Ганцаараа амьдардагийг нь илтгэх шиг эргэнэг дээр ганц аяга, хөнгөн цагаан том халбага байх аж. Тэрбээр “Эмээгийнх нь бие жилээс жилд жижигрээд хүүхдүүдийг гуйж байгаад ихэнх тавилга, сав, суулгаа намхан болгуулаад авсан. Өндөр юмны дээр нэг юм тавьчихвал мартчихаад, эсвэл авах гэж нэлээн юм болоод байсан. Энэ жил бүх тавилга маань надтай ижил жижиг болчихоод гарын дор сайхан байна” гэлээ. Биднийг цай, идээгээр дайлсны дараа бурхандаа мөргөчихөөд бараг 50 жил болсон болов уу гэмээр модон сандал дээр суунгаа “За, эмээд нь сонин хэвлэлд яриад байхаар онцын гойд зүйл, амьдралын элдэв сонин хачин чимэг гэхээр юм бараг үгүй дээ” гэв. Тэгснээ “Эмээ нь зээгийнхээ жаахан улаанд нэг баривч оёж байгаа ухаантай. Нүд юм харахаа байж. Гэхдээ бараг дуусгачихлаа. Одоо дахиж хөх зүү барилтгүй болсноо мэдэрлээ. Өөрийгөө голохгүй янз янзын юм хийх санаатай” гээд инээд алдан авдарнаасаа бидэнд зургийн цомог гарган өгөв. Таних нэг ч хүнгүй, дээр үеийн хүмүүсийн зургийг хэсэг харж суусны эцэст “Та Л.Түдэв, Ч.Лодойдамба зэрэг Говь-Алтайгаас төрсөн мундагчуудтай уулзаж, ярилцаж явсан уу” гэсэнд хоёр жилийн өмнө хатгаж оёсон цэнхэр цэцэгтэй дэрний уутаа барингаа “Хэн нь ч намайг танихгүй. Би тэднийг таньдаг дэлхийн олон сая хүний л нэг нь. Ялгаатай нь нэг нутгийнх. Монголын оюун санааны сор болсон хүмүүстэй нэгэн дор амьдарч байгаа минь бас том хувь юм шүү. Аль аль нь нутагтаа, нутгийнхандаа ойртож, элэгсэтлээ байсан биш дээ. Ном зохиол, үгийн уран, гайхамшгийг нь л уралдан ярьцгаадаг юм. Тэднийг нутагтаа байх үед эмээ нь нэгдлийн малчин явсан юм чинь. Тэрнээс өмнө нь адилхан хүүхдүүд явахдаа биенээ мэдэх биш. Гэхдээ цөөхөн ард түмнийхээ оюун санааг удирдан чиглүүлсэн мундаг гавьяатай хүмүүс юм шүү. Харин сүүлийн жилүүдэд залуус мэдэхээ байх тал руугаа орж байхыг үгүйсгэхгүй. Юмны учир мэддэг залуу үе ер нь цөөхүүлээ байна шүү” гэв. Хэсэг бодолхийлснээ “Цэдэнбал гуай Монголын төрийг ганцаараа 40 гаруй жил удирдаж явахдаа ард түмнээ торго, тос хоёрт хөлбөрүүлж, өлгийдсөн хүн дээ. Гэтэл одоо дөрвөн жил тутамд Засаг солигдохоор юун ард түмнээ бодох, өөрсдийгөө бодож ч амжилгүй үүрэгт хугацаа нь дуусаад байгаа бололтой.
Буурай ээж гэж том өмгөөлөл байлаа. Хүнээр үг хэлүүлэхгүй. Гэхдээ өөрийнхөө эрх хэмжээндээ суулгадаг л хөгшин байсан юм уу даа. Буурай ээж минь байгаагүй бол би өдий дайны сэмбэлзэж явахгүй.
Аавыг явснаас хойш ээж хүнтэй бүл болоогүй. Эмээтэйгээ, ээжтэйгээ гурвуулаа л амьдардаг байлаа. Тэрний хүчинд ажлын захтай, юм юм хийж өдий хүрсэн хэрэг.
Би дөрөв төрөөд нэг нь ч бүтээгүй. Дөрвөн нас хүрээд л бурхны тааллыг олчихоод байсан. Өвгөнтэй нийлэх үед хоёр настай охин цуг ирсэн юм. Тэр минь л миний элгийг дэвтээж, эх хүн болгож, түүнээс төрсөн дөрвөн зээ одоо бүр олуулаа болчихоод байж байна. Буруу ярьвал эмээ нь орчлонд ганцаараа хүн. Зөв ярьвал өвгөн минь намайг өдий олуулаа болгож үлдээчихээд бурхан болсон доо. 25 жил болж байна, өвгөн намайг орхиж, тэнгэрт одоод. Одоо байсан бол 90 гарсан өвгөн мод толгойгоо цохиод намайг цаашлуулаад сууж байгаа.
Ямарсайндаа охин “Ээжийг яаж гадуур гаргая даа. Юм оёж өөрийгөө ядраагаад дандаа гэртээ суучих юм” гэж байсан.

| МАРТАГДАХГҮЙ ХҮН |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |