгож, хүндэлдэг байсан гэдгийг илэрхийлэх нэн тод жишээ юм.
Б.Шарав агсан өөрийн гэсэн төлөвлөгөөтэй, хэзээ уран бүтээлээ хийх, хэзээ гэр бүлдээ цаг гаргах, хэзээ агаар салхинд хамт алхах вэ гэдгээс эхлээд бүхнийг хуваарийн дагуу хийдэг байсан тухай түүний хань Д.Ганчимэг дурссан. Ах, дүү нар нь “Б.Шарав ах өөрийн гэсэн дүрэмтэй” гээд инээлддэг байсан гэсэн шүү. Тиймдээ ч уран бүтээлдээ зориулах цаг хугацаандаа төгс бүтээл хийхийг зорьдог байсан гэх.
Хөгжмийн зохиолч Б.Шарав агсны хамгийн сүүлийн уран бүтээл бол “Эхийн сэтгэл шиг” зохиол юм. Тус бүтээлийг хүнд өвчтэй, эмчлүүлж байхдаа эхнэртээ зориулж бичсэн гэдэг. Энэ талаар түүний гэргий Д.Ганчимэг ярихдаа “Өөрт нь эхийн сэтгэлээр хандаж, асарч, сувилж байсан болохоор надад зориулж тус бүтээлийг хийсэн байх гэж боддог. Тус бүтээл нь ертөнцийн бүх зүйл эхийн хайртай салшгүй холбоотой гэх агуулгатай, утга уянгын гайхамшигтай зохиол шүү дээ. Сүүлдээ хань минь хүртэл миний эх шиг болж хувирдаг юм байна даа гэдгийг ойлгосон байх. Миний хань ховорхон заяах авьяастай хүн байлаа. Эмнэлэгт асарч байхдаа гарыг нь харахаар маш их хайр төрдөг байв.Тэр гайхамшигтай гар дахиж хөгжмийн утас, товчлуур дээгүүр гүйхгүй гэж бодохоор үнэхээр харамсалтай, хэцүү байсан. Түүний минь гарыг өөр хэн ч хараад хэзээ ч тэгж бодохгүй, ойлгохгүй шүү дээ” гэсэн юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав агсан үнэхээр дөлгөөн, тайван хүн байжээ. Угаас төлөв төвшин, ухаалаг нэгэн тул аливаа зүйлд өөрийгөө барьж, хянаж чаддаг, хүнтэй эелдэг, эвтэй харьцдаг, хараалын үгийг хэлж үзээгүй тухай түүний гэргий Д.Ганчимэг дурсаж байлаа.
Ханийн минь онгод хийморийг хөглөдөг гол хүчин зүйл нь аав, ээж, нутаг ус, байгаль, гэр бүл нь байсан. “Сэрсэн тал” хэмээх бүтээл нь багадаа хурдны морь унадаг байсантай нь холбоотой. Аав, ээж, нутаг устай холбоотой олон зохиол, бүтээл бий. Өөрийнхөө төрөлх нутгаасаа л энергиэ авдаг байсан сод авьяастан байлаа” хэмээн санаашрав.
ЭРГЭЛТ.МН сайтын онцлох нийтлэлд нэрлэгдсэн Д.Ганчимэг: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан ярилцлагыг бүрэн эхээр нь https://ergelt.mn/news/112/single/5587 холбоосоор уншаарай.
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Д.Ганчимэг: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |