-Лондон хотод хоёр давхар автобусны жолоочоор ажилладаг эмэгтэй жолооч цөөхөн юм билээ. Тэдний нэг нь монгол бүсгүй байна гэдэг бахархууштай байлаа. Хоёр давхар автобусны жолоочоор ажиллахаар шийдэж байсан үеэс нь яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, би олон жил жолоо барьж байна. Улаан хоёр давхар автобус Лондон хотын бэлгэ тэмдэг шүү дээ. Өөрөө жолооч болоод ч тэр үү “Яагаад би энэ автобусыг жолоодож болохгүй гэж” гэсэн бодол намайг энэ ажилд оруулсан. Сонирхолтой нь, энд автобусны жолооч бэлтгэх сургалт нь үнэгүйгээс гадна, цалинтай байдаг. Би сургалтад хамрагдаж, олон шалгуур давж байж жолооч болсон.
-Хэдэн жил хоёр давхар автобусны жолоочоор ажиллаж байгаа вэ?
-Хоёр давхар автобус жолоодоод дөрвөн жил болжээ. Өмнө нь 16 хүний суудалтай энгийн автобусны жолоочоор ажиллаж байлаа.
-Та ямар мэргэжил эзэмшсэн бэ. Яагаад Лондон хотод ажиллаж, амьдрах болов?
-Би аялал жуулчлалын чиглэлийн мэргэжилтэй. Лондон хотод амьдраад 20 гаруй жил болжээ. Намайг гадаадад амьдрахаар шийдэж байх үед ер нь л хүмүүс гадаадад амьдрахыг хүсдэг, гадаад улс л бол хаашаа ч хамаагүй явчихдаг байсан үе байлаа. Тэр жишгээр л гадаад улсад амьдрахаар шийдэж байсан. Миний амьдралын 20 гаруй жил энэ хотод өнгөрчээ. Богино юм шиг хэрнээ олон жилийг энд өнгөрүүлсэн байна.
(13).jpg)
-Жолоо барина гэдэг их анхаарал, болгоомж шаардсан ажил шүү дээ. Тэр дундаа хоёр давхар автобус жолоодоход илүү ур чадвар шаарддаг байх?
-Хоёр давхар автобусанд 100 гаруй зорчигч суудаг, гол нь хүн тээвэрлэж байна гэдгээ байнга боддог байх ёстой. Явган хүн, дугуйтай зорчигчдыг сайтар анхаарч, харах хэрэгтэй. Ялангуяа өглөө ажил, сургууль эхлэх цагаар илүү анхааралтай байх хэрэгтэй. Анхаарал, болгоомж алдсанаас болж ажлаасаа халагдах, жолооны эрхээ хасуулах, цаашлаад өөрийн болон бусдын эрүүл мэндийг хохироох эрсдэлтэй учраас үргэлж болгоомжтой явахыг хичээдэг. Өөрөөсөө гадна 100 гаруй хүний амь, эрүүл мэндийг хариуцаж явдаг ажил шүү дээ.
-Монгол Улсад болон Лондон хотод замын хөдөлгөөнд оролцох хэр ялгаатай вэ?
-Явган болон дугуйтай зорчигч илүү болон түүнээс гадна замын тэмдэг тэмдэглэгээ гээд өөр зүйл олон бий. Миний бодлоор монголчууд илүү уран жолооддог юм шиг санагддаг.
-Эмэгтэй хүн хоёр давхар автобус жолоодож байгааг хараад зорчигчид яаж хүлээж авдаг вэ?
-Эмэгтэй жолоочийн тоо сүүлийн жилүүдэд харьцангуй нэмэгдэж байна. Миний хувьд эмэгтэй жолооч хараад баярлана, гоё санагддаг юм. Зарим тохиолдолд намайг хараад гараараа далладаг, ёсолно, “Ямар мундаг юм бэ” гэнэ, урамшуулна илүү хүндлээд байгаа юм шиг санагддаг. Ер нь эмэгтэй жолоочдыг цаг барьдаг, илүү хариуцлагатай, хурд хэтрүүлдэггүй гэх мэтээр илүү үнэлдэг л дээ.
(9).jpg)
-Гэр бүлээрээ Лондон хотод амьдардаг уу. Гэр бүлийн хүн нь ямар мэргэжилтэй хүн байдаг вэ?
-Манай гэр бүлийн хүн циркийн жүжигчин. Залуугаасаа циркт агаарын үзүүлбэр үзүүлсэн. Одоо гимнастикийн багшаар ажиллаж байгаа.
-Тухайн улсын автозамын түгжрэл хэр их байдаг талаар жолооч нар л хамгийн сайн мэддэг. Лондон хот түгжрэлийн эсрэг ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?
-Хяналтын камер суурилуулах, хурд сааруулагч байрлуулах гээд олон арга хэмжээ авч байна. Саяхан түгжрэл бууруулах том ажил хийсэн нь дугуйн зам олноор нь байгуулах байлаа. Иргэд эхэндээ автомашины замыг дугуйн зам болгоход бухимдаж байсан ч одоо бол хэдийнэ дассан. Мөн автобусны зогсоолыг нэмж, 24 цагаар нь явуулдаг болсон. Дугуй үнэгүй унах боломжтой болсон нь их олзуурхууштай байлаа. Иргэддээ эрүүл мэнддээ анхаарч алхахыг их зөвлөдөг. Монгол Улсад дугуйн зам барихад цаг агаарын нөхцөл байдал таардаггүй гэж сонсож байсан юм байна.
-Зорилгодоо хүрч, хоёр давхар автобус жолоодох ямар байсан бэ. Анхны мэдрэмж мартагддаггүй шүү дээ?
-Хоёр давхар автобус чинь том шүү дээ, тиймээс “Жолоодож чадах болов уу” гэсэн бодол, догдлол, сандрал байсан. Ганц өөрийгөө бус зорчигчтой автобус жолоодох учраас сандарч байлаа. Аливаа зүйл мэргэжлийн болоод ирэх үед дасаж, энгийн автомашин барьж байгаа юм шиг санагддаг болсон. Лондон хотын зам нарийнхан учир зай авч эргэх ёстой. Хэлж зааснаар нь сурчих юм бол хүндрэлтэй зүйл гарахгүй ээ.
-Лондон хотын замын онцлог гэж бий юү. Нийтийн тээврийн жолоочид нь анхаарах ёстой зүйл байдаг уу?
-Осол аваар гарах, эсвэл гэнэтийн түгжрэл болох юм бол цаанаас зааж өгсөн замаар явах ёстой болдог. Лондон том хот учраас зам, чиглэл бүрийг сайн тогтоох хэрэгтэй. Ялангуяа хоёр давхар автобус нарийн замаар явах боломжгүй, зорчигчидтойгоо төөрөөд яваад байж болохгүй шүү дээ. Цаанаас операторын хэлсэн гудамж, замаар явдаг байх хэрэгтэй. Ер нь энд жолоо барихаар төлөвлөсөн бол замуудаа маш сайн мэддэг болсон байх хэрэгтэй. Мөн хамгийн чухал нь жолооны ард суусан бол утас оролдохыг хатуу хориглодог.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
(11).jpg)
| ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |