"Хайртай нэгэнтэйгээ хамт л байвал өдөр бүр баяр"
Гэгээн хайрын өдрийг энэ жил гэр гэртээ тэмдэглэх болсон ч хайртай түүнтэйгээ хамт байгаа нь хамгийн их аз билээ. Хайрын баяраар гэртээ кино үзэж, хоол идэхээс гадна романтик тэмдэглэж болно гэдгийг санаарай. Хайрттайгаа нэгэн романтик өдрийг өнгөрөөх есөн санааг санал болгож байна.
Хайртай хүнтэйгээ лаа асаасан ваннд дуртай үнэртэй хөөсөө хийж, хөгжим тавин хамт сууж, нэгэн романтик үдшийг өнгөрөөгөөрэй.

Хайртай нэгнээсээ сэтгэлийн үгтэй захидал авах хэзээд сэтгэл догдлом байдаг. Хайртай хүндээ энэ л өдөр сэтгэлийн үгтэй захидал бэлэглээрэй. Жил бүр захидал солилцдог уламжлалтай болвол олон жилийн дараа уншихад дурсамжтай.

Зочны өрөөндөө гэрэл эсвэл лаа асааж, орчноо бага зэрэг өөрчилж, бүжиглэх зай гарган, дуртай хөгжмөө эсвэл пянз тавиад гоёлын даашинз, хувцсаа өмсөөд хоёр хүний үдэшлэг зохион байгуулаарай.

Өөрийн дотор нуугдсан ахлах тогоочоо сэрээж, зөвхөн тансаг ресторанд л идэж болох жороор хайрт нэгэндээ хоол хийж өгөөрэй. Хамтдаа шинэ жор туршиж үзсэн ч болно.

Кино дүрд хувирч, эсвэл киноны хэсгээс таалгаж тоглож ч болно. Мөн Валентины өдөр дуртай киноныхоо дүрд хувирч, болзож болно.
.jpg)
Нэг нэгэндээ зориулж хөгжмийн жагсаалт гарган, түүнийгээ өдөржин сонсож болно.

Хамтын хайрын дурсамжаар альбом бэлдэж бэлэглэж болно шүү.

Хайртаа түүндээ шүлэг зориулан бичиж, эсвэл дуртай шүлгээ уншиж өгөх нь хайртай гэж хэлснээс ч романтик мөч байх болно.

Хэрэв та хайртай хүнтэйгээ удаан хугацааг хамт өнгөрөөсөн бол анхныхаа болзоогоо эргэн санаж, хамт үзсэн кино, уусан дарсаа санаж, анхны болзоон дээр өмссөн хувцсаа өмсөж, ахин нэг болзоорой.

| Валентиныг гэртээ романтик тэмдэглэх ЕСӨН санаа |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |