• Өнөөдөр 2024-04-27

Зураач ВИНСЕНТ ВАН ГОГИЙН сүүлчийн захидал

2021-01-24,   1744

Голландын пост импрессионист зураач Винсент Ван Гогийн дүүдээ бичсэн сүүлчийн захидлыг орчуулан хүргэж байна. Түүний дүү Тео Ван Гог урлагийн дилер байсан төдийгүй ахыгаа зураачийн замд хөтөлж, нас нөгчих хүртэл нь дэмжиж байсан гэдэг. Винсент Ван Гог энэхүү захидлыг 37 насандаа буюу 1890 оны долдугаар сарын 23-нд бичсэн бөгөөд амиа егүүтгэснийх нь дараа дүү нь халааснаас нь олж байжээ. 

 
Хүндэт дүү минь,
 
Найрсаг захидал болон илгээсэн 50 франкт талархлаа. Чамдаа бичмээр маш олон зүйл байвч үнэндээ бичих гэхээр бүх зүйл утгагүй мэт санагдах юм. Чамайг дуртайяа дэмжих ноёдыг олсон гэж найдаж байна.  Намайг тайвшруулсандаа “Гэр бүлд маань санаа зовох хэрэггүй” хэмээн хэлсэн байх гэж бодож байна. Мэдээж хүү өсгөнө гэдэг чамд ч, Жод (дүүгийнх нь эхнэр) ч хэцүү ажил гэдгийг би хүлээн зөвшөөрнө өө. “Сайн байна” гэдэг нь чухал зүйл. Тиймээс би өөр зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй болж байна.  Үнэндээ бизнесийн тухай тайван ярилцах боломж иртэл удаан хугацаа өнгөрөх бололтой.  
 
Миний хэлэх гэсэн зүйлс энэ л хэдий ч намайг багахан айдас бүчээд буйгаа, түүнийгээ нууж чадахгүй байгаагаа хэлмээр байна. Гэхдээ ийм зүйл байх л ёстой. Бусад зураач юу гэж бодох нь хамаагүй ч жинхэнэ уран зургийг наймаалцахдаа зураачдаас наймааныхаа яриаг хол байлгаарай. Үнэндээ бидний зургийн талаар зураг маань л илүү сайн ярьж чадна шүү дээ. Тийм хэдий ч хонгор дүү минь, би үргэлж хэлдэг зүйлээ ахин нэг давтъя. Оюун ухааныхаа хичээл зүтгэлээр бүтээсэн энэхүү байр сууриа ямар нэгэн зүйлд зориулна гэдэг маш чухал. Би чамд л гэж хэлэхэд, чи бол Коротосийн зураг худалдаалдаг энгийн нэг худалдаачнаас хавь илүү шүү. Би энэ тухай маш удаан бодсон бөгөөд миний зотон дээр буусан  жинхэнэ бүтээлүүдийн нэг хэсэг нь чи мөн. Ингэж бодоход бүх зүйл орвонгоороо эргэсэн байсан ч тайвшрал өгдөг дөө. 
Энэ хямралын үед зураг л бидэнд байгаа хамгийн чухал зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.  Энэ хямралын үед урлагийн наймаачид нас нөгчсөн зураач болон эдүгээ уран бүтээлээ туурвиж буй зураачдын бүтээлийг буруугаар ашиглах явдал гаарч байна шүү дээ.
 
Би бүтээхийн тулд өөрийн амьдралаараа дэнчин тавьж, бүтэлгүйтсэн ч гэсэн зүгээр ээ. Ядаж л миний мэдэхээр чи тэдгээр худалдаачдын нэг биш. Миний харж буйгаар чи хүн төрөлхтний төлөө сайн сайхныг бүтээх замыг сонгож чадна. Гэхдээ юуны төлөө гэж...? 
 

Зураач ВИНСЕНТ ВАН ГОГИЙН сүүлчийн захидал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 12:33:01
    Zochin: awww duu n ahiinhaa daraa udahgui nas barsan gesen te daanks
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188