Үзэгчид байраа эзэлжээ. Хөгжимчид, дуучин, удирдаач ч бэлэн болжээ. Хөшиг нээгдлээ. Удирдаач хийлч рүү дохитол асар өндөр өнгөнөөс “Уяхан замбуу тивийн наран” дуу эгшиглэлээ. Танхим нам гүм болж, тэнд суусан хүн бүр тэрхүү ер бусын гайхамшигт хоолойн чадал, увдис, эгшигт автав. Харин үүнтэй нь зэрэгцэн Монголоос ирсэн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, төгөлдөр хуурч Т.Цолмон тэргүүтэй уран бүтээлчид сандралдаж, “Тасалдчих вий дээ” гэж алга нь чийгтэн тэвдэж суутал дуучин маань огт торохгүйгээр улам дээшээ цангинуулан цуурайтуулсаар, сэтгэл дүүртэл сайхан дуулаад дуусгажээ. Үзэгчид ч алмайран шогширч, нижигнэтэл алга ташлаа. Тэр гайхамшигт уртын дуучин нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад байлаа.
.jpg)
Угаас тэр “Уяхан замбуу тивийн наран”-г мөн ч төгөлдөр содон эгшиглүүлсэн билээ. Үүгээр зогсохгүй “Сэрүүн хангайн нууц”-ыг тайлж, “Эртний сайхан”-д хүрч, хүлэг морины “Дөмөн” алхаанд бодол тээж, “Урьхан хонгор салхи”-ийг сэвэлзүүлж, “Хэрлэнгийн барьяа”, “Түмэн эх”, “Өвгөн шувуу”, “Идэр жинчин” гээд олон сайхан уртын дууг дэлхийд цуурайтуулсан давтагдашгүй сонгодог хоолой түүнийх гэдгийг ертөнц даяар мэдэх билээ. Ерөөс энэ агуу дуучны замнал алдрайхан байхаасаа хултай айраг цалгиуланхан дуулсан үеэс нь л эхэлжээ. Тэр тухай уншигч та дараагийн хэсгээс мэдэх юм.


.jpg)
Ингээд залуу хосын ажил, амьдрал аятайхан дэвжиж, гэргий нь аймгийн клубт, гэрийн эзэн нь Соёлын хэлтсийн дарга болж дэвшсэн байна. Үүнээс хоёр жилийн дараа багаасаа шүлэг, зохиол оролдсон Н.Банзрагч улсын уралдаанд “Цэрмаагийн баяр” жүжгийн зохиолоороо хоёрдугаар байр эзэлж, тэр баярт мөчөөс таван жилийн хойно Н.Норовбанзад дуучин “Сэрүүн сайхан хангай” дуугаараа Москвагийн наадмаас алтан медаль хүртсэн байдаг.
Тухайлбал, Японы NHK концертын танхимд анх удаа дуулсан монгол дуучин болж, түүний дуулахыг сонссон япон хүмүүс “Эх дэлхийгээс тасран сансар огторгуйд дүүлэх мэт, нарт ертөнцөд хүмүүн болж төрсөндөө талархаж буй мэт” гэхчлэн сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Мөн түүний дуулахыг сонссон нэгэн франц хүн “Оргилуун дарс бүхий болор хундага жингэнэн дуугарахыг сонслоо” хэмээн уулга алдсан гэдэг. Ийнхүү дэлхийд гайхагдсан түүний дуу хоолойг ханатал алмайран чагнаж, дахиулан сонсох хувь зөвхөн монголчуудад тохиосон гэж гэхээр дахин дахин огшмоор.
Ингээд бид зарим шавьтай нь дурсамж яриа өрнүүлснээ хүргэе.
Монгол түмнийг хоёр зуун дамнуулан дуу хуураараа цэнгүүлэн жаргааж буй монгол үндэстний биет бус өв болох уртын дууг өнөөдрийг хүртэл монгол хүний цээжинд эгшиглэх, зүүдлэн санагалзах хязгааргүй орон зай болтол нь бүтээсэн олон авьяастны гол төлөөлөгч нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад билээ. Түүний дуунуудыг багтаасан пянзаас “Уяхан замбуу тивийн наран” дууг нь яг одоо сонсож сууна. Тэр яар аргагүй талын Монголын уртын дууг дэлхийд цуурайтуулсан хүчирхэг дуу хоолойн эзэн мөн ажээ.
| АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД... |
|
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |